Хөгжлийн банкны 2018 оны санхүүгийн тайлан, дүн мэдээг тус банкны удирдлагууд сэтгүүлчдэд танилцуулав. Тус банкны өнгөрсөн оны санхүүгийн тайланд KPMG компани иж бүрэн аудит хийж дуусжээ.
Капитал банкийг татан буулгасны улмаас тус банкны чанаргүй зээл 8.4-өөс 10.4 хувь болж өссөн байна. Мөн дараах таван ААН дангаараа 860 тэрбум төгрөгийн буюу ТОМООХОН зээл авсан ч зээлээ хугацаандаа төлөөгүй тул банкны ашигт ажиллагааг хойш нь татжээ.
Хамгийн том зээлдэгч болох ТОСК 270 тэрбум төгрөгийн зээлтэй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хоёр удаа хэлэлцэн, ажлын хэсэг байгуулжээ. ТОСК-ийн Буянт-Ухаа 2.2 төслийг Хөгжлийн банк өөрийн актив руу татан авч, санхүүжүүлснээр ирэх тавдугаар сард 970 айлын орон сууц ашиглалтад орно.
Эдгээрийг иргэдэд түрээсээр эзэмшүүлэх юм. Мөн Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь барилгуудыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ. Иймд 29 барилгын 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлсэн байна. Учир нь ТОСК улсын төсвөөс авах санхүүжилтээ авч чадаагүй аж.
Капитал банк тус банкны дамжуулан зээлдэгчээр ажиллаж байжээ. Гэвч тус банк ААН-үүдийн төлсөн зээл болон зээлийн хүүг Хөгжлийн банканд эргүүлэн төлөөгүй. Иймд Хөгжлийн банк Эрсдэлийн сангаа 40 тэрбум төгрөгөөр зузаатгажээ. Уг нь энэ хөрөнгийг зээлийн эх үүсвэрт зарцуулсан бол олон ААН зээл авч, үйл ажиллагаагаа өргөтгөх байв. Капитал банканд ажиллах эрх хүлээн авагчийг Монголбанкнаас томилсон. Эрх хүлээн авагчийн барагдуулах өр төлбөрийн жагсаалтын тавдугаарт Хөгжлийн банкны зээл багтжээ.
Мөн Улаанбаатар хотын банк 33.2 тэрбум төгрөгийн (анх 90 тэрбумын зээл авсан), ХХБ 176 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. ХХБ анх 345 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Эрэл компанийн Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл мөн л Хөгжлийн банкнаас зээл (23 сая америк доллар) авсан. Газрын асуудлын улмаас шинэ үйлдвэр төлөвлөгөөнөөс хоцорч ашиглалтад оржээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс төслийн хүрээнд тус комбинатад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой гэж үзэн, НЗДТГ-тай хамтран ажиллахаар хэлэлцээ хийж эхэлжээ.
Мөн энэ комбинатын цемент, арматур, хайрга гэх мэт түүхий эдийг эдгээрийг үйлдвэрлэгч, Хөгжлийн банкнаас зээл авсан компанитай холбох замаар зээлийг нь эргэн төлүүлэхээр ажиллаж байна.
Хөтөл 161 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Анх 61.3 сая америк долларын зээлийг 2012 оны аравдугаар сард авчээ. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрийг Улсын комисс хүлээн аваагүй тул үйлдвэрлэл саатжээ. Хөгжлийн банк Барилга хот байгуулалтын яам, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа гэв. Улсын комисс хүлээн авсны дараа үйлдвэрийг Хөгжлийн банканд шилжүүлэх, үйлдвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна.
Та хулганаа дээрх хүснэгтэд авчраад баруун товчлуур дээр дарж, хүснэгтийг томруулан харах боломжтой.
QSC компанийг бид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлснээс хойш мэддэг болсон. Тус компани 161 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын тогтоол 2018 оны нэгдүгээр сард гарч, дээрх зээлийг улсын төсвөөс эргүүлэн төлөхөөр шийдвэрлэжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авсан. Гэвч шүүхийн маргааны улмаас хэрэгжилт удааширсан хэвээр, өглөг авлаг, тооцоо нийлээгүй байна. Дээрх компани Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээ Концессийн гэрээгээр эзэмшиж буй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл болон төмөр замд зарцуулсан гэж мэдэгддэг байна.
Засгийн газрын 2018 оны тогтоол хүчинтэй, эсэх нь тодорхойгүй байгаа тул Хөгжлийн банк хүлээлтийн байдалтай байна.
Дээрх ААН-үүдэд зээлийг 2012-2016 оны хооронд байгуулсан гэрээний дагуу олгожээ. Гэвч өнгөрсөн хугацаанд дөнгөж 100 орчим тэрбум төгрөгийн зээлийг л төлж, одоо нийт 730 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зөвхөн энэ зээлүүдийн улмаас 265 тэрбум төгрөгийг эрсдэлийн санд төвлөрүүлжээ .Энэ онд эдгээр 5 зээлийг эргүүлэн төлүүлж чадвал оны эцсээр Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтүүд эрс сайжирна. Иймд хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөд төвлөрч ажиллах нэгжийг Хуулийн хэлтсийнхээ дэргэд байгуулжээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТОО ҮЗҮҮЛЭЛТҮҮД: (2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар)
- Актив хөрөнгө - 4.2 их наяд төгрөг,
- Өөрийн хөрөнгө - 1.1 их наяд төгрөг,
- Татварын өмнөх ашиг - 18 тэрбум төгрөг,
- Зээлийн нийт эргэн төлөлт - 5.4 их наяд төгрөг,
- Зээлийн эргэн төлөлтийн хувь -79,
- Гадаад эх үүсвэрийн нийт эргэн төлөлт - 2.5 тэрбум америк доллар
- Зээл олгосон нийт ААН - 1600,
- Зээлийн үлдэгдэлтэй ААН - 1325
- Зээлийн үлдэгдэл - 2.6 их наяд төгрөг,
- Зээлийн эрсдэлийн санд төвлөрсөн хөрөнгө - 342 тэрбум төгрөг,
- Нийт зээлийн 63 хувь нь Засгийн газрын баталгаагүй,
- Зориулалтын бусаар олгосон 9.1 тэрбум төгрөгийн зээлийг дуудаж төлүүлсэн,
- Нийт зээлийн 37 хувийг төгрөгөөр, 46 хувийг ам.доллараар, 9 хувийг еврогоор, 8 хувийг иенээр олгосон,
- Зээлийн хүү 10-12 хувь,
- Зээл олгох хэлбэр- шууд болон арилжааны банкуудаар дамжуулан,
- Зээлийн дээд хэмжээ- 300 тэрбум төгрөг,
- 100 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан ААН -9,
- Зээлийн дундаж хугацаа 5.7 жил байгаа нь арилжааны банкуудынхаас урт. Төгрөгөөр, америк доллараар олгосон зээлийн хугацаа харилцан адилгүй.