“Монос хүнс” компанийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-04-25 16:46 GMT+8

Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна. 

Өчигдөр буюу 2019.04.24-ний өдөр Туушин зочид буудалд Монос Хүнс компанийн олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд нийт 500 орчим хүн ирж, хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хувьцааны дансаа нээлгэн, захиалга өгөн, эрүүл мэндийн иж бүрэн зөвлөгөө, шинжилгээнд хамрагдаж оролцсон юм.

Та бүхэнд үйл ажиллагааны фото сурвалжлагыг хүргэж байна.

Хувьцааны захиалга 2019.05.03-ыг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Монос Хүнс компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар үйлчлүүлж “Эрүүл мэндээ дэмжих, Итгэлтэй хөрөнгө оруулалт” хийхийг урьж байна.  

Хэрэв та хувьцааны арилжааны дансаа хараахан нээлгэж амжаагүй байгаа бол Энхтайвны гүүрний зүүн хойд үзүүрт байрлалтай Парк Плэйсын 4 давхарт байрлах Голомт Капитал ҮЦК ХХК-ийн төв оффис болон Зайсан хилл цогцолбор дахь  салбарт өөрийн биеэр очиж дансаа нээлгэх боломжтой. Мөн SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм.

Холбоо барих 
Голомт Капитал:  7012-1530

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 94 санал өгсөн байна.

Дээшээ