"Холливүүд Монголд" олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд өчигдөр Шангри-Ла төвд "Cinema Awards" Монголын кино уран бүтээлчдийн шилдгийг тодруулах шагнал гардуулах ёслол боллоо.
Тус наадмын шилдэг бүтээлээр "Фантастик" продакшны уран бүтээл "Маш нууц-2: Байтаг богд" уран сайхны кино шалгарч, 100 сая төгрөгийн батламж гардан авсан билээ.
"Өргөө" кино театрын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг наадамд "Холливүүд Монголд" наадамд хүндэт зочноор уригдсан Холливүүдийн 16 уран бүтээлч болон тус наадамд нэр дэвшсэн кинонуудын Монгол уран бүтээлчид хүрэлцэн ирсэн билээ.
Наадмыг нээж "Apocalypto" киноны гол дүрийн жүжигчин Руди Янгблад бишгүүр тоглон сонирхуулж, хүрэлцэн ирсэн зочдод гэнэтийн бэлэг барьсан юм.
"Cinema Awards" наадамд дараах 12 монгол кино өрсөлдлөө. Үүнд:
- "Нинжин сэтгэл"
- "Говийн домог"
- "Солиот эх"
- "Зүрхний хилэн"
- "Маш нууц-2: Байтаг богд"
- "Амьдрал"
- "Bad Angel"
- "The Mongolian Connection"
- "Сайн аав"
- "Амьдралоги"
- "Single Ladies -3"
- "Миний нууц"
ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН УРАН БҮТЭЭЛЧИД
ШИЛДЭГ ПРОДЮСЕР- "The Mongolian Connection"-Б.Амарсайхан
- "Нинжин сэтгэл"
- "Зүрхний хилэн"
- "The Mongolian Connection"
- "Сайн аав"
- "Миний нууц" киноны продюсерүүд нэр дэвшиж, найруулагч, продюсер, жүжигчин Ллойд Кауфман болон түүний гэргий кино хуульч Патришиа Свинни Кауфман нар шилдэг продюсерийг зарлан шагналыг гардуулсан юм.
Продюсер Б.Амарсайхан ирэх боломжгүй байсан тул “Номадиа пикчерс”-ийн продюсер Б.Наранбат шагналыг гардан авахдаа "Энэ кино маань Казахстаны 70 кино театрт зэрэг нээлтээ хийх гэж байгаа учраас киноны багийнхан Казахстан явсан. Тиймээс Амараагийн өмнөөс шагналыг нь гардан авлаа" гэсэн юм.
ШИЛДЭГ ЗОХИОЛ- "Говийн домог " киноны зохиолч С.Сумъяа
Шагналыг "Марко Поло" киноны зохиолч Мэтью Уайт, МСиЭс Кока-Кола компанийн маркетингийн албаны дарга Б.Өлзийсайхан нар шилдэг зохиолчийг зарлаж, шагналыг гардууллаа.
- "Нинжин сэтгэл"
- "Говийн домог"
- "Маш нууц-2: Байтаг богд"
- "Bad Angel"
- "Сайн аав" киноны зохиолчид нэр дэвшсэн юм.
ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ-"Амьдралоги" киноны хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Орших
- "Нинжин сэтгэл"
- "Солиот эх"
- "Амьдрал"
- "Амьдралоги"
- "Single Ladies-3"
- "Миний нууц"
Шагналыг өнгө хувиргагч Йохим Зелл, дууны инженер Грег Рассел нар гардуулсан бөгөөд продюсер, жүжигчин Г.Ундармаа хүлээн авахдаа "Өөжгий өнөөдөр ирж чадаагүй. Өмнөөс нь авлаа маш их баярлалаа" гэлээ.
ШИЛДЭГ ЗУРААЧ-Говийн домог
Алдартай зураглаач Ваня Чернюл, кино шүүмжлэгч Карло Антонио Жентил нар шилдэг зураачийг зарлаж, шагналыг гардууллаа.
- "Говийн домог"
- "Зүрхний хилэн"
- "Маш нууц-2: Байтаг богд"
- "The Mongolian Connection" бүтээлүүдийн зураачид нэр дэвшжээ.
