Хан Хэнтий нутгийнхны “Манай Манал” хэмээн шүтдэг эрхэм оточтой уулзах завшаан тохиож “Амьдралын тойрог”-ийн хойморт урьсан юм. Энэ хүн бол хүүхэд байхаас хүсч тэмүүлсэн мэргэжлээ эзэмшин хүн ардынхаа эрүүл энхийн манаанд амьдралынхаа хагас зуун жилийг зориулж яваа Монгол Улсын гавьяат эмч Дамбын Лхагваа юм.
Ус нутгийнхан нь түүнийг “Дотрын Лхагваа”, “Зүрхний Лхагваа”, “Тархины Лхагваа”, “Манай Манал” хэмээн хэдэн янзаар дуудах. Өөрөө бол “Энэ их хүндлэл надад хүнддэхгүй байгаа” хэмээн сүрдэх. Харин миний хувьд тэдний хоорондох итгэл, сэтгэлийн нандин холбоо чухам юундаа байдаг юм бол гэсэн сониуч бодол нүүр тулж уулзах хүртэл бодлоос салаагүй. Түүний хаана суудгийг асуухад хүмүүс аймгийн нэгдсэн эмнэлгийн урд талын бяцхан саарал байшинг зааж өгсөн юм.
Хоёр давхрын жижиг өрөөний хаалган дээр “Дотрын Лхагваа” гэж бичсэн байлаа. Хаалганы завсраар сэм шагайвал цагаан халадтай намхан шар хүн нэгэн өвчтөнд тариа хийж зогсоно. Дуусах үед нь “Орж болох уу” гэвэл “Ороод сууж бай” гээд эрүүгээрээ сандал руу дохиж байна. Өрөөний хананд “Муу, муухай үг бүү хэл”, “Амьдралдаа мөрдлөг болгох 25 зүйл”, “Сэтгэлээ амар тайван байлгах арга” гэхчлэн бичиж тавьжээ. Бас нэг самбарт монгол хэлний үгсийн сан, зарим үгийн утга найруулгыг дэлгэрэнгүй тайлбарласан байв.
Тэрхэн зуур “Энэ эмч чинь хүмүүсийг оношилж, эм тариагаар эмчлээд зогсохгүй сэтгэлийг нь бас эмчилдэг байх нь” гэсэн бодол толгойд зурсхийж, түрүүхэн толгойд эргэлдэж байсан асуултынхаа хариуг олчих шиг болов. Дээр нь бас зүрхний, дотрын, тархины, мэдрэлийн гээд олон талт гуншинтай. Зориод ирснийг нь зовлонгоос салгадаг шидтэн гэж байгаа. Ингээд өвчтөнд эмийн жор бичиж өгч дуусахыг нь хүлээсний эцэст ирсэн учраа хэлбэл “Хүмүүст хэрэгтэй л юм асууж үзээрэй” гэсэн нь нэг талаас зөвшөөрсөн, нөгөөтэйгүүр надад тавьсан шаардлага байлаа.
“ХҮНД ТУСАЛЖ БУЯН БОЛЖ ЯВЪЯ ГЭСЭН БОДОЛ ХҮҮХЭД БАЙХААС ТӨРСӨН”
Д.Лхагваа эмч Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул. Айлын таван хүүхдийн дөрөв дэх нь. Аав нь утсан болон радио холбооны мэргэжилтэн, хөдөө нутагтаа холбооны салбар байгуулан эрхлэгчээр нь ажиллаж байсан тэр үеийн сэхээтнүүдийн нэг. Ээж нь ус цаг уурын албаны мэргэжилтэн, нөхрөө дагаад сумдад мэргэжлийн ажлаа хийж явжээ. Түүнийг II ангийн сурагч байхад аав нь даралт харвахад дотрын эмч Балжинням гэж хүн эмчилж хөл дээр нь босгожээ. Тухайн үед эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж буй аавыгаа өрөвдөж өмөлзсөн бяцхан хүү том болоод эмч болно гэж хатуу шийдсэн байна. Ингээд 1968 онд аравдугаар ангиа төгсөөд АУДС-д орж, 1973 онд сургуулиа дүүргээд аймагтаа ирснээс хойш өнөөдрийг хүртэл 46 жил хаашаа ч яваагүй нутаг амьтай нэгэн.
