“Бизнес эрхлэх нь” тайлан: Монгол 190 улсаас 74 дүгээрт жагслаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-05-07 16:35 GMT+8

Дэлхийн банкнаас Doing business буюу “Бизнес эрхлэхүй” тайланг жил бүр гаргадаг. Дэлхийн улсуудын хаана нь бизнес эрхлэхэд илүү таатай талаарх судалгааны дүнг танилцуулдаг юм.

2019 оны тайлангаар манай улс судалгаанд хамрагдсан 190 улсаас 74-рт жагсаж байна. Энэ тайланд компани байгуулах, барилгын тусгай зөвшөөрөл авах, цахилгаанд холбогдох гэх мэт 10 төрлийн асуудлаар бизнес эрхлэхэд хялбар байгааг үнэлдэг. Эдгээрийн нэг үзүүлэлт татвар төлөх асуудал байдаг. Монгол Улс энэ үзүүлэлтээр 190 улсаас 61-т орж байна.

ААНОАТ, НӨАТ, ХХОАТ (НДШ) гэсэн гол албан татварын тайлан бэлтгэх, тайлагнах, төлөхөд ихээхэн цаг шаарддаг гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Энэ асуудлыг бууруулж чадвал манай бизнесийн орчин сайжирч, байр урагшлах боломжтой. Иймд татварын алба ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлангаар ногдуулсан албан татвараа 3 тусдаа гүйлгээгээр, 3 тусдаа дансанд хийдэг байсныг болиулж, цахим нэхэмжлэхэд суурилсан төлбөр төлөх тогтолцоог нэвтрүүлжээ. Гурав биш нэг удаа төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлж байна.

Монгол улсад шинэ үеийн татварын алба үүссэн түүх 1992 оноос эхлэлтэй бөгөөд татварын цахим үйлчилгээг анх 2007 онд нэвтрүүлж, гурван төрлийн татварын тайланг цахимаар хүлээн авч эхэлсэн. Гэхдээ эхэн үедээ цахимаар илгээсэн тайлангаа дараа нь цаасаар заавал тушааж, баталгаажуулдаг тул татвар төлөгч, татварын албанаас гардаг зардал, хугацаа буураагүй юм.

2013 онд тоон гарын үсгийг нэвтрүүлж, цахимаар тайлангаа өгч баталгаажуулдаг болсноор татвар төлөгч жилд ойролцоогоор18 тэрбум төгрөг хэмнэсэн гэж тооцдог.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 928 санал өгсөн байна.

Дээшээ