Буцах
2019.04.30 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал
2019-04-30
0
0
2019-04-30
- Баянмонгол, Дүнжингарав хороолол, Сүмбэр орд, Саруул хотхон, Тайм тауэр, Олимп, Олимп виллаж зэрэг сүүлийн үеийн хороолол, хотхонуудыг багтаасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 22 мянган иргэн, сургуулийн насны 5000 гаруй сурагчтай тус хороо улсын нэг ч цэцэрлэггүй, улсын 133 дугаар сургууль байх бөгөөд энэ сургууль нь өөрийн гэсэн байргүй "Монгол тэмүүлэл" сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллэдэг. Уг сургуулийн байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2017 онд ашиглалтад оруулжээ. Иргэд 160 сурагчтай "Монгол тэмүүлэл" нь улсын сургууль бөгөөд Кембрижийн стандартаар сургалт явуулдаг. Хажууд нь 133 дугаар сургууль 4 ээлжээр нэг ангид 40-50 хүүхэд чихцэлдэн хичээллэдэг тул 160 сурагчтай "Монгол тэмүүлэл" сургуулийг өөр тийш нь нүүлгэх, 26-р хороонд 5 настай 700 гаруй, 4 настай 800 гаруй хүүхэд бий тул дахин сургууль барьж манай хорооны хүүхдүүдийн эдлээгүй эрхийг эдлүүлж өгөөч гэж хүссэн юм. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад хотын захиргаанаас 133-р сургуулийг Дүнжингарав захын ойролцоо барихаар газар чөлөөлж байгаа талаар хэллээ.
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр 10.00 цагт төр засгийн үйлчилгээний Элит төвд боллоо. Хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт, Санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт, Санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлт, Ногдол ашиг тараах талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэр болон бусад асуудлыг хэлэлцэн баталсан байна. ТУЗ-өөс үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хангалттай гэж дүгнэжээ. Үндэсний аудитын газрын Аудитын гэрчилгээнд “ЭТТ” ХК-ийн Зүүн Цанхийн уурхайн олборлогч “Ти Ти Жэй Ви Си Өү” компанитай 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хоорондын тооцооны үлдэгдлээ нийлж чадаагүйг онцолжээ. Олборлогч компани үнийн өөрчлөлтийн өсөлт бууралтын тохируулга 9.1 сая америк доллар буюу хаалтын ханшаар 24 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа боловч “ЭТТ” ХК өгөх боломжгүй гэсэн байна. Үүнээс шалтгаалан санхүүгийн тайлан дахь өглөгийн үлдэгдлийг нотлох боломжгүй болсон ба энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйл болон санхүүгийн тайлагналын “эрх ба үүрэг”, “оршин байх” болон “иж бүрэн байх” гэсэн батламж мэдэгдлүүдтэй нийцэхгүйг байгааг ҮАГ-аас анхааруулсныг өнөөдрийн хурлаар онцолсон байна.
- “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гүйцэтгэх захирал Ц.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Баяндэлгэрийг томиллоо.
- Палеонтологийн олдворууд арвинтай Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны Earth сэтгүүл мэдээллээ. Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас олсон ба шинэ төрөл зүйлийг Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэжээ.
- Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Ардын Нам болон Ардчилсан Нам өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан энэ сарын 28-нд болж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ баталгаажуулсан бол МАН IV бага хурлаа өчигдөр хийж мөн л сонгуульд оролцох шийдвэр гаргасан билээ.