Монголын кино урлагийн 83 жилийн түүхэнд, бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино найруулсан нэг л эмэгтэй найруулагч байдаг нь Төмөрбаатарын Алтантуяа юм. Тэрээр 2006 онд СУИС-ийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн юм. “Ану Хатан”, “Хөх Тавилан” түүхэн уран сайхны кинонуудын найруулагч, жүжигчин Т.Алтантуяатай уран бүтээлийнх нь талаар болон “Холливуд Монголд” наадмын талаар ярилцлаа.
-Таны сүүлийн үед хийж байгаа уран бүтээлийн талаар энэ ярилцлагаа эхэлье.
-Төрийн соёрхолт Д.Норовын “Хөх тавилан” туужаас албан ёсны эрхтэйгээр сэдэвлэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийгээд дууслаа. Одоо “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Монголдоо зохион байгуулахаар шинэ үеийн шилдэг залуустайгаа хамтран ажиллаж байна.
-Ta бүхэн “Холливуд Монголд” олон улсын кино наадмыг зохион байгуулах болсон гол шалтгаан юу байв?
-Өнөөдөр дэлхий даяараа жийнс өмсөж, кофе ууж байна. Энэ бол Холливуд ажлаа ямар сайн хийсний тод жишээ юм. Өөрөөр хэлбэл кино урлагийн асар хүчтэй нөлөөлөл. Монголчууд бидэнд сэдэв хангалттай, гэтэл яагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кино од төрөхгүй байна вэ? Яагаад олон улсад уригдан ажиллах зохиолч, найруулагч, зураглаач гарахгүй байна вэ?
Бид хэдийгээр олон улсын наадамд уригдлаа, явлаа, өрсөлдлөө, амжилттай гэдэг боловч яг үнэндээ монгол уран бүтээлчдээс уриад, тоогоод, тэнцээд, шилэгдээд байгаа бүтээл тун ховор. Бидний түүхээр кино хийж байгаа дэлхийн алдартнуудын кинонд л тоглосон. Харин эмэгтэй найруулагчдаас Оскарт дэвших бүтээл, Оюутны Оскар авсан. Мэдээж уригдаж тоглох хэмжээний жүжигчин бол хэд хэд байна. Сэдвээ гаргаад гадны сайн продюсертай хамтраад, сайн дистрибьютртой бол кино наадамд өрсөлдөх кино уран бүтээл хийх найруулагчид бол Монголд бий.
Тэгвэл бидэнд юу дутаад байна? Юуг хэнээс суралцвал бид урагшлах бол? Энэ салбарын бодлого, хөгжилд, бодитой хувь нэмэр болох туршлага, мэдлэгийг хэн хуваалцаж чадах бол? Энэ асуултуудад “Холливуд Монголд” олон улсын кино наадмын зочид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн одууд хариулт болохуйц мастер класс сургалт хийх болно.
-Ta Монголын бахархал болсон кино одуудыг ямар ширүүн хэлж байнаа? Бодлого боловсруулагчдыг ч бас.
Одоо ер нь худлаа бие биенээ хөөргөж монголынхоо цөөн хүн дотроо худал үнэн од болсон гэж бодож төөрөгдөж явсаар өөр шинэ боломжийг олж харахгүй, чимээгүй хашгиралдаж, тогоон дотроо зууралдаж байхаа больцгооё. Үнэхээр л тийм мундаг, хөдөлмөрч, чадвартай юм бол гадагшаа олон улсад гарч ажиллах хэрэгтэй.
Бодлого боловсруулдаг хүмүүст харин ч зөндөө туслахыг хүсэж киноны хууль боловсруулах ажлын хэсгийнхэнд франц продюсер, хуульчийг авч ирж зөвлөгөө өгүүлсэн. Тиймээс бид мэддэг гэж бодоод суугаад байх хэрэггүй л болов уу? Кино салбар нь бүх талаараа цэгцэрсэн 200 гаран жилийн киноны түүхтэй мэргэжилтнүүд ирэх гэж байхад зарим зүйлээ мэдээд авбал бидэнд л хэрэгтэй байлгүй дээ!
-Монгол уран бүтээлчдийн онцгойрох чадвар юу вэ?
Монгол уран бүтээлчдэд сэтгэн бодох чадвар, хөрвөх чадвар хангалттай байгаа. Олон улсад хэдэн арван хүн хийх хэмжээний ажлыг ганц хоёрхон уран бүтээлч даагаад үүрээд гардаг. Энэ бол цөөн хүн амтай зах зээл багатайгаас үүдэн гарч байгаа бэрхшээл юм даа. Салбартаа үнэнч, үр бүтээлтэй ажилладаг, кино салбарыг хайрладаг, урагшлуулах, хөгжүүлэхийн төлөө явдаг ахмад, дунд, шинэ үеийн цөөн хэдэн уран бүтээлчдээ сэтгэл дотроо хүлээн зөвшөөрч, хайрлаж, хүндэлж явдаг даа!
