“Холливүүд Монголд” олон улсын уран бүтээлчдийн наадам маргааш эхлэх гэж байна. Тус наадамд Холливүүдийн 16 зочин уран бүтээлч оролцох юм. Тэдний нэг, Оскарын шагналт өнгө хувиргагч, Йохим Зелл өчигдөр орой Улаанбаатарт буугаад байхад нь хэсэг хором ярилцсан билээ.
Тэрбээр “Wolverine” (2009), “The Maze Runner” (2014), “X-Men: Future of Past Days” (2014) ба "2049" гэсэн уран бүтээлүүдээрээ алдартай. Мөн “Атганд үлдсэн эрдэнэ”, “Чингисийн хүүхдүүд” хэмээх хоёр монгол кинонд ажиллажээ.
-Та сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Лондонгоос Сөүл хүртэл 11 цаг, Сөүлээс 3 цаг нисээд ирлээ.
-Та Монголын “Атганд үлдсэн эрдэнэ”, “Чингисийн хүүхдүүд” кинонуудад ажиллаж байсан. Монголд өмнө нь ирж байв уу?
-Би Монголд анх удаа ирж байна. Америкийн зураглаачдын холбооны гишүүн, “Атганд үлдсэн эрдэнэ ” киноны зураглаач, найз Д.Ангарагтай Лос-Анжелест уулзсан юм. Түүнтэй би өмнө нь олон удаа уулзаж байлаа. Д.Ангараг надад энэ кинонд хамтран ажиллах санал тавьсан. Киноны чанарыг шалгаж, өргөн болон жижиг дэлгэцээр гарахад ямар харагдах талаар зөвлөгөө шүүмж өгөхийг хүссэн юм.
Киноны эвлүүлгийг Монголд хийсэн. Ингээд эвлүүлэг дууссаны дараа Холливүүд рүү авч явж дахин хоёр долоо хоног тэндээ ажилласан. Яг энэ жишгээр “Чингисийн хүүхдүүд” кинон дээр ч мөн ажилласан юм.
-Хоёр монгол кинонд ажилласан учраас манай орны талаар тодорхой төсөөлөлтэй болсон болов уу?
-Монголын тал нутаг үнэхээр сайхан. Монголоос Лос-Анжелест очсон хүн болгон маш найрсаг байсны зэрэгцээ их мэдлэг боловсролтой санагдсан шүү. Кинон дээр харсан тал нутаг үнэхээр гайхалтай. Би зураг авалтанд хамт яваагүйдээ бага зэрэг харамсаж байлаа. Тиймээс өнөөдөр Монголд ирээд тэдгээр газруудыг үзэх боломжтой болсондоо маш баяртай байна.
-Монголоос хамгийн ихээр юу таны сонирхлыг татаж байна вэ?
-Говийн элсэн цөл их сонирхол татаж байна. Морь унаж үзэх, соёл уламжлал, мөн монгол гэр дотроосоо ямар харагддагийг бас хармаар байна.
-Та “Холливүүд Монголд” наадмын үеэр сургалт явуулах гэж байна. Монгол уран бүтээлчдэд юу захиж хэлэхээр бэлдсэн бэ?
-Юуны өмнө ямар хүмүүст хичээл заах гэж буйгаа судлах болно. Би Лос-Анжелест кино зураг, өнгө хувиргалтын чиглэлээр жилд таван удаа сургалт явуулдаг. Америкийн кино зураглаачдын холбоо болон Америкийн кино урлаг шинжлэх ухааны академитай би хамтарч ажилладаг. Энэ хоёр байгууллага оюутнуудад сургалт явуулдаг юм. Хоёр жилийн өмнө Дубайд, өнгөрсөн онд Бээжинд сургалт явуулсан бол энэ жил Улаанбаатарт ирээд байна.
Миний уулзаж байсан олон орны оюутан Холливүүдийн блокбастер кинонуудад камер болон гэрлээ хэрхэн зөв байршуулах, эвлүүлэг хийж, цаашлаад эцсийн бүтээл болгон кино театрт гаргах хүртэл өнгөний тохируулгыг хэрхэн хийх талаар асуудаг. Тиймээс би энэ бүхний талаар заадаг юм. Мөн киног ямар үзэгчдэд зориулж хийж байгаагаас шалтгаалаад нарийн деталиудыг зааж хэлж өгдөг. Мэдээж кино эхлэхээс дуусах хүртэл өнгөний нарийвчлалыг хэрхэн зохицуулдаг талаар тайлбарлаж, зааж өгөх боломжтой.
-Өнгө хувиргагчаар суралцаж, ажлын гараагаа эхэлж байгаа залуу уран бүтээлчдэд юу захиж хэлдэг вэ?
-Кинонд өнгө хувиргагчаар ажиллах зөв хүнээ сонгоход хүндрэлтэй байдаг. Учир нь кинон дээр ажилладаг өнгө хувиргагчдын эзэмшсэн мэдлэг, туршлагыг сургуульд заадаггүй. Тиймээс би залууст юун дээр төвлөрөх, зорилгодоо хүрэхэд юу хийх, киноны бизнес хийхэд юунаас эхлэх талаар заавар зөвлөгөө өгдөг.
Би Европоос ажлын гараагаа эхэлсэн. Германд ажиллаж байлаа. “Пинокиогийн домог” бол миний анхны бүтээл. Лондонд би “Жэймс Бонд”-ын кинонуудад ажиллаж байсан. Түүний дараа Холливүүдэд очсон. Би Холливүүдэд очихоос өмнө олон ч удаа алдаж байсан учраас тэнд очиход маш туршлагажсан байсан шүү.
-Баярлалаа. Монголд цагийг сайхан өнгөрүүлээрэй.
-Баярлалаа. Ярилцахад таатай байлаа.