Тэрээр анх Буянт /одоогийн Галшар/ суманд хүний их эмчийн салбар байгуулж их эмчээр ажлын гараагаа эхлүүлжээ. Дараа нь Норовлин, Баянхутаг, Хэрлэнбаянулааны отор, тэжээлийн аж ахуйд их эмчийн салбар байгуулж, хөдөө орон нутагт 10 жил болсон байна. Тухайн үед сумдад нарийн мэргэжлийн эмч байхгүй. Оюутны ширээний араас дөнгөж гарсан залуу эмч хөдөө суманд анх очоод цахилгаан менингит гэх аюулт өвчнөөр өвчилсөн, ахуйн осолд орж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх, хүндрэлтэй төрөлтөөс ураг эвдэж эхийн амийг аврах, том жижиг мэс засал хийх гээд хэцүү бэрх болгонтой нүүр тулжээ. Энэ үед тэрээр “яах бол, энэ хүн нас барвал яах билээ” гэсэн айдаст хүлэгдсэнгүй. Харин эмч хүн айх ёсгүй. Өөрийн бодсон, зорьсныг хийх ёстой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизийн сувгуудаар эрүүл мэндийн зөвлөгөөг хангалттай хүргэж байгаа. Гэтэл иргэд эрүүл мэнддээ огт анхаардаггүй.
Хүнд нөхцөлд байгаа өвчтөнийг аврахын тулд өөрийн мэдлэг, чадвар, хүч бололцоог дээд хэмжээнд ашиглаж чаддаг байх ёстой гэсэн ганцхан зарчмыг өмнөө тавиад зүтгэсэн байна. Чухам ингэж ажилласнаар тэрээр дотрын, зүрхний, тархины мэдрэлийн гэсэн олон талаар мэргэшиж, тэр болгоноор овоглуулсан алтан гартай эмч болж ус нутгийхандаа “Цагаан нөмрөгтэй сахиус”, “Чагнууртай бурхан” хэмээн хүндлэгдэх болжээ.
Тиймээс нэг л өдөр аймгаас нь дуудаж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр томилжээ. Ингэж тэрээр тасгийн эмч, дотрын зөвлөх, менежер, ерөнхий эмч гээд эмнэлгийн бүхий л шат дамжлагад ажилласаар 2011 онд гавьяаны амралтаа авчээ. Гэхдээ гэртээ зүгээр суухыг бодсонгүй, “Алтан хундага” хувийн эмнэлэг байгуулан дотрын өвчин судлал, зүрх судасны чиглэлээр оншилгоо, эмчилгээ хийж эхэлсэн байна. 2014 онд Монгол Улсын гавьяат эмч хэмээх эрхэм алдрыг хүртжээ.
Өдгөө Монголын хүн ам, тэр дотор Хэнтий аймгийн иргэдийн дунд ямар төрлийн өвчлөл их байгааг түүнээс тодруулахад артерийн даралт ихсэх өвчин нэмэгдсэн. Мөн зүрхний хэрх өвчний гаралтай зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний гажиг, титэм судасны нарийсал, зүрхний бах өвчин ихэссэн хэмээв. Дотрын чиглэлд улаан хоолой, ходоодны хавдар, элэгний хатуурал, хавдар өвчин зонхилдог нь нас баралтын шалтгаан болдог. Хүн амын дунд өвчлөл газар авч байгаа нь эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизийн сувгуудаар эрүүл мэндийн зөвлөгөөг хангалттай хүргэж байгаа. Гэтэл иргэд эрүүл мэнддээ огт анхаардаггүй. Эрүүл мэндийн зөвлөгөө өгч байхад сувгаа солиод солонгос кино үзээд сууж байдаг. Нөгөөтэйгүүр, социализмын үед нэг тариураар олон хүнийг тарьж байсантай холбоотой В, С вирусын тархалт их байгаа нь өвчлөлийн шалтгаан болдог. Дээр нь зан үйлтэй нь холбоотой. Тухайлбал, зажилж буй бохио дамжуулдаг явдал хүн амын дунд их байсан. Мөн эмчийн зөвлөгөөг авдаггүй дураараа загнадаг явдал одоо ч байна. Энэ ганц Хэнтий аймагт биш улсын хэмжээнд байгаад сэтгэл зовниж явдаг хэмээн Д.Лхагваа эмч ярьж байна.
