Буцах
2019.05.03 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал
2019-05-03
0
0
2019-05-03
- Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл одоогийн музей байрлаж буй газарт долоон давхар музей барина гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. Тэрбээр, “Одоогийн байршилд долоон давхар музей барихаар болсон. Зураг төслийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр хийсэн. Хаадын музей ч гэдэг юм уу Монголын түүхийг харуулсан гадна, дотныхонд зориулсан музейтэй болъё гэж байгаа юм. Төсөв байхгүй учраас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл юу байна хөөцөлдөж байна. Одоогийн байршилд музейн барилгыг яагаад барьж болохгүй байгаа талаар хүмүүс их сонирхож байна. Байгалийн түүхийн музейд том том үлэг гүрвэлийн яснууд багтахгүй байгаа учраас Их тэнгэрийн аманд байгуулах шийдвэр гарсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
- Гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор өнөөдрөөс тавдугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлахаар боллоо.
- Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудад батламж гардуулаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан баримт бичгийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн. Үүнээс Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын Хүний Төлөө Намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй бөгөөд үлдсэн 11 намын батламжийг гардуулсан юм.
- Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан "Хараат бус сэтгүүл зүй" сэдэвт 1000 сэтгүүлчийн форум Соёлын төв өргөөнд боллоо.
- Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинээр боловсруулж бaйна. Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг хангаж, чиглүүлдэг гол хүчин зүйлийн нэг Монголчуудын үнэт өвийг уламжлан хадгалж үлдэх, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, зэрэгцэн хөгжих зарчмыг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах чиглэлээр ажиллаж байгаа юм. Эрдэмтдийн үг, зөвлөмжийг сонсох, мэдлэгээ хуваалцах, санал бодлоо солилцох зорилгоор “Монголчуудын үнэт зүйл”, “Монгол улсын хөгжлийн философи” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Үндэсний хөгжлийн газарт зохион байгуулж байна. Өчигдөр “Монголчуудын үнэт зүйл” гэсэн сэдвийг хөндсөн бол өнөөдөр “Монгол улсын хөгжлийн философи” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилж байна.