МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР" чуулган энэ жил "АГААРЫН БОХИРДОЛ БА ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн чуулганаар:
• Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан зорилт, шалгуур үзүүлэлтийг хангахад тулгарч буй сорилтуудыг тодруулах;
• Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой бодлого, арга хэмжээ, санхүүжилт нь эх, хүүхдэд учрах нөлөөлөл, эрсдлийг бууруулахад чиглэгдэж байгаа эсэхийг хэлэлцэж, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
• Агаарын бохирдлыг бууруулах дунд болон урт хугацааны зорилгын зэрэгцээ нэмэгдүүлэхгүй байх, эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдэл, сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай бодлого, стратегийг бий болгох хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцэж, нэн тэргүүнд авах боломжит арга хэмжээнүүд болон бодлогын нөлөөллийн чиглэлийг тодорхойлох;
• Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангах, агаарын бохирдлын улмаас эх, хүүхдэд учирч байгаа эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа төв, орон нутаг, иргэдийн санаачилга, сайн туршлага, инноваци, хүрсэн үр дүн, сургамжийг хуваалцах;
• Төр, засгаас агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, арга хэмжээ, санхүүжилтийн эрэмбэ, чухалчлах түвшинд нөлөөлөх чиглэл, хамтын зорилт, стратегиудаа тодорхойлж, байр суурь, дуу хоолойгоо нэгтгэх зэрэг асуудлын хүрээнд хэлэлцэж, шийдлийг ирэлхийлнэ.
"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: АГААРЫН БОХИРДОЛ БА ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД" XIII чуулганд таныг хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийлэхийг урьж байна.
Хаана: "Новотел" зочид буудалд
Хэзээ: 2019 оны 5-р сарын 8, 9-нд
Хэдэн цагт: 08:30-18:00 цагт
Холбоо барих: 7011-0355, 9915-8175
Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцох хүсэлтээ ЭНД дарж вэб хуудсаар нэвтэрч илгээнэ үү.