“Happy Death Day” (2017), “Breaking In” (2018) , “Alias” (2006) зэрэг сонирхолтой уран бүтээлүүдэд киноны зураачаар ажилласан ЭММИ-гийн шагналт зураач Сэсэ Дестефаног та бүхэнд танилцуулж буйдаа таатай байна.
Сэсэле Мэри Де Стефано 1972 оны гурав дугаар сарын 10-нд Америкийн Иллиной мужийн Чикаго хотод төрж өссөн. Тэрээр өдгөө 47 настай. Сэсэ нь 1999 оноос продакшн дизайнер, зураачаар кино болон телевизийн салбарт ажиллаж байна.
Түүний “Alias” хэмээх телевизийн уран бүтээл нь Art Director’s Guild Award болон Emmy Award шагналууд хүртсэн бол Art Director’s Guild Award-д 4 удаа, Emmy Nominations 3 удаа нэр дэвшиж байжээ.
Үүгээр зогсохгүй Сесе дизайнер мэргэжлээрээ “Alias”, “The OC”, “Чак”, ”Колони”,”Эзэнт гүрэн”,”Нөмрөг”, ”Төмрөн хэсэг “ гэсэн янз бүрийн киноны шоунд ажиллаж байсан туршлагатай. Сесе Дестефано нь одоогийн байдлаар Нетфликсийн энэ намар гарах “Мессия” төсөл дээр ажиллаж байна.
Түүний карьер нь кино, дизайны чиглэлээр Чикаго хотын Колумбия коллежид сурч байхад нь 1992 оноос эхэлсэн.
Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг эрхэмлэдэг хайрыг түгээхийг зорьдог эмэгтэй юм. Энэ нь түүний фэйсбүүкийн зураг дээрх “ Хүн болгон өөрийн гэсэн эрхтэй. Сайхан сэтгэл бол бүх зүйл. Хайр бол хайр. Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх. Шинжлэх ухаан бол жинхэнэ.” гэсэн тайлбараас ч илхэн харагдана. Тэрбээр урлагийн чиглэлээр “For “Love or Country: The Arturo Sandoval Story” буюу “Хайр эсвэл улс орон:Артуро Сандовалын түүхийг” –ийг найруулж байжээ.
Түүнчлэн түүний кино зураачаар ажилласан “Happy Death Day” нь кино ертөнцөд 2017 онд хөл тавихдаа үзсэн болгоны амыг ангайлгасан сайн үнэлгээтэй бүтээл болсон юм. "Universal Pictures", "Blumhouse Productions"-ийн хамтын бүтээл инээдмийн болон аймшгийн төрлийн "Happy Death day" кино нь Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Монголчуудын сайн мэдэх кино юм. Ойролцоогоор таван сая ам.доллараар бүтсэн “Happy Death day" кино нь АНУ, Канадын 3000 гаруй кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийсэн бөгөөд Олон улсаас 31.5 сая ам.долларын орлого олжээ. Энэ гайхалтай бүтээлийн зураач, авьяаслаг уран бүтээлч Сэсэ Дестафоныг Монголд ирж байгааг дуулгахад баяртай байна.
Б. Намуун