УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.
Хуралдааны эхэнд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Ийнхүү АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувийн саналаар дэмжсэн бол АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлөхийг 89.3 хувийн саналаар дэмжлээ.
Үүний дараа АТГ-ын дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 87.5 хувийн саналаар дэмжсэн бол тус газрын дэд дарга Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 83.9 хувийн саналаар дэмжив.
Одоогоор УИХ-ын чуулган завсарласан бөгөөд 15.00 цагаас үргэлжилнэ.