Баянмонгол, Дүнжингарав хороолол, Сүмбэр орд, Саруул хотхон, Тайм тауэр, Олимп, Олимп виллаж зэрэг сүүлийн үеийн хороолол, хотхонуудыг багтаасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 22 мянган иргэн, сургуулийн насны 5000 гаруй сурагчтай тус хороо улсын нэг ч цэцэрлэггүй, улсын 133 дугаар сургууль байх бөгөөд энэ сургууль нь өөрийн гэсэн байргүй "Монгол тэмүүлэл" сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллэдэг.
Уг сургуулийн байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2017 онд ашиглалтад оруулжээ. 160 сурагчтай "Монгол тэмүүлэл" нь улсын сургууль бөгөөд Кембрижийн стандартаар сургалт явуулдаг. Хажууд нь 133 дугаар сургууль 4 ээлжээр нэг ангид 40-50 хүүхэд чихцэлдэн хичээллэдэг.
"Монгол тэмүүлэл" сургуулийн өмчлөлийг БСШУСЯ-наас тодруулахад:
"БСШУСЯ-ны харьяа улсын сургууль. 133 дугаар сургууль нь Нийслэлийн боловсролын газрын харьяа орон нутгийн өмчийн сургууль" гэж хариулав.
Нэг байран дахь энэ эрс тэс байдал Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх, хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг заалтыг зөрчиж байна. Нэг хаалгаар орж, 1-2 дугаар давхарт 133 дугаар сургууль, 3-4 давхарт олон улсын стандарттай гэх сургууль нь байдаг. Хүүхдүүд нэг хашаанд тоглодог болохоор "Танай сургууль ийм муу, манайх ийм гоё" гэх мэтээр ярилцдаг. Хүүхэд яагаад ийм багаасаа ялгаварлан гадуурхалтад өртөх ёстой юм бэ. Энэ байдалд төр засаг анхаарал тавиач.
133 дугаар сургуулийн сурагчид 12-хон ангитай, зай талбай ч дэндүү давчуу. Ангийн самбараас эхний ширээ хүртэл 50-60-хан см зайтай.
133 дугаар сургуулийн сурагчид 12-хон ангитай, зай талбай ч дэндүү давчуу. Ангийн самбараас эхний ширээ хүртэл 50-60-хан см-ийн зайтай. Ширээ, сандал хүрэлцэхгүйгээс эцэг, эхчүүд хүүхдэдээ хувиасаа ширээ сандал авчирсан тохиолдол ч бий. Эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох хүүхдийн эрх, хөдөлмөрийн таатай нөхцөлд ажиллах ёстой багш нарын эрх зөрчигдөж байна. Багш нарын өрөө гэж байхгүй, цонхны тавцан дээр дэвтэр засдаг, үйлчилгээний ажилчид шатны дор байрладаг. Энэ сургуулийн багш нар ажлаас гарч байна, багшийн дутагдалд орж байна гээд яривал асуудал их байна.
Манай хороо сургуулийн насны 5000 хүүхэдтэй атал 133 дугаар сургуульд 1500 хүүхдийг арай ядан авсан. Үлдсэн хүүхдүүд үнэ төлбөргүй боловсрол эзэмших Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй байна.
Нэгдүгээр ангид орох 683 хүүхэд байхад 133 дугаар сургууль нэг хүүхэд авахгүй гэсэн. Иргэд энэ талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Засаг дарга Нийслэлийн боловсролын газарт шилжүүлэхэд "48, 33, 84 дүгээр сургуульд хуваарилж сургана" гэсэн байна. "Монгол тэмүүлэл" гэж 160-хан хүүхэдтэй сургуульд сургуулийн байрны талыг эзэмшүүлээд, хорооны хүүхдүүдийг харьяаллын бус гэрээсээ хол сургуульд явуулахыг оршин суугчид эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Улаанбаатар хотын Засаг даргад хандан гомдол гаргасан ч хариу ирээгүй гэв.
Засгийн газар 2016-2020 онд гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан ч энд 08.30, 11.30, 13.30, 15.30 цагт дөрвөн ээлжээр хичээллэдэг. Тиймээс бид маргааш БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2 заалт бүхий шаардлага хүргүүлнэ гэв.
Шаардлагад:
- 160 сурагчтай "Монгол тэмүүлэл" сургуулийг өөр тийш нь нүүлгээч. Төрд сул байр олон бий.
- Ирэх намар сургуульд орох насны 683 хүүхэд байна. 26-р хорооны оршин суугчдын дийлэнх нь залуу гэр бүл байдаг. 5 настай 700 гаруй, 4 настай 800 гаруй хүүхэд бий. Тиймээс дахин сургууль барьж манай хорооны хүүхдүүдийн эдлээгүй эрхийг эдлүүлж өгөөч гэж хүссэн юм.