"Холливүүд Монголд" Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн талаар мэдээлэл хийлээ.
"Холливүүд Монголд" төслийн санаачлагч, жүжигчин А.Баярцэцэг:
"Холливүүд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Өнөөдөр тус наадамд оролцох эхний зочин болох Оскарын шагнал хүртсэн, оны шилдэг "Рома" киноны Креатив продюсер Брайс Нильсен Монголд ирээд байна.
Өнөөдөр болон маргааш үлдсэн 15 зочин ар араасаа ирнэ. Тавдугаар сарын 1-ний өдөр төлөвлөсөн үйл ажиллагаануудаа хийж эхлэхэд бэлэн болоод байна" гэлээ.
Монголд ирэх Холливүүдийн 16 зочноос хамгийн эхэнд ирсэн Креатив продюсер Брайс Нильсен сэтгэгдлээсээ хуваалцлаа.
"Сэтгэгдэл өндөр байна. Монгол хатдын хувцастай гурван бүсгүй намайг тоссон нь гайхалтай байлаа. Анх удаа ааруул амсаж үзлээ. Маш сайхан байсан. Хотын төв рүү явж байхдаа түгжрэл харсан. Хотын сайхан талбайг явлаа. Дараа дараагийн өдрүүдэд оролцох арга хэмжээнүүдэд би кино салбарт хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах болно" гэлээ.
Найруулагч Т.Алтантуяа:
""Холливүүд Монголд" анхдугаар наадмын ажлын гүйцэтгэл хамтран зүтгэгчдийн хамтаар өндөр гүйцэтгэлтэй явж байна. Энэ үйл ажиллагааг санаачилсан, зохион байгуулсан, дэмжин ажиллаж байгаа бүх хүнд баярлалаа" гэлээ.
16 зочныг хүлээн авч буй Best Western Premier Tuushin зочид буудлын гүйцэтгэх захирал ЖТуяа:
"Монголд анх удаа Холливүүдийн алдартай хүмүүс хүрэлцэн ирж манай зочид буудалд буудаллаж байгаад баяртай байна. Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжөөд 80 гаруй жил болж байна. Энэ фестивалийг зохион байгуулж байгаа нь Монголын кино урлагийг нэг шат ахиулсан түүхэн үйл явдал болж байна гэж бодож байна. Манай зочид буудал таван одтой Америкийн сүлжээ зочид буудал. Бид зочдоо тав тухтай байлгаж, сайхан хоол ундаар үйлчилж, бүх талаар сэтгэл хангалуун байлгах болно" гэлээ.
"Дижитал контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсөө:
"Манай компани 2011 оноос хойш Монголын кино уран бүтээлийг гадаадын зах зээлд борлуулах, фестивальд оролцуулах монгол жүжигчдийг гадаадын уран бүтээлд тоглуулах зэрэг ажлууд хийж байсан. Гадаадын зах зээлд кино борлуулахад хууль эрх зүйн орчин хамгийн чухал асуудал байдаг.
Олон улсын кино дистрибютерийн холбоо FDA-д манай компани элссэн юм. Энэ холбооны ерөнхийлөгч Лойд Кауфманыг эхнэртэй нь хамт урьсан. Эхнэр Свинни нь Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг. Хөрөнгө оруулалтын улсын байгууллагад 8 жил ажилласан хугацаандаа 15 төслөөр 420 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан туршлагатай. Эдгээр хүмүүс Монголын кино уран бүтээлийг гадаадын зах зээлд борлуулахад хууль эрх зүйн тал дээр хэрхэн ажиллах, хэрхэн анхаарах чиглэлээр семинар явуулах болно.
Мөн олон улсын фестивалийн мэргэжлийн шүүгч Карло Антонио Жентил ирнэ. Тэрбээр Канн, Венец, Монте Карло зэрэг кино фестивальд шүүгчээр ажиллаж байсан, 35 жилийн туршлагатай хүн юм. Эдгээр хүмүүс "Холливүүд Монголд" арга хэмжээнд оролцсоноор Монголын уран бүтээлчид ихээхэн мэдээлэл авах болно гэж бодож байна" гэлээ.