13 дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалт Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
“Мониторинг ба хариуцлагын тогтолцоо” хэсэгт Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Агаарын бохирдол ба статистик” сэдвээр, Нутгийн шийдэл ТББ-ын зөвлөх Дашням “Сангууд ба хариуцлага” сэдвээр, Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг буурулах үндэсний хорооны гишүүн Ц.Пүрэвхүү “Зээл, хөгжлийн тусламж” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа
Хоёр эхнэртэй болох хууль батлагдвал гэж бодож байвал статистик тийм боломжгүй гэдгийг харуулж байна.
2030 онд 4 сая дахь иргэнээ хүлээн авна. 1960 онд нэг эмэгтэй дунджаар найман хүүхэд төрүүлж байсан бол 2018 оны байдлаар 2.9 хүүхэд төрүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд 895 мянга, Улаанбаатар хотод 387.5 мянган өрх байна. Нийт өрхийн 70 гаруй хувь нь байшин хороололд амьдарч байна.
2016 оны байдлаар ядуурлын түвшин 29.6 хувьтай байна.
Монгол Улсын гэр бүлүүдийн хамгийн их буюу 20 хувь нь дөрвөн гишүүнтэй.
2018 онд 21 мянган гэр бүл гэрлэлтээ батлуулсан бол гэр бүл салалт жил бүр нэмэгдсээр байна.
Улаанбаатар хотын хүн ам 1.4 сая, нэг квадрат км-т 314 хүн байна.
Хүн амын өсөлттэй холбоотойгоор нүүрс, цахилгаан дулааны хэрэглээ нэмэгдэж байна.
Автомашины тоо жилд 50-60 мянгаар нэмэгдэж байна
Гэр хороололд 208.3 мянган өрх жилд 728.2 мянган тонн нүүрс хэрэглэж байна.
Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд мөнгөн орлогын 3.3 хувийг эмэнд зарцуулж байна.
Улаанбаатар хотын агаар 365 хоногоос 322-т нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их хэмжээгээр бохирдсон байдаг
Амьсгалын тогтолцооны өвчнөөр өвчилж буй хүмүүсийн 80-90 хувь нь хүүхдүүд бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд 10 мянганд 860-аас 1808-д хүрсэн.
Өсөлтгүй жирэмслэлт 2014 онд мянган амьд төрөлтөд 21 байсан бол 2018 онд 69 болон нэмэгджээ.
Тоон үзүүлэлт төр засгийн ажлын үнэлгээг тавьдаг.
Нутгийн шийдэл ТББ-ын Зөвлөх Б.Дашням “Сангууд ба хариуцлага” сэдвээр илтгэл тавилаа.

2045 он гэхэд Улаанбаатар 5 сая орчим хүн амтай, 1.244 сая өрхтэй, үүнээс 830 мянга нь гэр хороолол болох, өөрөөр хэлбэл 830 мянган яндантай болох хандлагатай байна.
Иймээс бид арга хэмжээ авахгүй бол 25 жилийн дараа 2-3 дахин юу ч харагдахгүй болох хэмжээний нөхцөл үүсчихсэн байна.
Утаа 1987 оноос эхэлсэн. Улаанбаатар хүн ам нэмэгдэх нь тодорхой юм байна гээд одооноос арга хэмжээ авъя гэсэн тогтоол гарсан. Гэтэл 3 жилийн дараа нийгэм солигдож, түүнээс хойш 1999 оноос агаарын бохирдолд анхаарлаа хандуулж эхэлсэн.
2015 онд татан буулгасан цэвэр агаар сангийн мөнгийг нүүрс экспортлогч болон машин унаж байгаа хүмүүс бүрдүүлж байна. Нийт 217 тэрбум төгрөг хуримтлуулж, үүнээс 106 тэрбум төгрөгийг зарсан.
Бид Улаанбаатар гэдэг маш том хар нүхэнд амьдарч байна. Энэ нь зогсохгүй улам тэлнэ. Ядахдаа хуулиар хурааж авч байгаа мөнгийг нэн шаардлагатай хүмүүст хүртээмжтэй өгөхгүй бол энэ мөнгө төрийн санд хуримтлагдсаар улам дампуурах гээд байна.
Цэвэр агаар сан хэзээ ч бие даасан байгууллага байгаагүй, мөнгөө захиран зарцуулж чаддаггүй байсан. Мөн системтэй ажиллаж чадаагүй, нэг юмаа дагнаад хийж байгаагүй. Дээр нь Засгийн газар байнга солигдож, богино хугацаатай шоудаж байлаа.
Миний тавьж байгаа санал гэвэл агаарын бохирдлын агентлаг, бүтэц бий болгочихоод хуулиар авч байгаа хураамжийн мөнгийг тусад нь зарцуулах ёстой. Энэ мөнгийг банкинд байршуулаад ногоон зээлийн сан үүсгээд, мэргэжлийн байгууллага мэргэжлийн зөвлөгөө өгдөг болох хэрэгтэй.