ЗҮРХНИЙ ӨВЧЛӨЛ АМНЫ ХӨНДИЙГӨӨС ЭХЭЛДЭГ
Хүмүүс эрүүл мэнддээ анхаарахгүй явж байгаад гэнэт зүрх яагаад өвддөг юм бэ, дотрын өвчний шалтгаан нь юу вэ хэмээн асуухад хүрдэг. Тэгвэл зүрхний өвчлөл амны хөндийгөөс эхэлдэг гэнэ. Монголчууд гүйлсэн булчирхайн үрэвслийг гүйцэд эмчлүүлдэггүй. Энэ нь зүрхний хүнд хэлбэрийн өвчлөлийн суурь болдог байна. Өөрөөр хэлбэл, амны хөндийн эрүүл ахуйд ач холбогдол өгдөггүй. Дээр нь шүд болон хамар залгиурын өвчнийг гүйцэд эмчлүүлдэггүйгээс дээрх гурван төрлийн өвчнийг үүсгэдэг нян хүний биед байнга явж байдаг аж. Биеийн дархлаа сулрах, ядарч, даарахад уг нян идэвхжиж, зүрхний булчингийн үрэвсэл, улмаар зүрхний хавхлагын өвчлөл, гажиг үүсдэг, тэр нь тухайн хүний нас яваад ирэхээр зүрхний титэм судасны өвчин болж хүндэрдэг. Иймээс зүрх судасны өвчлөл хүн амын дунд зонхилдог ажээ.
Өвчин үүсгэдэг бас нэг хүчин зүйл нь давсны хэрэглээ. Мөн амьтны гаралтай өөх тосны хэрэглээнээс үүдэлтэй судасны хатуурал, таргалалт хөдөөгийн хүн амын дунд их байдаг гэнэ. Дээр нь архидалт, тамхидалт гэсэн хорт зуршил нэмэгдэж байгаа.
Өвчин үүсгэдэг бас нэг хүчин зүйл нь давсны хэрэглээ. Мөн амьтны гаралтай өөх тосны хэрэглээнээс үүдэлтэй судасны хатуурал, таргалалт хөдөөгийн хүн амын дунд их байдаг гэнэ. Дээр нь архидалт, тамхидалт гэсэн хорт зуршил нэмэгдэж байгаа. Өнөөдөр Монголд хоёр хүний нэг нь архи ууж, гурван хүний хоёр нь тамхи татаж байгаагаас судсаар лугшиж буй цусны химийн найрлага өөрчлөгдөж цусны улаан бөөмийн доторх гемоглобин хорддог аж.
Хордсон цус уураг тархи, улмаар зүрхний титэм судас, элэг бөөрийг гэмтээдэг. Манайхан архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа учраас цус нь өтгөрч хялгасан судасны үйл ажиллагаа алдагдан зүрхний бах, судасны нарийсал, шигдээс өвчин нэмэгдэж, тэр нь нас баралтын шалтгаан болж байна хэмээн ярихдаа Д.Лхагваа эмч монголчуудын хэнэггүй байгааг гайхан толгой сэгсрэн харамсч байсан юм.
Орчин үеийн анагаах ухаан цусан дахь эсийн түвшинд хүрч оношилдог болсон. Тухайлбал, хүний биеийг нарийн судалж ирэв. Өөрөөр хэлбэл, хүний физик биеийг маш нарийн судалж байна. Гэтэл хүний биед оюун ухаан, ухамсрын асуудлыг нарийн судалж чадаагүй байгаад нийтлэлийн баатар маань сэтгэл эмзэглэж, бас эрэл хайгуул хийж явдаг юм уу гэсэн бодол төрж байлаа.
“СЭТГЭЛИЙГ АНАГААХГҮЙ БОЛ ЯМАР Ч ЭМЧИЛГЭЭ “МЕХАНИК” ҮЙЛДЭЛ БОЛНО”
Далд ухамсар, монголчуудын ойлгодогчлон сүнс буюу оюун ухааны асуудал нийтлэлийн баатрын маань сонирхдог сэдэв ажээ. Дээр нь хүний сэтгэхүй, хамгийн гол нь зөв сэтгэж, аливааг сайн сайхнаар бодож, зөв үг, авиа гаргаж байх нь ямар ач тустай болох талаар Д.Лхагваа эмч өөрт нь хандсан хүмүүст байнга хэлж, зөвлөж, заримд нь хичээл заадаг юм байна. Тиймээс хүмүүсийн сэтгэлийн боловсол руу чиглэсэн үзүүлэнгүүдийг өрөөндөө өлгөж, үгийн утгыг тайлбарласан зөвлөмж, сануулгыг хүртэл самбартаа нямбай гэгч бичиж өлгөсөн харагдана.