-Өнөөдрийн продюсер, найруулагч, жүжигчин Т.Алтантуяаг хэн бүтээсэн бэ? Танд хэн хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Кино бол хүнд салбар шүү дээ. Нэр хүнд, ашиг хонжооны төлөө бол хэн ч кино хийж түрхэн зуурт мандаж, олны танил, мөнгөтэй болж болох боловч, энэ салбартаа, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, тууштай явахад маш их хүч хөдөлмөр, зүтгэл, авьяас чадвар, мэдлэг, ухаан шаарддаг. Хэн нэгнийг мэдээж хэн ч бишүүд бүтээх боломжгүй. Миний ээж гайхамшигтай сайн эзэгтэй, урлагт хайртай, сайн үзэгч байсан. Ээж минь намайг урлагт хайртай болгож өсгөсөн. Урлагт аз од гэж бий. Би их азтай хүн шүү.
Сэдвээ гаргаад гадны сайн продюсертай хамтраад, сайн дистрибьютртой бол кино наадамд өрсөлдөх кино уран бүтээл хийх найруулагчид бол Монголд бий.
Маш сайн багш нартай. МУГЖ Цагааны Цэгмэдийн Төмөрхуяг бол миний жүжиглэх ур чадварын багш. Найруулах ур чадварыг МУУГЗ Сумьяагийн Сугар эзэмшүүлсэн. С.Сугар багшийнхаа захиж сургасныг уран бүтээл хийх бүрдээ эргэцүүлэн бодож, сэтгэлдээ үгний цаадах үгийг нь тунгааж явдаг даа.
МУГЖ Л.Чаминчулуун, МУУГЗ Н.Ганхуяг, МУАЖ Г.Жигжидсүрэн зэрэг олон сайхан багш нар минь намайг өнөөдөрт авчирсан. За тэгээд “Ану хатан” түүхэн уран сайхны киног хийхэд тусалж, дэмжсэн энэ цагийн бядтай уран бүтээлчдээрээ бахархдаг.
-“Холливуд Монголд” төслийг төр засаг дэмжиж байгаа вэ?
-“Холливуд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын санаачлагч, удирдагч А.Баярцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчид кино наадмаа танилцуулсан. Ерөнхийлөгч маш сайхан хүлээн авч, дэмжээд Монгол Улсын нэрийн өмнөөс зочдыг урьсан. Би Монгол Улсын Ерөнхий сайдад төслөө танилцуулсан. Ерөнхий сайд цаг үеэ олсон, зөв зүйтэй арга хэмжээ гэж маш сайхан хүлээн авч, дэмжиж тусалж байгаа.
Мөн Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөл, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг гээд эх орондоо хайртай, үндэсний кино урлагаа олон улсад сурталчлах, дэмжин, хөгжүүлэх үйлсэд сэтгэл гаргасан, олон чадварлаг удирдагчдад чин сэтгэлээсээ талархаж байна.
Мөн Монголын үзэгчдийг кино урлагт дурлуулж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх кино театруудыг босгож, бүтээсээр байгаа Өргөө сүлжээ кино театрын удирдлага, хамт олонд энэхүү наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаад гүнээ талархаж байна. Өргөө кино театрын 10 жилийн ой тохиож байгаатай холбоотой СИНЕМА АВАРДС 2017-2018 оны кино салбарын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 5-р сарын 2-нд болно. Монголын шилдэг уран бүтээлчдэд Холливудын тухайн салбарын зочин шагналыг нь гардуулах болно.
-Таны хувьд ямар үүрэг оролцоотой ажиллаж байгаа вэ?
-“Холливуд Монголд” олон улсын кино наадмыг зохион байгуулагчдын дотор кино салбарт олон жил ажилласан, салбараа харьцангуй сайн мэддэг гэдэг утгаараа Зөвлөх, Спонсор болон Хөтөлбөрийн хороонд голлох үүрэгтэй ажиллаж байна. Мөн “ХӨХ ТАВИЛАН” кино группийн олон сайхан уран бүтээлчид маань кино наадмын тайз декораци, тохижилт гээд мэргэжлийн чадвараараа бүтээн босгож байна даа.
-Кино наадмын хүндэт зочид Монголд ирээд таны найруулсан ХӨХ ТАВИЛАН уран сайхны киног үзнэ гэж сонссон.
-Олон улсын кино наадмуудад үндэсний киноныхоо хэв шинжийг агуулсан, өмнө нь үзэгчдэд нээлт хийгээгүй киног, хүндэт зочдод үзүүлдэг зарчмын дагуу “Хөх Тавилан” киног үзүүлэхээр болсон. Кино наадмын санаачлагч удирдагчдын маань шийдвэр юм.
