Буцах
2019.04.29 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал
2019-04-29
0
0
2019-04-29
- Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн авто зогсоолыг өнөөдөр машин оруулахгүй болгож, лацдав. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талбайн урд талын энэ газрын эзэмших эрхийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлж өгөх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагын хугацаа өнгөрсөн бямба гарагт дуусжээ. Заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан өнөөдөр тус компанийнханд дахин шаардлагаа тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, албадан буулгахаа мэдэгдлээ. Ингээд Сүхбаатарын талбайн урд хэсгийн авто зогсоолыг өнөөдөр машин оруулахгүй болгож, лацдав.
- Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амины хэргийн шүүх хурлыг өнөөдөр тав дахь удаагаа хойшлууллаа. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгч нараасаа татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 1-ний 10 цаг хүртэл хойшлууллаа.
- МАН-ын IV бага хурал 369 гишүүний 210 гишүүн ирснээр ирц 66.5 хувьд хүрснээр 15.00 цагт эхэллээ. Бага хурлаар Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг тодруулах, санал хураах зэрэг журмуудыг батлах, намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонссон юм. Ингээд МАН-ын бага хурлаар УИХ-ын 42-р тойргийн сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд маргааш Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээ хүргүүлнэ.
- УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өглөө. МАН-ын бүлэг ээлжит хурлаараа АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжсэнийг танилцуулсан.
- Харин АН-ын зөвлөлөөс Эрдэнэт үйлдвэр ХХК Стандарт банкны өр төлбөрийг шийдвэрлэсэн асуудал, С.Зориг агсны хэргийг шалгах УИХ-ын түр хороонд хүргүүлэх санал тухай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Жаст"ын Батхүү болон буруутай этгээдүүдээр Стандарт банктай холбоотой 143 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой. Үүнийг эрх баригчдад байнга сануулах болно гэсэн юм. Харин АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой байгуулагдсан түр хороонд санал, дүгнэлт хүргүүлнэ гэдгээ мэдээлсэн. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй, огт биелээгүйгээс гадна эсрэгээрээ “биелэж” байгаа асуудлуудыг ч танилцуулав.