Европын хамгийн том "НордАрт 2019" үзэсгэлэнд монгол уран бүтээлчид оролцоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-05-06 10:48 GMT+8

Заримдаа ганцхан өнгө, бийрийн нарийхан зураас ч дэлхий ертөнцийг нээн харуулахад хангалттай байдаг. Аливааг өөр өнцгөөс харж, танин мэдрэх тэрхүү торгон мөч, сайхан боломжийг ХБНГУ-д жил бүр зохиогддог НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулагчид урлаг сонирхогч хүн бүрт олгож байна.

Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Европтоо хамгийн далайцтай энэхүү томоохон үзэсгэлэнд ХБНГУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон „Хөрстөд ор шихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

НордАртын зүгээс 2015, 2016 онуудад  Монгол Улсын бие даасан павильонд "Монгол уран бүтээл"-ийг тухай бүр 80-100 мянган урлаг сонирхогчдод өргөн хүрээтэй танилцуулах томоохон боломжийг олгож байсан ба энэ удаад манай уран бүтээлчид уран зураг, уран баримал, каллиграф, инстоляц, видео арт, орон зайн инстоляц төрлийн бүтээлүүдээс сорчлон, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай нэгдмэл үзэсгэлэнг „Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвийн дор толилуулах гэж байна. Cоёлын Элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа ба урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар НордАртын ерөнхий кураторуудтай нэг баг болон жилдээ хамтран ажиллаж байна.

Энэ онд НордАрт Хятадын уран бүтээлчдийн оргил бүтээлүүдээс үзэсгэлэндээ дахин тавихаар болсон байна. Лю Ровангийн ер бусын Хүн сармагчин, Шү Биний Галт шувуу бүтээлүүдээс гадна Дэн Гуо Яны Ноагийн цэцэрлэг, Ши Жиан Жуны Вавилионы оршин суугч бүтээлүүдийг үзэж сонирхож болох нь ээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 447 санал өгсөн байна.

Дээшээ