"Холливүүд Монголд" олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадмын нээлтийн ёслол өнөөдөр Корпорэйт Конвеншн төвд боллоо.
Наадмын албан ёсны нээлтийн ёслолыг Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолт болон Холливүүдээс ирсэн 16 зочны танилцуулгаар эхлүүлсэн юм.
Тус наадамд
- Холливүүдийн жүжигчин Руди Янгблад, Клаудиа Ким, Витаяа Пансрингарм,
- найруулагч Дэвид Петрарка, Ллойд Кауфман,
- кино хуульч Патришиа Свинни Кауфман
- продюсер Тим Коддингтон,
- креатив продюсер Брайс Нильсен
- кастинг директор Попинг Аувеун
- кино шүүмжлэгч Карло Антонио Жентил,
- арт директор Сэсэ Дестефано,
- АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс ван Оострум,
- зохиолч Мэтью Уайт,
- зураглаач Ваня Чернюл
- жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак
- өнгө хувиргагч Йохим Зелл гээд салбар салбартаа мэргэшсэн 16 уран бүтээлч оролцож байна.
Нээлтийн ёслолд мөн Монголын кино уран бүтээлчид, жүжигчид, найруулагч, продюсер, зураглаачид зэрэг танхим дүүрэн уран бүтээлч цуглаж, зочдоо халуун дотноор угтан авсан билээ.
Ёслолыг нээж Америкийн хөгжмийн зохиолч Жэймс Хорнерийн бүтээл, “Apocalypto” киноны аялгууг "Уул ус хамтлаг", “Марко Поло” болон “Game of thrones” цувралын хөгжмийн бүтээлүүдийг СТА Д.Түвшинсайхан удирдаачтай Морин хуурын чуулгын уран бүтээлчид толилуулсан юм.
“Холливүүд Монголд” төслийн санаачлагч, жүжигчин А.Баярцэцэг:
“Энэ фестиваль ийм өргөн хэмжээнд болно гэж бодож байгаагүй. Олон жилийн өмнө орчуулах юм сан гэж бодож байсан номынхоо арын хуудаснаас зохиолчийнхоо цахим хуудсыг олоод “Таны номыг орчуулмаар байна, монгол уран бүтээлчид, найз нөхөдтэйгөө хуваалцмаар байна гэхэд Ивана Чаббак “Болно оо. Орчуулбал би Монголд очоод үнэгүй сургалт хийж өгье” гэж хариулснаас үүдэж найз нөхөд ах эгч, танилын танил зэрэг олон хүний холбоо сүлбээгээр зохион байгуулсан түүхтэй фестиваль юм.
Энэ нь богино хугацаандаа уран бүтээлчдийн хооронд мэдлэг солилцох, цаашдаа Холливүүдийн уран бүтэээлчдийг татах, кино зураг авалтыг Монголынхоо сайхан нутаг дэвсгэрт хийдэг болоосой гэсэн зорилго дор мэргэжлийн ах эгч нарын маань зөвлөгөөгөөр хамтран бүтээж байгаа фестиваль юм. Монголын кино урлаг мандан бадрах болтугай” гэлээ.
Түүний дараа Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн “Power of the actor” буюу монгол хэлнээ "Дүр бүтээх увдис" хэмээн орчуулан хэвлүүлсэн шинэхэн номын талаар жүжигчин С.Болд-Эрдэнэ танилцуулсан билээ.
СТА, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ:
“Дүр бүтээх увдис” номд Холливүүдийн алдартай, Оскарын шагналт жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн жүжигчин хүний дүр бүтээх 12 арга барилыг шингээсэн юм.
Монгол хэлнээ хөрвүүлэгдсэнээс хойш анхны уншигчдын нэг болсны хувьд энэ номд бидний мэддэг болон мэдэхгүй олон зүйлийг багтаасан юм билээ. Залуу уран бүтээлчид төдийгүй жүжигчид, найруулагчид уншсанаар дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулах уран бүтээл туурвихад нь асар их түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээгээд номын зохиолч, жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийг тайзнаа урьсан юм.
Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч, “Дүр бүтээх увдис” номын зохиолч Ивана Чаббак:
“Кино урлаг агуу зүйл. Кино урлагт зүтгэж яваа найруулагч, зохиолыг бичсэн уран бүтээлчдийн илэрхийлэх гэж буй өвчин, зовлон, сэтгэлийн шаналал, баяр баясгалан бүхнийг дэлгэцээр дамжуулан үзэгчдэд хүргэх хамгийн чухал ажлыг хийдэг хүмүүс бол яах аргагүй жүжигчид юм. Кино урлаг бол дэлхий нийтээрээ зүрх сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж яваа та бидний хамтын хөдөлмөр юм” гэлээ.
Ийнхүү “Холливүүд Монголд” наадмын нээлтийн ёслол өндөрлөж, хөтөлбөрийн дагуу Ивана Чаббакийн илтгэл, уран бүтээлчдийн нэгдсэн чуулганаар үйл ажиллагаа үргэлжилсэн юм.
Маргааш эдгээр уран бүтээлчид тусгай сургалтууд явуулна.