Тэгвэл хүмүүс муу муухай үг яриаг гаргаж байдгаас болж өөртөө өвчин, гай зовлон, ослыг дууддаг гэж нийтлэлийн баатар маань тайлбарлаж байна.
Өвчний нэг шалтгаан нь хүний муу энергитэй холбоотой гэж тэрээр үзэж байна. Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 523 хүүхэд, нийт 2900 хүн авто машины осолд өртсөн. 2900 хүн гэдэг бол бүхэл бүтэн сумын хүн амтай тэнцэх бөгөөд жилд ийм олон хүн ганцхан жилийн дотор ослоор хорвоог орхиж байна. Тэгвэл хүмүүс муу муухай үг яриаг гаргаж байдгаас болж өөртөө өвчин, гай зовлон, ослыг дууддаг гэж нийтлэлийн баатар маань тайлбарлаж байна.
Жишээ нь, монгол хүн болгоны амнаас сүүлийн үед “аймаар” гэдэг үг гарах болсон. Энэ үгийн утга эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл,байгалийн үзэгдэл, өвчнийг илэрхийлдэг. Гэтэл одоогийн залуус гоё сайхан зүйлийг ч, муу муухайг ч энэ үгээр илэрхийлдэг болсон. Үг гэгч энерги гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Тэгээд муу үг хэлж, өөртөө муу энерги цуглуулж байдаг. Тэр нь өвчин болж хуримтлагддаг. Үгээ бодож хэлдэг, хүний хэлсэн зөвлөгөөг дотроо эргэцүүлж ойлгож авдаг, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлдэг болчихвол монголчууд эрүүл саруул аж төрж амьдарна. Хүн ер нь билэгтэй үг хэлж байх ёстой гэж нийтлэлийн баатар маань зөвлөж байна.
Тэгэхээр монголчууд түвд хүн шидээр, хятад хүн бэнчингээр, монгол хүн амны билгээр гэж хэлэлцэж ирсэн нь оргүй үг биш ажээ. Билэгтэй үг хэлж, ярьж байвал ашдын билэг, ирээдүй нь сайхан явна гэсэн үг. Билэггүй үг хэлээд байвал осолд орох, гэмтэж бэртэх гээд муу үр дагавартай байх нь.
ХҮМҮҮС ГЭГЭЭРЭЭСЭЙ, ТЭГВЭЛ ӨВДӨХГҮЙ
Дотрын, зүрхний, тархины, мэдрэлийн хэмээх олон гуншинтай, энэ бүх өвчний оношилгоо, эмчилгээний аргыг гартаа оруулсан алтан гарт Д.Лхагваа эмч өдгөө монгол хүний оюун, сэтгэлийг “сулралд орж саармагжсан” хэмээн оношилж байна. Шинж тэмдэг нь аливаа юмыг амархан мартдаг байдлаар илэрч байгаа. Монгол хүний сэтгэхүй маш дор орж байна гэв. Тиймээс нийтлэлийн баатар маань “Монгол залуус төрөлх хэлээ мэдэхгүйгээс болж гаж зүйл их гарч байна. Үг амилдаг, бодол биелдэг гэдгийг залуус ойлгохгүй юм. Энэ талаас “Соён гэгээрэл” телевизээс бусад нь нэг их ярьдаггүй. Би хүмүүсийг гэгээрээсэй, зөв бодолтой болоосой . Эрүүл мэндийн боловсролтой болоосой гэж боддог. Тэгвэл өвдөхгүй” гэлээ.
Тухайлбал, 1937 оны хэлмэгдүүлэлт монголчуудын генд шингэсэн байх магадлалтай. Түүнээс хүн хүнээсээ айна гэж байхгүй. Айснаас болж эмэгтэйчүүдэд давсаг, бөөрний өвчин үүсдэг.
