Minercraft-ыг гар утасныхаа камерыг ашиглан тоглож болдог болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-08 15:30 GMT+8

Microsoft жил бүр “Build” нэртэй хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг билээ. Энэ удаагийн Build 2019 арга хэмжээ АНУ-ын Сиэтл хотод 5-р сарын 6-8-ны өдрүүдэд болж байгаа юм. Арга хэмжээний үеэр Android үйлдлийн системийн 10-р хувилбар, сайжруулсан Cortana ухаалаг туслах, алдаагүй бичихэд туслах хиймэл оюун ухаан зэрэг олон шинэ зүйлсийг танилцуулсан бөгөөд тэдгээрээс онцлох нь Minecraft тоглоомын хагас бодит орчин (AR) хувилбар байлаа.

Тоглоомын талаарх мэдээллийг 1 минутад багтаан тизер бичлэгээр хүргэсэн бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 5-р сарын 17-нд зарлана гэжээ.

Ямартай ч тус 1 минутын урттай бичлэгээс харахад шинэ хувилбар нь бидний мэддэг Minecraft-аас доторх контентын хувьд ялгаагүй ч тоглох хэлбэрийн хувьд маш өөр байх аж. Энгийнээр бол хэрэглэгч гар утасныхаа камерыг ашиглан өөрийн байгаа орчноо Minecraft-ын ертөнц болгон ашиглах болно. 2016 онд алдарт Pokemon цувралын AR хувилбар гарч байсан түүхтэй.

Minecraft AR тоглоомын албан ёсны тизер

Эх сурвалж: Microsoft

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