Данийн тэрбумтан Шри Ланкийн дэлбэрэлтэд 3 хүүхдээ алджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-23 16:59 GMT+8

Бэлэн хувцасны интернэт худалдаагаараа дэлхийд алдартай ASOS.com-ын томоохон хувьцаа эзэмшигч,  Данийн тэрбумтан Андерс Холх Повлсен гурван хүүхдээ Шри Ланкад болсон дэлбэрэлтэд алджээ.

Түүний хүүхдүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Шри Ланк руу улаан өндөгний баярт оролцохоор очсон байсан бөгөөд энэ үеэр нийт найман удаагийн цуврал террорист халдлага болж,  310-аад хүн амиа алдсан юм.

Түүний 4 хүүхэд Альма, Астрид, Агнесс, Альфред нар улаан өндөгний баярын амралтаар Шри Ланк явсан бөгөөд халдлага гарахаас хэдхэн хоногийн өмнө Альма Инстаграмд дүү нарынхаа зургийг "Гурван бяцхан бамбарууш" хэмээн бичиж нийтэлсэн байжээ

Андерс Холх Повлсен нь дөрвөн хүүхэдтэй бөгөөд олон нийттэй харилцах менежер Жеспер Стубкиер тэдэнд тохиосон уй гашууг хүндэтгэн үзэхийг хүсэж, гэр бүлийнх нь өөр гишүүн Шри Ланкад байсан эсэх, мөн цуврал халдлагын аль дэлбэрэлтэд хүүхдүүд нь өртсөн талаарх мэдээллийг өгөөгүй байна. 

46 настай тэрбумтан Андерс Холх Повлсен нь Данийн хамгийн чинээлэг бизнесмэнүүдийн нэг бөгөөд Vero Moda, Only, Jack & Jones  зэрэг хувцасны 17 брэндийг эзэмшдэг Bestseller  компанийн захирал, нийт 5,7 тэрбум долларын хөрөнгөтэй гэж Блүүмбергээс мэдээлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