Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ЗАРЛАЛ НЬ СҮРЖИН, ХЭРЭГЖИЛТ НЬ ДАРЖИН ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ БОЛОВ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд боллоо.
Улаанбаатар хотын 470 мянган га газрын 27860 гаруй га барилгажсан талбайд Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь амьдарч байна. ОБЕГ-аас гаргасан 2018 оны мэдээгээр Улаанбаатар хотын бүс нутагт 926 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Иймд болзошгүй гамшиг ослоос хүн, мал амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Сургуульд 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцжээ. Мөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж, 3000 гаруй иргэнийг хамруулсан байна.
Харин гамшгаас хамгаалах сургуулийн зохион байгуулалтад иргэд сэтгэл дундуур байлаа.

Ч.ХҮРЭЛБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ 2.9 ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРТ ХҮРСЭН
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр 2020 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь байна гэж тооцож байна. Инфляцийн түвшин 8 хувь, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум долларын ашигтай байхаар тооцоолж байна. Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ний 78.8 хувь байсан бол 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буусан. Тэгэхээр бид барих, шилжүүлэх концессийг хийхгүй. Хэдийгээр Монгол Улс 2019, 2020 онд төлөх томоохон өр, бондын төлбөр байхгүй ч 2021 оноос төлбөрүүд эхэлнэ” гэв.
С.ДУЛАМ: МОНГОЛ УЛС 2025 ОНООС КИРИЛЛ БОЛОН МОНГОЛ БИЧГИЙГ ХОСЛУУЛАН ХЭРЭГЛЭНЭ
Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, ОХУ, БНХАУ, БНФУ, АНЭУ, БНСУ, БНЭУ болон Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын төлөөллүүд болон хэл бичгийн ухааны доктор, профессорууд оролцов.
Хэл бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор С.Дуламаас авсан тодруулгыг ЭНД дарж уншина уу.
ЦЕГ: БУУДУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ИРГЭН 61 НАСТАЙ БАЙЖЭЭ
100 айлын орчим буюу Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн урд талын автобусны буудлын орчимд хүн нас барсан байжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо, 100 айлын автобусны буудлын орчим "Толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн хэвтэж байна" гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн үзлэг хийн ажиллаж байна. Амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй. Эцсийн хариуг задлан шинжилгээгээр тогтооно” гэсэн юм.
ХҮҮХДЭЭ ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ АЛЬ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ВЭ
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн нэрсийг танилцуулж байна. Та өөрийн харьяалалд хамгийн ойр шүдний эмнэлэгт хүүхдээ даатгалаар үзүүлж үйлчилгээ авахдаа хүүхдийнхээ эрүүл мэндийн ягаан дэвтэр болон төрсний гэрчилгээтэй очоорой.
2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм. Та дараах эмнэлгүүдийн хороо, байршлаас шалтгаалан эмнэлгээ сонгох боломжтой.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН АРДЫН ИХ ХУРЛЫН ТАЛБАЙД УГТЛАА
БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтан авчээ. Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав.
Хоёр удирдагчийн албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд болж өндөрлөлөө.
Б.ХУРЦЫГ 461 ДҮГЭЭР АНГИД ЦАГДАН ХОРЬЖЭЭ
ТЕГ-ын дарга асан, Генерал Б.Хурцыг хойшлуулшгүй арга хэмжээ авч цагдан хорьсон. АТГ-т 2002 онд гүйцэтгэх ажиллагаа явуулах хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсныг УЕП-оос харьяалал тогтоож 2019 оны 4-р сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
4-р сарын 23-ны өдөр хойшлуулшгүй арга хэмжээ авч Б.Хурцыг саатуулсан. Цагдан хорих асуудлаар Прокурорын газарт санал хүргүүлсэн байна.