Энэ сарын 19-нд болох Английн ФА цомын тэмцээний шигшээ тоглолт олон хүний анхаарлыг татав. Шигшээд шалгарсан “Манчестер Сити” болон “Уотфорд” багууд хэрхэн энэ шатанд хүрсэн, мөн үүнд хэр их ач холбогдол өгөх нь сонирхолтой байна.
Английн хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохиодог, дэлхийн хамгийн эртний тэмцээнүүдийн нэг болох “ФА цом” /FA cup/ нь Их Британийн хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэгвэл уг тэмцээний 2018-2019 оны улирлын шигшээ тоглолт тун сонирхолтой болох нь дамжиггүй.
Урьдчилсан шатанд 644 баг, үндсэн тэмцээнд 124 баг, нийтдээ 736 баг оролцсон энэ жилийн тэмцээнд одоогоор 125 тоглолт болж, 354 гоол ороод байна. Нэг тоглолтод дунджаар 2.83 гоол орж байгаа гэсэн үзүүлэлтээс харвал шигшээ тоглолтод олон гоол орох төлөвтэй байгаа юм.
Энэ улирлын тоглолтууд эхнээсээ л үзэгч, тайлбарлагч, аналистуудын таамгийг эвдсэн. Шигшээ тоглолт ч ингэх магадлалтай байна. Учир нь хэн ч “Уотфорд”-ыг шигшээд шалгарна гэж бодоогүй биз.
ФА цомын аварга болох хамгийн өндөр магадлалтай байсан топ багуудын нэг “Ливерпүүл” эхний шатандаа “Чононуудад /Уолвес/” хожигдож, “Тоттенхэм” түүний дараагийн шатанд “Кристал Палас”-т, “Арсенал” клуб “Манчестер Юнайтед”-д ялагдсан юм. “Арсенал”-ын “Их буучдыг” буулган авсан Манчестер хотын “улаан чөтгөрүүд” өмнө жилийн цомын эзэн “Челси”-г шөвгийн 16-д хожиж эцэст нь “Ливерпүүл” клубийг эхний шатанд буулган авсан “Уолвес”-т шөвгийн 8-д ялагдал хүлээсэн. Топ багуудын 5 нь ийнхүү хасагдаж одоо ганц “Манчестер Сити”-л үлдээд буй.\
“Уотфорд” клуб буюу “цохнууд”-ын хувьд нийтдээ таван тоглолт хийж эцсийн шатанд үлдсэн ба эхний тоглолтоо тэмцээний гуравдугаар шатанд Английн дээрээсээ дөрөв дэх том лигийн баг “Үөкинг”-тэй хийж 2:0 харьцаатайгаар хожсон юм.
Түүний дараа нэг лигт тоглодог “Ньюкасл”-тайгаа таарч мөн 2:0-ээр, шөвгийн 16-д доод дивизион буюу “Чэмпионшип” лигийн баг “КПР”-тай тоглож 1:0-ээр хожиж нэг ч гоол алдаагүй явсаар шөвгийн 8-д “Премьер лиг”-ийн “Кристал Палас”-т тэмцээний эхний гоолоо алдаж 2:1 ээр ялалт байгуулав. Ингээд хагас шигшээд өмнөх шатандаа “Манчестер Юнайтед”-ыг хожоод байсан “Уолвес”-ыг 3:2-ын харьцаатайгаар буулган авсан билээ.
Харин тэдний өрсөлдөгч “Манчестер Сити”-гийн хувьд эхний шатанд “Чэмпионшип” лигийн “Ротердам”, дараа нь лигийнхээ “Бөрнли”, тавдугаар шатанд “Лиг 2”-ийн “Нью Порт Каунти”, шөвгийн 8-д доод лигийнхээ “Суонси Сити”-г эцэст нь хагас шигшээд “Брайтон” гэсэн багуудыг хожихдоо гуравхан гоол алдсан юм.
Шигшээд тоглох хоёр баг өмнөх шатуудад таван тоглолт хийхдээ тус бүр гуравхан гоол алдсан нь тэдний тоглолт сонирхолтой болохын илрэл. Түрүүлэх магадлал нөгөөхөөсөө арай их байгаа “Манчестер хотын хөхүүд” энэ улирал лигт “цохнууд”-ын эсрэг хоёр тоглохдоо 3:1, 1:2 харьцаатайгаар тус тус ялалт байгуулсан нь тэдний хувьд нэгэн давуу тал болж байна.
