Дуучин Сараа Монгол болон Солонгос орноор аялан тоглолт хийнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-07 17:14 GMT+8

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа энэ сард Монгол орноо тойрон аялж, төрсөн өдрөөрөө толилуулсан "Амьдрал" тоглолтоо хийхээр болжээ.

Тэрбээр өөрийн "Рэндом" хамтлагийн хамтаар Говьсүмбэр, Төв, Дорноговь, Сэлэнгэ, Дархан, Сүхбаатар, Зүүнхараа, Хэнтий, Дорнод аймагт тавдугаар сарын 10-31-ний өдрүүдэд тоглолтоо хийх бөгөөд ээжийн тухай уянгалаг дуунууд, аавыгаа санагалзсан ухаарлын аяс, эртний сайхан хит дуунууд, орчин цагийн сүүлийн үеийн хит дуунуудаа толилуулах юм.

Мөн тавдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Солонгос дахь монголчууддаа зориулан тус улсын Бусан, Мукпу, Сөүл, Чонан хотуудаар дөрөв хоног аялан тоглолтоо хийхээр болжээ. 

Орон нутгаар хийх тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 98103333, 99993221

Солонгос улсад хийх тоглолтын талаарх мэдээллийг: 01082819920 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.

Фэйсбүүк хуудас: Дуучин Б.Сарантуяа

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 936 санал өгсөн байна.

Дээшээ