Олон улсын кино наадмуудад үндэсний киноныхоо хэв шинжийг агуулсан, өмнө нь үзэгчдэд нээлт хийгээгүй киног, хүндэт зочдод үзүүлдэг зарчмын дагуу “Хөх Тавилан” киног үзүүлэхээр болсон.
“Хөх Тавилан” кино бол Монголын үзэсгэлэнт байгаль, монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, монгол хүний үнэт зүйлс эрхэм чанарыг харуулсан агуулгатай ба монголын шилдэг уран бүтээлчид ажиллаж, олон улсын стандартад нийцсэн кино юм. Энэ Киноны ерөнхий продюсерээр ажилласан Б.Пунсалмаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж амжилт хүсье!
-“Холливуд Монголд” фестивалийн үеэр ямар, ямар сургалт хийх талаар мэдээлэл өгөөч?
-Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч “Дүр бүтээх увдис” номын зохиогч Ивана Чаббак, Америкийн Зураглаачдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кийс Ван Оострум, Найруулагч, продюсер, Дистрибьютр Ллойд Кауфман, Нью-Йорк мужийн захирагчийн албаны Кино урлаг, Телевизийн салбарын хөгжил хариуцсан хэлтсийн төлөөлөгч Патришиа Кауфман, “Мулан”, “Галзуу баян азиуд” зэрэг маш олон шилдэг киноны продюсер Тим Кодингтон, Шилдэг зураглаач Ваня Чернюл, Берлиний Олон Улсын Кино Фестивалийн шүүгч, Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил, Өнгө хувиргагч Йоахим Зелл, Дэлхийн шилдэг кастинг Директор Попинг Аувеунг, Апокалипто киноны гол дүр Руди Янгблад, Шилдэг жүжигчин Витаяа Пансрингарм, Хаадын тоглоом, Марко Поло зэрэг шилдэг кинонуудын найруулагч Дэвид Петрарка, Продакшн дизайнер, арт директор Сэсэ Дестефано, Визуал Эффект Брайс Нельсен, Марко Поло зэрэг маш олон шилдэг киноны зохиолч Мэттью Уайт, Бидний маш сайн мэдэх гайхалтай олон уран бүтээлээр Оскарт 17 удаа нэр дэвшиж байсан Саунд Инженер Грег Рассел зэрэг дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголд хуран чуулах гэж байна.
Одууд маань мэдээж өөрсдийн мэргэжлээрээ мастер класс сургалт хийх болно. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Hollywood in Mongolia хуудаснаас аваарай.
-Холливуд Монголд кино наадмыг Монголын уран бүтээлчид хэрхэн хүлээж авч байна?
-Маш таатайгаар хүлээн авч дэмжиж байгаа. Hollywood in Mongolia хуудсанд энэ наадмын ач холбогдлын талаар энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид ярилцлага өгсөн байгаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд продюсер, найруулагч, жүжигчин Т.Алтантуяагийн Монголын кино урлагт хийж бүтээх цаашдын зорилтыг сонирхмоор байна.
-Кино бол Урлаг гэдэг мөн чанарыг баримталдаг уран бүтээлчид цагийн цагт байсаар ирсэн ба өнөөдөр ч түүхэнд нэр бүтээл нь мөнхлөгдөж хүн төрөлхтний оюун бодлыг соён гэгээрүүлсээр байна. Нөгөө талдаа Кино бол эдийн засаг, улс төр, соёлд ч хүчтэй нөлөөлөх зөөлөн хүчний бодлого юм. Дэлхийн кино зах зээл улам өргөжиж, улс орны хил хязгаарт хашигдахгүй болж байна.
Улс орнууд үндэсний кино урлагаа дэмжих, хөгжүүлэх зорилгоор олон улсын кино уран бүтээлчидтэй хамтрах, санхүүгийн тодорхой хувийн дэмжлэх үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, өөрсдийн түүх соёл, онцлогоо таниулан сурталчлах төрийн тусгай бодлого явуулах шаардлагатай байгааг анхааран ажиллах цаг үе иржээ.
Монголын кино урлагт шинэ өнгө төрхийг авчрах, Монгол хүний үнэт зүйлс, эрхэм чанар, Монгол орны гайхамшигт байгаль, нүүдэлчдийн дахин давтагдашгүй өвөрмөц шинжийг агуулсан бүтээлийг олон улсад Монгол киноны код болгон түгээх хариуцлагатай ажил биднийг хүлээж байна. Холливуд Монголд наадмыг санаачлагч, зохион байгуулагч, ивээн тэтгэгч, дэмжигч бүх уран бүтээлчдэд ажлын өндөр амжилтыг хүсэе! Монгол кино Мандан бадраг!
Г.Туяа