АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр цагаачлалын хуульд оруулах шинэчилсэн бодлогоо танилцуулна. Тэрээр үндэсний цагаачлалын бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг Америкийн ард түмэн болон хууль тогтоогчдод ойлгуулахыг хичээж байна.
Шинэ төлөвлөгөөг Трампын хүргэн, Цагаан ордны зөвлөх Жаред Кушнер санаачилжээ. Тус бодлогын дагуу хилийн аюулгүй байдлыг хамгаалах, ногоон карт олгох системийг сайжруулах, мэргэжлийн ур чадвартай гадаадын ажиллах хүчнийг эх орондоо авчрахад чиглэсэн заалтуудыг боловсруулжээ.
Хэдийгээр энэхүү саналыг конгрессоор хэлэлцүүлж батлуулахад хол байгаа ч 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын намын цагаачлалын бодлогын суурь болох төлөвтэй байна.
Шинэ бодлогын хүрээнд албан ёсны цагаачдын тоог жилд 1.1 саяд барьж хязгаарлах бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнийг илүү ихээр татах юм. Хуулийн санаачлагчид Австрали, Шинэ Зеланд, Канад, Япон улсуудын мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчинд суурилсан цагаачлалын бодлогын бүтцийг судалсан байна. АНУ-д амьдардаг ногоон карттай гадаадын иргэдийн ердөө 12 хувь нь мэргэжлийн ур чадвартай байжээ.
Тиймээс уг бичиг баримтад цагаачдын 57 хувийг мэргэжлийн ур чадварт тулгуурлан сонгох нөхцөлийг тусгасан байна. Түүнчлэн цагаачлалын хувь хэмжээ багатай орны иргэдэд олгодог ногоон картын сугалааг зогсоохоор төлөвлөсөн аж.
Эх сурвалж: CNN, Reuters