Энэ мөнгийг хуримтлуулаад ил тод мэргэжлийн түвшинд удирдах баг байгуулж болно. Үгүй бол журмыг нь боловсруулаад банкинд өгчихвөл илүү хариуцлагатай ажиллана.
Бид Улаанбаатар гэдэг маш том хар нүхэнд амьдарч байна. Энэ нь зогсохгүй улам тэлнэ. Ядахдаа хуулиар хурааж авч байгаа мөнгийг нэн шаардлагатай хүмүүст хүртээмжтэй өгөхгүй бол энэ мөнгө төрийн санд хуримтлагдсаар улам дампуурах гээд байна. Үүний хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна.
“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын Тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн Ц.Пүрэвхүү “Зээл, хөгжлийн тусламж” сэдвээр илтгэл тавилаа.

ОУВС, АХБ, ЕСБХБ зэрэг олон улсын байгууллагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд их хэмжээний зээл тусламж олгож байна.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд утаанд агаарын бохирдлыг бууруулахад 550 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан ч утаа буураагүй.
2008-2016 онд гадаадын эх үүсвэрээс 104.7 сая доллар авсан. Энэ нь 250 тэрбум төгрөгтэй тэнцүү. 2010-2016 онд 164 тэрбум төгрөг зарцуулсан.
Дэлхийн банкнаас 2012 онд 15 сая доллар зээлсэн. Энэ мөнгийг цэвэр агаар төслөөр 40 мянган зуур олгосон зэрэг төслүүд, зуухны үнийн 66 хувь, 93 хувийг хөнгөлж, иргэдэд олгосон гэдэг ч энэ бол зээл учир татвар төлөгчдийн мөнгөнөөс эргэн төлөгдөж байна.
Зээлийн эргэн төлөлт нь 2015.04.15-2036.10.15-ны өдөр хүртэл төлөгдөнө. Ирэх 17 жилийн турш төлөгдөнө.
2012 онд төрсөн хүүхэд 2033 онд 21 нас хүрээд гурван жилийн турш төлнө.
Таны татварын мөнгөөр утааг бууруулаагүй хэрнээ зээлийн мөнгийг бид төлсөөр байна.
Утаагаа бууруулаагүй байж бид зээл аваад хүүхдүүддээ өр өвлүүлчихээд байна.
АХБ-с гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрт 320 сая ам.долларын зээл авч байна.
АХБ-аас 163.7 сая ам.доллар, Европын хөрөнгө оруулалтын банкнаас 60.3 сая доллар, MUB -96 сая ам доллар нийт 320 сая доллар буюу 832 тэрбум төгрөг зээлж байна.
Гэтэл энэ зээлийг хүүхдүүд маань төлнө. Энэ мөнгөөр Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянгад дэд бүтцийн дэд төвүүдийг байгуулах ёстой байсан. Гэтэл энэ төсөл хэрэгжээгүй байтал бид зээлээ төлж эхэлнэ.
Төсөл 2017 оны 12-р сарын 31-нд бүрэн дуусах ёстой байсан.
Өнөөдөр энэ дэд бүтэц ашиглалтад ороогүй байна. Гэвч зээл төлөлт нь 2019 оны 5-р сарын 15-ны өдрөөс буюу хэдхэн хоногийн дараа эхэлнэ.
Зээлийг 2038 он хүртэл жилд хоёр удаа хуваан төлөх графиктай.
Бидний ирээдүйд зээлэх 5 их наяд орчим төгрөгөөр Хятад 217 мянган айлын зуухыг байгалийн хийгээр сольж, утаагаа 50 хувь бууруулсан
Зээлийг авах үед 2012 онд авч байсан хүүхэд 2033 оноос хойш 5 жилийн труш энэ зээлийг төлнө.
Энэ зээлийн мөнгөөр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дотоод агаарын чанарыг сайжруулах, вакцинжуулалт, нам даралтын зуухыг буулгах гэх мэт ажилд зориулна.
Өнгөрсөн хугацаанд 550 тэрбум төгрөг зарцуулсан, ирээдүйд 2 их наяд 650 тэрбум төгрөг зээлж байна. Өөрөөр хэлбэл 5 дахин их мөнгө зээлж байна. Тиймээс үүнээс сургамж авах хэрэгтэй.
Олон улсын санхүүгийн байгууллагууд манай Засгийн газартай түншлэлийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэл ба сургамжийн үнэлгээ хиймээр байна.
Зээл бол боломжийг буруу ашиглаж, ирээдүйд хүүхдийнхээ орлогыг зөвшөөрөлгүй авч идэж байна. 550 тэрбумын алдаанаас суралцмаар байна.
Утаа өр хоёрыг хамтад нь үр хүүхдүүддээ өвлүүлмээргүй байна.
Хятадын Бээжин, Тяньжин, Хэбэй тойрсон гэр дотроо зуухтай айлууд байдаг. Ийм нөхцөлтэй айлуудыг 2016-2018 онд хоёр өвлийн хугацаанд байгалийн хийгээр 217 мянган айлын зуухыг сольсон. Ингэснээр утаа буурч, 50 орчим хувийн үр дүнд хүрчихсэн. Бидний ирээдүйд зээлэх 5 их наяд орчим төгрөгөөр хятадууд ийм үр дүнд хүрсэн байна. Бид энэ мөнгөөр утаагаа ядаж 50 хувь бууруулах ёстой юм байна.
