ФОТО: "Мет Гала 2019" буюу ОДДЫН ЭТГЭЭД ГОЁЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-07 12:55 GMT+8

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулах Met Gala арга хэмжээ болдог билээ. 

Дэлхийн загварын ертөнцөд онцгой үйл явдалд тооцогддог тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид Метрополитений музейгээс өгсөн сэдвийн дагуу хувцаслаж ирдэг уламжлалтай ба энэ жилийн сэдэв “Кэмп: Моодны тэмдэглэл” байлаа. 

Энэхүү сэдвийг Америкийн зурагчин Сьюзен Зонтагийн 1964 онд бичсэн "Кэмпийн тухай тэмдэглэл" эссенээс санаа авчээ. Кэмп хэв маягт гоо үзэсгэлэн ба ой гутам байдал, буурь суурьтай болон хөнгөмсөг, гэнэн цайлган болон бардам байдлыг шингээн үздэг аж. 

Энэ жилийн үдшийг дуучин Леди Гага, жүжигчин Эзра Миллер, Серена Уиллиамс, дуучин Жанель Монэ, жүжигчин Жаред Лето, Gucci-гийн креатив директор Алессандро Микеле, жүжигчин Режина Холл зэрэг алдартнуудын хувцаслалт анхаарал татжээ. 

Тэр дундаа дуучин Леди Гага давхар давхар өмссөн даашинзаа тайлж, дөрвөн өөр гоёлоо 10 гаруй минутын турш бяцхан тоглолт хийн үзүүлсэн байна. /Дараах бичлэгээс үзэх боломжтой/

Алдартнуудын этгээд гоёлоос хүргэж байна.

Леди Гага кэмп стилиэр хувцасласан нь

Леди Гага

Хөвсгөр ягаан даашинзныхаа дотуур хар даашинз өмссөн байв

Леди Гагагийн 3 дахь гоёл, бариу ягаан даашинз

Леди Гагагийн сүүлийн гоёл

Жүжигчин, модель Яра Шахиди

Нью-Йоркийн театрын компанийн эзэн Жордан Рот театрын үзэгчдийн танхимыг дүрсэлсэн хувцас өмссөн байгаа нь

Жүжигчин Эзра Миллерийн ер бусын будалт

Жүжигчин Режина Холл

Жүжигчин Лаверн Кокс

Дуучин жүжигчин Билли Портер

Билли Портер

Gucci-гийн креатив  директор Алессандро Микеле

Дуучин Жанель Монэ: Дөрвөн малгай өмсөж болж байхад яагаад заавал нэгийг гэж?

Жүжигчин, дуучин Харри Стайлз өндөр суудалтай өмд цамцны хослол сонгожээ

Серена Уиллиамсын шар даашинз, пүүз

Жүжигчин Жаред Лето

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 87 санал өгсөн байна.

Дээшээ