ШИЛДЭГ ДҮР ХУВИРГАЛТ–"Солиот эх" киноны нүүр хувиргалт
- "Солиот эх"
- "Маш нууц-2: Байтаг богд"
- "Bad Angel"
- "The Mongolian Connection" зэрэг киноны нүүр хувиргагчид нэр дэвшсэн бөгөөд шилдгийг арт директор Сэсэ Дестефано зарлаж, шагнал гардуулсан юм.
ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ-"Зүрхний хилэн" киноны зураглаач Ц.Амартүвшин
Зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс Ван Оострум, креатив продюсер Брайс Нильсен нар шилдэг зураглаачийг зарлаж, шагнал гардууллаа.
- "Солиот эх"
- "Зүрхний хилэн"
- "Маш нууц-2: Байтаг богд"
- "Амьдрал"
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ-"Зүрхний хилэн" киноны найруулагч Б.Тамир
"Game of thrones" цувралын найруулагч Дэвид Петрарка шилдэг найруулагчийг зарлаж шагналыг гардууллаа. Найруулагч Б.Тамир "Тавдугаар сарын дундуур шинэ уран бүтээлийнхээ трейлерийг цацах гэж байна. Алс холоос ирсэн зочдод баярлалаа. Монголын кино урлаг мандан бадраг" гэжээ.
- Нинжин сэтгэл
- Говийн домог
- Солиот эх
- Зүрхний хилэн
- Амьдрал
- Миний нууц бүтээлүүдийг найруулсан найруулагчид нэр дэвшсэн билээ.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН-“Маш нууц-2: Байтаг Богд” киногоороо жүжигчин М.Баярбат
"Apocalypto" киноны гол дүрийн жүжигчин Руди Янгблад, НИТХ-ын дарга Р.Дагва нар шилдэг эрэгтэй жүжигчинг зарлаж шагналыг гардууллаа.
- "Зүрхний хилэн"
- "Маш нууц"
- "Bad Angel"
- "Сайн аав"
- "Амьдралоги" бүтээлүүдэд тоглосон жүжигчид нэр дэвшсэн билээ.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН-"Солиот эх" киногоороо МУГЖ И.Одончимэг
"Холливүүд Монголд" төслийн санаачлагч, жүжигчин А.Баярцэцэг, жүжигчин Витаяа Пансрингарм нар шилдэг эмэгтэй жүжигчнийг зарлан шагналыг гардууллаа.
МУГЖ И.Одончимэг: "Энэ уран бүтээлд хамтран ажилласан багийнхандаа баярлалаа. Энэ хүндтэй боломжийг надад олгосон ээж аавдаа, миний амьдралыг утга учиртай болгож байгаа кино урлагт мөр зэрэгцэн зүтгэж яваа уран бүтээлчдэдээ баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
- "Нинжин сэтгэл"
- "Говийн домог"
- "Солиот эх"
- "Сайн аав"
- "Амьдралоги"
- "Миний нууц" бүтээлүүдэд тоглосон жүжигчид нэр дэвшсэн билээ.
ШИЛДЭГ КИНО-Фантастик продакшны бүтээл "Маш нууц-2: Байтаг богд"
Продюсер Тим Коддингтон, "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нар шилдэг бүтээлийг зарлаж, тус киноны уран бүтээлчдэд 100 сая төгрөгийн эрхийн бичгийг гардууллаа.
Найруулагч О.Бат-Өлзий: "Ийм сайхан эрхэм хүндтэй шагнал хүртэж байгаадаа туйлын баяртай байна. "Байтаг богд"-д оролцсон шижигнэсэн сайхан залуучууддаа баярлалаа" гэсэн бол тус киноны продюсер, АЖ С.Сарантуяа "Киночдын цаашдын уран бүтээлд бодитой хувь нэмэр оруулж байгаа "Өргөө" кино театрын хамт олондоо маш их баярлалаа" гэсэн юм.
- "Говийн домог"
- "Солиот эх"
- "Зүрхний хилэн"
- "Маш нууц-2: Байтаг богд"
- "Амьдралоги"
- "Single Ladies3" бүтээлүүд шинэ кино номинацид нэр дэвшсэн юм.
"Cinema Awards" наадмын Улаан хивсний ёслолын зургуудыг ЭНД дарж үзээрэй