Аливаа өвчний 80 хувь нь тухайн хүний сэтгэхүй, гэрлэн бүрхүүлийн гэмтлээс шалтгаалдаг гэнэ. Энэ дотор сэтгэцийн долоон ужиг гэж бий. Үүнд хэт баярлах, уурлах, нэг зүйлийн төлөө байнга зовж шаналах, санаашрах /бэтгэрэх/ ордог байна. Бэтгэртэл санаж санаашрах нь элэгний өвчлөл үүсгэдэг. Эмгэнлийг удаан хугацаагаар тээж явбал зүрхний титэм судасны өвчтэй болдог. Айх хүний биед маш муу. Манайхан тэрнээс айлаа, үүнээс айлаа гэж ярьдаг. Айдсын талаар Д.Лхагваа эмч тун сонирхолтой гаргалгааг хэлж байна.
Тухайлбал, 1937 оны хэлмэгдүүлэлт монголчуудын генд шингэсэн байх магадлалтай. Түүнээс хүн хүнээсээ айна гэж байхгүй. Айснаас болж эмэгтэйчүүдэд давсаг, бөөрний өвчин үүсдэг. Тэр нь удаандаа хавдар болдог гэж тэрээр хэллээ. Тэгвэл цочих мөн л өвчин болдог гэнэ. Амархан цочдог сэрэл ихтэй хүн зүрхний үнхэлцэгний өвчнөөр өвчлөх магадлалтай. Уур /энэ нь хүний биед магни дутагдсанаас эсвэл удамшлын чанартай байдаг/ ямар ч хүнд маш бага байвал сайн.
Их уурласнаас цөсний хавдар, цөсний задрал, цөсний эсийн гаралтай элэгний өвчлөл үүсдэг. Хэт баярласнаас зүрхний үйл ажиллагаа муудах, зүрх зогсох, тархинд цус харвах өвчин үүсдэг. Иймээс монголчууд эдгээрийг сэтгэцийн долоон ужиг гэж нэрлэж иржээ. Эдгээр нь хүнд байдаг шинж боловч хэтийдвэл өвчин болдог. Өвчнөөс сэргийлэхэд сэтгэцийн асуудал чухал учраас Д.Лхагваа эмч өрөөндөө ийнхүү зөвлөгөө, мэдээллүүдийг бичиж өлгөдөг ажээ.
Хүний тухай, бусдын сайн сайхны төлөө хэрэгтэй зүйл ярихыг л эрхэмлэх энэ эмчийн амнаас өөрийнх нь тухай асуугаад тийм ч хангалттай хариу авч чадаагүй. Олон хүнд буянаа хайрласан алтан гартай эмчийнх таван хүүхдийнхээ нэгийг зуурдаар алдсандаа харамсдаг байх. Эмч хүний хувьд хэрэв үрд нь өвчин хүрээд эцсийг нь хүртэл эмчилсэн бол гомдолгүй байх байсан болов уу гэж түүнийг сайн мэдэх нутгийн хүмүүсийн амнаас сонссон. Тиймээс асууж зүрхлээгүй.
Харин тэрээр эцэг хүний, эмч хүний хувьд тэрээр жаргал, зовлон сүлэлдсэн хариуцлагатай, хүнд хэцүү энэ мэргэжлээ өвлөхийг хүүхдүүддээ тулгаагүй гэдгээ хэлж байсан юм. Эмчийн сэтгэл нэг өдөр, ганц хором тайван байдаггүй учраас хүүхдүүдээ “зовооё” гэж хэн бодох билээ. Д.Лхагваа эмчийн том хүү нь хурандаа цолтой цэргийн хүн, дараагийн хүү нь биеийн тамирын багш, бага хүү нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, охин нь АШУҮИС-ийн био анагаахын ангийг төгссөн судалгаа, шинжилгээний ажилтан.
Хань нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй гэсэн. Д.Лхагваа эмч хүн ардынхаа эрүүл энхийн манаанд бат зогсохоо илэрхийлэн тангараг өргөснөөс хойш өнөөдрийг хүртэлх он жилүүдэд 429.8 мянган хүн /2018 оны дүнгээр/ үзэж оношилсон бол 83.8 мянган хүнийг хүнд өвчнөөс нь салган эмчилж эдгээсэн ачтан. Хан хэнтийчүүддээ шүтэгдсэн цагаан нөмрөгт “сахиус” нь ажээ.