Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монголд анх удаа хийсэн. Эмч нар энэ мэс заслынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Хагалгаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд 54 настай эрэгтэйд охин нь донор болжээ. Реципент болон донорын бие хэвийн, эмнэлгийн хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлж байна гэв.
Элэг шилжүүлэн суулгах энэ нарийн түвэгтэй мэс заслыг монгол эмч нар анх БНСУ-ын АСАН эрүүл мэндийн төвтэй хамтран эхлүүлснээс хойш энэ нь 75 дахь мэс засал болж бүртгэгджээ. Дэлхий дээр 36 оронд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлснээс 20 гаруй хувь нь цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсний нэг нь Монгол Улс болж байна.
"Цусны бүлэг таараагүй өвчтөнөөс элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүн болон донорын бие сайжирч байна. Бидний хувьд цусны бүлэг тохироогүй хүнд элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал учир аюулгүй байдлаа бодож БНСУ-ын АСАН эрүүл мэндийн төвөөс хоёр багшийгаа урьж, хамтарч хийсэн. Цаашид монгол эмч нарын бие даан цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх бүрэн боломжтой. Цусны бүлэг тохироогүй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын ажилбар өмнөх мэс засалтай адилхан. Харин хагалгааны өмнөх, дараах хяналт болон хагалгааны дараа гарах хүндрэл илүү хор уршигтай, нарийн ажиллагаатай эмчилгээ" гэж Үндэсний багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэн хэлэв.
-Донор олдохгүйгээс болж элэг шилжүүлэн суулгуулах мэс засалд орж чадахгүй байсан хүн хэр олон байдаг вэ?
-70 гаруй хүн доноргүйгээс тархины үхэлтэй хүн гарвал элэг шилжүүлэн суулгуулна гээд хүлээж байгаа. Жишээлбэл, 2019 он гарснаас хойш 11 хүнд мэс засал хийснээс хоёр нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан. Донор олдохгүйгээс хүлээсээр ихэнх нь хорвоогийн мөнх бусыг үздэг байсан.
-Одоо цусны бүлэг таараагүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээр донор олдохгүй байгаа хүмүүст боломж гарч байна гэсэн үг үү?
-Цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгаснаар донорын олдоц 50 хувиар нэмэгддэг гэх дэлхийн статистик байдаг юм билээ. Бид энэ хаварт дахин дөрвөн хүн элэг шилжүүлэн суулгахаар бэлтгэл хангаж байна гэв.
2019 онд Улсын төсөвт 54 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын төсвийг баталжээ. Үүн дээр ЭМД-аас өндөр өртөгтэй эмчилгээний төлбөрт тодорхий хэмжээний төсөв гаргадаг. Цусны бүлэг таарсан донортой бол элэг шилжүүлэн суулгуулах хувь хүнээс хагалгааны багаж хэрэгслийн үнийн дүнгийн 25 хувь буюу 10 хүрэхгүй сая төгрөг гаргаж байна. Харин цусны бүлэг таараагүй донортой тохиолдолд хувь хүнээс 30 гаруй сая төгрөгийн зардал гарч байна. Иймд цаашид цусны бүлэгт таараагүй донорт элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг хөнгөвчлөхөд төрөөс анхаарал хандуулж ажиллаасай гэж эмч ярьж байв.
Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 75 хүнд хийснээс 4 нь хүүхэд. Энэ мэс засалд орсон хүмүүсийн бие хэвийн ажил төрлөө хийгээд явж байгаа бөгөөд гурван ээж тус бүр хоёр удаа амаржжээ.
Монголд элэг шилжүүлэн суулгуулсан 75 хүний хувьд амьдрах чанар эхний нэг сард 98.7 хувь, нэг жил амьдрах чанар 94.6 хувь, 3 жил амьдрах чадамж 90.7 хувь байгаа нь бусад орныхтой харьцуулахад өндөр байгаа аж.