2019.05.07: Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-07 17:52 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-Дэлхийн банкнаас Doing business буюу “Бизнес эрхлэхүй” тайланг жил бүр гаргаж, аль улсад бизнес эрхлэхэд илүү таатай талаар судалгааны дүнг танилцуулдаг.

2019 оны тайлангаар манай улс судалгаанд хамрагдсан 190 улсаас 74-рт жагсжээ. Энэ тайланд компани байгуулах, барилгын тусгай зөвшөөрөл авах, цахилгаанд холбогдох гэх мэт 10 төрлийн асуудлаар бизнес эрхлэхэд хялбар байгааг үнэлдэг. Эдгээрийн нэг үзүүлэлт татвар төлөх асуудал байдаг. Монгол Улс энэ үзүүлэлтээр 190 улсаас 61-т орж байна.

-2019 оны гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг баталсан. 

Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгчийн төлөх татварын хэмжээ буурч, эрх ашиг илүү хамгаалагдах бол татварын албанаас олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4 хувь нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байжээ.

-Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно.

-УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар улираан сонголоо. 


-
БНХАУ аюулгүй байдлаа хамгаалах үүднээс нүүрсний жижиг уурхайнуудаа хаахаар төлөвлөжээ.

Тус улсын эрх баригчид жилд 300 мянган тонноос бага хэмжээний нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнуудаа 2021 он гэхэд 800 болгож бууруулах зорилт тавьсан байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 90 санал өгсөн байна.

Дээшээ