Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан сонголоо. Байнгын хорооны хуралдаанд 19 гишүүний 14 нь оролцож 91.7 хувийн саналаар байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг сонгосон юм.
Түүнийг нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асуув. Тэрбээр “Бид хэд хэдэн аймагт ажиллалаа. Ингэхэд иргэд уул уурхан үйл ажиллагаа тэр дундаа тусгай хамгаалалттай газар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар учирлаж байна. Тэр дундаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост тосон бумбын нуруунд таны хамаарал бүхий компани үйл ажиллагаа явуулж байгааг уламжилж өгөөч гэж байна. Та энэ талаар мэдээлэл өгнө үү” гэсэн юм.
Харин үүний хариуд Б.Чойжилсүрэн “Уг компанийн 50 хувийг эзэмшиж байгаад нэр шилжүүлсэн. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус компанийн залуустай уулзах хүсэлт илгээгээд байна” гэсэн юм.
Тост тосон бумбын нурууны баруун хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Саус гоби коэл транс” гэх компани нь тусгай хамгаалалтай газар бус тэндээс 58 км зайтай газар үйл ажиллагаа явуулдаг талаар Б.Чойжилсүрэн өмнө нь мэдээлж байсан билээ.