АНУ-ын Засгийн газар дэлхийн хамгийн хурдан компьютерыг бүтээж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-08 17:25 GMT+8

Frontier компьютерыг AMD болон Cray компаниуд хамтран бүтээж байгаа бөгөөд бэлэн болсон үедээ дэлхийн хамгийн хурдан компьютер гэсэн нэрийг зүүх аж. АНУ-ын Эрчим хүчний департамент уг exascale супер компьютерыг захиалан хийлгэж байгаа гэнэ.

2021 онд албан ёсоор угсрагдаж дуусах тус компьютерыг цөмийн, цаг уурын судалгаа зэрэг олон төрлийн ажилд дайчлах юм байна. АНУ-ын Эрчим хүчний департаментын нарийн бичгийн дарга Рик Перри “Frontier-ын хүчин чадлын тусламжтайгаар бид шинжлэх ухааны чиглэлд дэлхийд тэргүүлэх боломжтой болох бөгөөд цаашлаад дэлхийн нийт хүн амын нийгэм, эдийн засгийг сайжруулахад оролцох болно. Түүнчлэн манай орны эрдэмтдэд дэлхийн зэрэглэлийн өгөгдөл болон түүнийг боловсруулах үүд хаалга нээгдэнэ. Ингэснээр дараагийн томоохон нээлтүүд АНУ-д төрөх боломжтой болох юм ” хэмээжээ.

Хүчин чадлын хувьд бидний хэрэглэдэг энгийн компьютероос хэдэн мянга дахин их exascale супер компьютерүүпийн хүчин чадлыг “exaflops” гэсэн нэгжээр хэмждэг. 1 exaflops хүчин чадалтай супер компьютер секундэд 1,000,000,000,000,000,000 (10-ын 18 зэрэг) тооцоолол хийх боломжтой байдаг бол Frontier нийт 1.5 exaflops хүчин чадалтай ажээ.

Frontier-ын хүчин чадлыг энгийнээр тайлбарлавал:

-Гэрт байдаг интернетийн холболтоос 24 сая дахин илүү мэдээлэл дамжуулах хурдтай (bandwith)
-100 мянган HD киног нэг секундэд боловсруулна
-678 м.кв буюу хоёр ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй
Нийтдээ 145 орчим км үргэлжлэх холболтын утастай

АНУ-ын Засгийн газар Frontier-ээс гадна Aurora нэртэй супер компьютерыг Intel болон Cray гэсэн компаниудтай хамтран бүтээж байгаа бол БНХАУ-ын бүтээж буй exascale супер компьютер 2020 он гэхэд бүрэн ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Одоогоор БНХАУ-д дэлхийн хамгийн хурдан гэгддэг супер компьютеруудын 227 нь байгаа бол АНУ-д 109 ширхэг байдаг.  

Цөмийн зэвсгийн судалгааны зориулалтаар хийгдсэн, дэлхийд хүчин чадлаараа хоёрт ордог Sierra супер компьютер

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