Татварын ерөнхий газарт Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн системийг танилцуулж байна.
Жил бүрийн тавдугаар сарын эхээр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг. Хорь дахь жилдээ болж буй өдрүүдийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нээн үг хэллээ.
Тэрээр ирээдүйн татвар төлөгчдийг одооноос бэлтгэхэд анхаарч, хүүхдүүдэд танхимын сургалт явуулдаг гэв. Тэдний дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаанд явуулдаг юм. Энэ оны татвар төлөгчдийн өдрийг "Татвар хөгжлийн үндэс" гэсэн уриан дор долоо хоногийн турш тэмдэглэнэ.
Мөн жил бүр шилдэг татвар төлөгч ААН-үүдийг шалгаруулдаг. 2018 онд 551.6 тэрбум төгрөгийн буюу улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нэгдүгээрт оржээ. Эхний арван компани дангаараа татварын нийт орлогын 41 хувийг эзэлжээ. Тэдний 8 нь уул уурхайн компаниуд байна. Нэг нь үйлдвэрлэлийн, үлдсэн нэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байна. Компаниудын нэрсийг энэ долоо хоногт зарлах юм байна.
2018 онд хамгийн их орлого цуглуулж, ашигтай ажилласан ААН-үүдийг мөн шалгаруулжээ. Манай улсын нийт татварын орлогын 40 хувийг ААНОТ эзэлдэг. Энэ татварыг тухайн компанийн ашигт ногдуулдаг. “ЭТТ” ХК 209 тэрбум төгрөгөөр энэ номинацид тэргүүлжээ. Энэ хэсэгт тэргүүлсэн эхний арван 10 компани нийт ААНОТ-ын 56 хувийг бүрдүүлжээ. Эндээс харвал эхний 10-т жагссан компаниуд улс, орон нутгийн татварын орлогыг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байна.
ХАМГИЙН ИХ НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОСОН КОМПАНИУД (салбараар)
- 26 сая 286 мянган баримтыг МОБИКОМ корпораци,
- 14 сая баримтыг Номин их дэлгүүр,
- 394 мянган баримтыг иргэн Ц.Рэгзэдмаа (жижиг дэлгүүр ажиллуулдаг) тус тус олгосон байна.

ТЕГ татварын удирдлагын системээ шинэчилсэн талаар мөн танилцуулав. НӨАТ-ын буцаан олголтын 2.0 програмыг мөн шинэчилсэн байна.
2019 оны 3 дугаар сарын 22-ноос татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. Татварын хувьд хэмжээг бууруулан, жилд 4 удаа тайлагнадаг байсныг багасгасан юм. Эдгээр нь багц хуулийн гол өөрчлөлтүүд. Шинэ хуулийг хэрэгжүүлэхдээ ТЕГ татвар төлөгчдөө 4 зорилтот бүлэгт хуваажээ. Тэдэнд тус бүрт нь чиглэсэн арга хэмжээ авч ажиллах юм байна. Энэ бол дэлхийн бусад татварын байгууллагуудад тогтсон ажлын арга барил аж.

Нийт 191 мянган ААН-ийг татвар төлөгчдийн баазад бүртгэжээ. Тэдний 125 мянга нь бичил сегментэд хамаарна. Тэд жилд 50 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой. Жилд нэг л удаа татварын тайлан өгдөг болсон. Мөн арав биш 1 хувийн татвар төлнө. Тэд татвар төлөгчдийн баазын 65 хувийг бүрдүүлдэг байна.
Жижиг сегментэд 57 000 ААН хамрагддаг. Тэд аж, 50-300 сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой бол 1 хувийн татвар төлнө. 300 саяас 1.5 тэрбум хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой бол 10 хувийн ногдол татвараа төлөх ч
9 хувийг нь жилийн эцэст эргүүлэн авна. Өөрөөр хэлбэл иргэд НӨАТ-ын буцаан авалт авдагтай адилхан. Эдгээр компани татварын баазын 35 хувийг эзэлж байна.
Дунд сегмент-1.5 тэрбумаас 6 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой бол энэ хэсэгт хамаарна. 10 хувийн татвар төлөх хуулийн заалт хэвээрээ. Гэхдээ жилд 4 биш 2 удаа тайлан гаргана.
Том татвар төлөгч-448 ААН бий. Өмнө нь 3 тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн ААНОТ татвар төлдөг байсныг 6 тэрбум болгон босгыг өндөрсгөсөн юм.
Татварын баазыг бүрдүүлж буй ААН-ийн 97 хувь нь 1 хувийн татвар төлдөг болно.
Мөн элэгдэл тооцох хугацаа 40 жил байсныг 25 жил, алдагдал шилжүүлэх хугацаа 2 жил байсныг 4 жил болгосон байна.