“Манчестер Сити” клуб саяхан “Аваргуудын лиг”-ээс хасагдсан учраас бусад тэмцээндээ анхаарлаа бүрэн хандуулах нь ойлгомжтой. Тэд мэдээж улирлыг цомтой өндөрлүүлэхийг хүснэ. Гэхдээ “Хотынхон”-ы хувьд “Премьер лиг”-тээ “Ливерпүүл” клубтэй аваргын төлөө энэ тэнцүүхэн өрсөлдөж яваа, мөн цөөхөн тоглолт үлдээд буй учраас лигийн тоглолтууд ч тэдэнд маш чухал. Харин эсрэгээр “Уотфорд” клуб нэгэнт “топ 4”-т багтаж чадахгүй нь ойлгомжтой болсон тул анх удаа ФА цомын аварга болохын тулд бүхий л хүчин чадлаа дайчлах нь гарцаагүй.
“Цохнууд”-ын тоглогчдын бүрэлдэхүүн энэ жил тун жигд тоглож байна. Бэртэл гэмтэлд бага өртсөн нь тэдний лигт эхний 10 дотор бичигдэж буйн нэг шалтгаан. Гарааны хаалгач Бэн Фостер энэ улирлын бүх тоглолтод буюу 34 тоглолтод гараанд гаран тоглосон бол хагас хамгаалагч Абдулай Дукур 31, төвийн хамгаалагч Крэйг Кэтгард 32, хагас хамгаалагч Этьенн Капу 30, үзүүрийн довтлогч Трой Дини 30 удаа тоглосон нь хаалгачийнхаа араас өндөр сайн үзүүлэлт юм. Энэ жил багийн довтлогч Трой Дини, Андре Грэй, Жерард Деулофеу нар нийлээд 23 гоол оруулсан байна.
Харин эсрэгээс “Манчестер Сити” энэ улиралд “галзуу” гэмээр тоглолтыг үзүүлж байна. Тэд одоогоор лигт 2-т бичигдэж буй бөгөөд лигт 86 оноо авахдаа 87 гоол хийсэн гэсэн “аймшигтай” үзүүлэлттэй байна. Энэ нь тоглох бүрдээ дор хаяж нэг гоол хийдэг гэсэн үг юм. Тэдний үзүүрийн довтлогч Серхио Агуеро мэргэн буучдын жагсаалтыг 19 гоолтойгоор “Арсенал”-ын Пьер-Эмерик Аубамеяанг, “Ливерпүүл”-ийн Мохамед Салах нартай хамт тэргүүлж байна. Мөн жигүүрийн довтлогч Рахим Стерлингийг онцлох нь зүйтэй байх. Тэрээр энэ улиралд лигт нийт 26 гоолд шууд оролцоод байгаа юм.
“Цохнууд”ын дасгалжуулагч, испани мэргэжилтэн Хавиер Грасиа өмнө жилийн нэгдүгээр сард багийг дасгалжуулж эхэлснээс хойш “Уотфорд” клуб тун жигд, тогтмол амжилтыг үзүүлэх болсон. Харин түүний нутаг нэгт дасгалжуулагч Пеп Гуардиола “хотынхон”-ыг дасгалжуулаад хоёр жил гарам болохдоо нэг удаа лигт түрүүлсэн билээ.
Ийнхүү хоёр багийн баг бүрэлдэхүүн, амжилт зэргээс нь үзэхэд эрс ялгаатай юм шиг боловч шигшээ тоглолт зөвхөн ганцхан удаа болох тул хэн нь хожно гэсэн таамаг дэвшүүлэхэд тун хэцүү байна. Нөгөөтээгүүр “Уотфорд” том багуудтай тун тааруу тоглож буй нь тэдний сүүлийн 5 топ багтай хийсэн учраандаа хожигдсон байдлаас илт харагдана. Аналистууд ч тэдэнд боломж байхгүй хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ ФА цомын энэ улирлын тэмцээн олон аналистын таамгийг эвдсэн гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.