Бидний гэртээ болон театрт тухлан гэр бүлийнхэн найз нөхөдтэйгөө тухлан сууж үздэг кино уран бүтээлүүд дан ганц дэлгэцэн дээр гарч байгаа жүжигчдийн бүтээл бус зохиолч, найруулагч, продюсер, зураглаач, арын албаныхан гээд асар олон хүний хүч хөдөлмөрийн үр шим байдаг билээ. Тиймээс энэ удаа та бүхэндээ Холливудын алдарт креатив продюсер Брайс Нильсеныг танилцуулж байна.
Брайс Нильсен нь 15 жилийн туршид кино, телевизийн салбарт тогтвортой ажиллаж байгаа креатив продюсер юм. Тэрээр Tom Tykwer, Jon Favreau, The Wachowskis зэрэг найруулагч, уран бүтээлчидтэй “Iron man 2”, “Planet of the Apes”, “Cloud Atlas”, “Kingsman 2” уран бүтээлүүдэд хамтран ажиллажээ.
Брайс нь Альфонсо Куароны “Roma” кинонд продюсераар ажиллаж 3 Оскарын шагнал, бусад 17 шагнал хүртсэнээс Baftas-ийн 4, Critics Choice-ийн 4, Алтан бөмбөрцгийн 2 шагналыг тус тус хүртжээ.
Тэрээр компьютер графикийн (vfx) болон креатив контентийг шинэ түвшинд аваачсанаар Weta Digital, Industrial Light, Magic,Moving Picture зэрэг дүрс бичлэгийн компаниудтай хамтран ажилладаг билээ.
Брайс Нильсен нь кино, телевиз урлагийн салбарт 15 гаруй жил ажиллаж байгаа креатив продюсер юм. Түүний алдрын гараа 2006 онд алдарт комик DC-н “Superman: Returns” кинонд туслах найруулагчаар ажилласнаар эхэлсэн.
Энэхүү уран бүтээлийн замналын өсөлт нь түүнийг кино урлагийн салбар дахь шилдэг найруулагчид болох Том Тиквер, Жон Фавро болон The Wachowskis нартай хамтран ажиллах боломжид хөтөлсөн бөгөөд түүнээс хойш тэрбээр “Iron Man 2”, “Rise of the Planet Apes”, “Kingsman: The Golden Circle Cloud Atlas” зэрэг өндөр орлоготой, Box Office-т томоохон амжилт үзүүлсэн кинонуудад визуал эффект хариуцсан продюсероор ажилласан юм. Мөн түүний Хятадын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Great Wall” кино нь Хятадын Box Office-т тухайн үедээ цахиур хагалж байсан гэхэд болно.
Түүний сүүлд ажилласан уран бүтээлүүд кино үйлдвэрлэлийн салбарт тун амжилттай яваа бөгөөд Мексик-Америкийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “ROMA” хэмээх “NETFLIX”-н кино нь Академи Авардс буюу Оскарын наадамд арван төрөлд нэр дэвшсэнээс гуравт нь ялж, мөн дөрвөн Бафтагийн шагнал, дөрвөн Кино шүүмжлэгчдийн шагнал, хоёр Алтан Бөмбөрцгийн шагнал зэрэг арван долоон томоохон шагнал хүртсэн билээ. Уг киног “Harry Potter: Prisoner of Azkaban”, “Gravity”, “Pan's Labyrinth” зэрэг алдартай кинонуудыг найруулсан Мексик гаралтай алдарт найруулагч Алфонсо Куарон найруулсан юм.
Энэхүү кино нь бодит түүхээс сэдэвлэгдсэн ба уг үйл явдал болсон Мексикийн тосгон нь газар хөдлөлтийн улмаас сүйдсэн учраас зураг авалт хийхийн тулд зураг авалтын орчинг Мексикт хэсэгчлэн дахин босгож үлдсэн нарийн чимхлүүр хэсгүүдийг визуал эффектийн тусламжтайгаар бүтээжээ. Брайс Нильсен алдарт найруулагч Спайк Ли, Том Тиквер нарын шүтэн бишрэгч ба Cloud Atlas кинонд түүнд өөрийн шүтээн Tом Тиквертэй хамтран ажиллах завшаан тохиосон юм.
Тэрээр Рома кинонд NETFLIX, Participant Media кино компаниудтай хамтран ажилласан ба тэдэнтэй хамтран ажиллах ихэд таалагдсаны зэрэгцээ дараагийн уран бүтээл дээрээ тэдэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.
Уг гайхалтай бүтээлүүд дээр гар бие оролцсон чадварлаг уран бүтээлч тун удахгүй Монголд хүрэлцэн ирэх билээ. Холливудын одод Монголд айлчлах өдрийг хуруу даран хүлээх л үлдлээ дээ.
Б. Намуун