ФОТО: "Apocalypto" киноны од Руди Янгблад, найруулагч Ллойд Кауфман зэрэг алдартнууд Монголд ирлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2019-05-01 09:43 GMT+8

"Холливүүд Монголд" олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам өнөөдөр нээлтээ хийнэ.

Тус наадамд Холливүүдийн жүжигчин, найруулагч, продюсер, дууны найруулагч, кино шүүмжлэгч, арт директор, АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч, зохиолч, зураглаач зэрэг салбар салбартаа мэргэшсэн 16 уран бүтээлч Монголд ирээд байна. 

Өчигдөр орой 

  • "Apocalypto" киногоороо дэлхий дахинд алдаршсан Америкийн жүжигчин Руди Янгблад,
  • алдарт найруулагч, продюсер, дистрибьютор, жүжигчин Ллойд Кауфман гэргий, кино хуульч Патришиа Свинни Кауфман,
  • зураглаач Ваня Чернюл,
  • кастинг директор Попинг Аувеун
  • кино шүүмжлэгч Карло Антонио Жентил нар хүрэлцэн ирсэн юм. 

Өнөөдөр 10:00 цагаас "Холливүүд Монголд" наадмын албан ёсны нээлтийн ёслол Корпорэйт Конвеншн төвд эхэлж, Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн "Дүр бүтээх увдис" номын нээлт, түүний лекц болон нэгдсэн форум явагдах юм. 

Мөн орой 20:00 цагаас нээлтийн "Apocalypto" кино дэлгэцнээ гарч, гол дүрийн жүжигчин Руди Янгбладтай ярилцах юм. 

"Холливүүд Монголд" наадмын хөтөлбөр

Найруулагч, продюсер, дистрибьютор, жүжигчин Ллойд Кауфман

Зураглаач Ваня Чернюл

Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил

'Apocalypto' киноны жүжигчин Руди Янгблад

Гэрэл зураг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 389 санал өгсөн байна.

Дээшээ