1990-ээд онд амьдрал хэцүү үед ядарсан ээж, өвчтэй хүүхдийнхээ нэрийг бариад архинд зарцуулчихдаг айлууд байсан шиг гаднаас утааны асуудлаар зээл аваад төсвийн цоорхой руу шингээж байна.
Бид утаагаа бууруулмаар байна. Гэхдээ ямар ч үнээр хамаагүй биш. Утаа өр хоёрыг хамтад нь үр хүүхдүүддээ өвлүүлмээргүй байна.
Бид хөгжлийн зээлүүдийг эсэргүүцэх биш үр дүнтэйгээр өр үлдээмээр байна.
Ингээд асуулт хариултыг хэсэг эхэллээ.
О.Ариунбилэг: Бидэнд цаашдаа гадаадын зээл тусламж хэрэгтэй юу?
“Нутгийн зөвлөл” ТББ-ын зөвлөх Б.Дашням: Зээлгүйгээр яагаад ч боломж байхгүй. Хоёрдугаарт банкууд ногоон зээл авах хөрөнгийн эх үүсвэр байхгүй. Зээлийг үр дүнтэйгээр зарцуулбал ирээдүйд аюулыг зайлуулна. Бодлогын зээлийг аваад шийдэх ёстой. Бүгд хяналтаа шаардаад оролцоод явах ёстой.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү: Хяналтаа сайн тавиад тарамдаж олон тал руу биш онилсон тэргүүний ажилдаа дараалалтайгаар энэ мөнгөө зарцуулах ёстой. 60 хувь нь үндсэн ажилдаа зарцуулж, 40 хувь нь ажлаа гоё харуулах зэрэг хэрэггүй юманд орчихоод байна. Тиймээс хяналтаа сайн тавих хэрэгтэй. Зээлгүйгээр бид бүтэхгүй.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа: Зээл нь ч, тусламж нь ч хэрэгтэй. Зээл тусламжаа зарцуулсан ч үр дүн байхгүй байна. Зуухыг нь шинэчлээд гэрийг нь дулаалахгүй бол ямар үр дүнд хүрэх вэ. Асуудлаа томоор харах хэрэгтэй. Энэ нь зөвхөн байгаль орчны яамны хариуцах асуудал ердөөсөө биш. Иргэн бүр хандлагаа өөрчлөх ёстой. Манай гэр бүл хоёр машинтай байх шаардлагатай юу гэдгийг бодож үзэж, би гэрээ дулаалснаар утаагаа бууруулах юм байна гэдгийг мэддэг баймаар байна.
Чиглүүлэгч О.Ариунбилэг: Хяналтыг яаж бий болгох вэ? 7 буудлын Должин эмээ Цэрэнбат сайдын өрөөнд очих уу? Одоо зарцуулж байгаа мөнгийг бүгдийг нь нэг бүрчлэн ил тод сайт, платформд тавих боломж байгаа юу?
А.Ариунзаяа: Шилэн данс байх боломжтой. Гэхдээ тэр мөнгийг зарцуулах төвлөрсөн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
Б.Дашням: Засгийн газар зайлшгүй оролцож байна. Бодлогын зээлийг засгийн газарт л өгнө. Иргэний оролцоог дэмжсэн үйл ажиллагааг тусад нь салгах хэрэгтэй. Ямар ч байсан 40 тэрбум төгрөг жил болгон орж ирж байна. Энэ мөнгийг банкуудаад байршуулаад шалгуур үзүүлэлтийг боловсруулж өгөх хэрэгтэй. Харин иргэний нийгэм хуулиар хураасан мөнгийг хянах хэрэгтэй.
Ц.Пүрэвхүү: Иргэдийг утаагаа бууруул гэж улс төрчид шаарддаг. Иргэдийг байшингаа дулаал гэдэг мянган төгрөгийн орлоготой хүн яаж хамгийн хямддаа 5-10 сая төгрөгийн дулаалга хийх вэ. Энэ мөнгийг ногоон зээлийн санхүүжилтээр өгөх хэрэгтэй. Гэтэл энэ мөнгийг өгдөггүй. Гэр хорооллын иргэдэд ногоон зээл өгнө гээд 5 жил ярьж байна. 2021 он хүртэл ногоон зээлгүй байх юм байна. Ногоон зээлийн татаас 2 тэрбум төгрөг. Юундаа хадгалаад байдаг байна вэ? Хавар л дулаалга хийнэ. Гэтэл 9 сард ногоон зээл өгвөл цахилгаан халаагуур л авчихдаг.
Хуралд оролцогч:
Сонсголгүй иргэдийн 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Сонсголгүй иргэд хүүхдээ нэг метрээс дээш өргөж авч явна гэдгийг одоо л сонсож байна. Сонсголгүй иргэдийн мэдээлэл авдаг гол эх үүсвэр нь найз нөхөд, сургалт семинар байдаг.