Дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-07 16:55 GMT+8

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн 7 хоног” арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Аяныг тохиолдуулан Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын үйлчилгээг бий болгох, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, инновацын соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий “Инновацын үзэсгэлэн 2019” арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.  

80 гаруй байгууллага оролцож байна.

Үзэсгэлэнд дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, инновацийн үйлчилгээг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, их дээд сургуулиуд, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцож байна.

Энэ үеэр инновацийн судалгаа хөгжүүлэлтийн ажлуудыг эдийн засгийн эрэлтэд хэрхэн нийцүүлэх, үзэсгэлэнд оролцогчдын оюуны өмчийг зах зээлд нэвтрүүлэх талаарх нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм.   

Мөн бизнесийн салбарт амжилттай яваа хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцон зөвлөмж гаргах, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг оролцогч талуудыг уулзуулж, нээлттэй мэдээлэл солилцох боломж олгож буйгаараа  “Инновацийн үзэсгэлэн 2019” онцлог болж байна.

“Инновацын үзэсгэлэн 2019”-ийн үеэр инновацын шилдэг бүтээгдэхүүн, инновацийн шилдэг үйлчилгээ, олон нийтийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг шалгаруулах ба олон улсын байгууллагын төлөөлөл шүүнэ.

Эх сурвалж: БСШУСЯ

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