13 дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалт Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Тус чуулга уулзалтын “Эрсдэлийг бууруулах, хамгаалах стратеги” сэдэвт хоёрдугаар хэсэгт чиглүүлэгчээр Хүний эрх хөгжил төвийн Тэргүүн Г. Уранцоож, Эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөлөл, эрсдэлээс хамгаалах шаардлага сэдвээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал, Хил хязгааргүй алхам ТББ-ын Тэргүүн Н.Баярсайхан Эрдэс баялгийн салбар ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, Бодлогын цикл дэх иргэдийн оролцоо, хяналтын механизм сэдвээр Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, судлаач Х. Номингэрэл, нар илтгэл тавилаа.
Эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөлөл, эрсдэлээс хамгаалах шаардлага сэдвээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал илтгэл тавилаа.
Агаарын бохирдлоос болж цаашид ямар эрсдэл гарахыг хэлж мэдэхгүй. Өмнө нь агаарын бохирдол амьсгалын замын цочмог үрэвслийн шалтгаан болж буйг нотол гэдэг байсан. Дахиад ухаарах хүртэл бид юуг золиосолж, ямар хэмжээний зардал гарахыг мэдэхгүй.
Агаарын тухай хууль анхнаасаа эзэн биегүй байсан. Агаарын бохирдлоос хамгаална гэсэн боловч хүний тухай юу ч тусгаж өгөөгүй. Гэтэл энэ хуульд агаарын бохирдлын төлбөрийн тухай буюу бохирдуулагчаас төлбөр авах тухай заасан байна.
Хүний эрүүл мэндэд учрах эрсдэлээс хамгаалах тухай ганц зорилт байна. Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр байна. Бидний өдөр тутмын айдас болж байгаа тэр зүйл бодлогын түвшинд тусгаагүй байна.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2017-2025
Нэгдүгээр үе шат нь 2017-2019 онд хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүн амын төвлөрлийг зогсооно, гэр хорооллын тэлэлтийг зогсооно, орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлт хийнэ гэх мэт зорилго тавьсан.
Эндээс Засгийн газар маш их эрмэлзэлтэй юм шиг харагдаж байна. Гэтэл 2025 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт бидний эрүүл мэндийг утаанаас хамгаалах тухай алга.
5-10 жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад бид өөрсдөө яах вэ? Гүүрнээс цаад талынх нь хагас утлагат, гүүрнээс наадах нь бүтэн утлагат гэдэг. Бид утагдсан хэвээрээ байх уу? Биднийг хамгаалах бодлого алга.
Орчны эрүүл мэндийн хөтөлбөр 2017-2020 он
Бохирдолд өртөөд байгаа хүмүүсийг хамгаалах, тэгш бус байдлыг харгалзах, суурь шалтгаан руу анхаарах гэсэн гурван алхмыг хийх хэрэгтэй байна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
· Агаарын бохирдлын төлбөрийн орлогын тодорхой хувийг нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах.
· Хүний эрүүл мэндэд болон эрүүл мэндийн салбарт учруулж байгаа санхүүгийн дарамт, эдийн засгийн хохирлын тооцоог үндэсний түвшинд хийх
· Агаарын бохирдол ихтэй бүс нутгийн нэг хүртэлх насны хүүхдийг пневмоккокийн дархлаажуулалтад хамруулах
Хөтөлбөрт хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тодорхой бус байна.
Агаарын бохирдлын суурь шалтгаан яг юу вэ? Яндангаараа утаа гаргаж байгаа 220 мянган өрх гэж ярьж байна. Гэтэл үүний суурь шалтгаан ядууралтай холбоотой.
Хөдөө сайхан амьдрах, ажил хийх нөхцөл байсан бол тэр хүмүүс хот руу зүглэх шаардлага байхгүй. Агаарын бохирдол бол илэрч гарч байгаа илрэл юм. Сууриар нь арилгахгүй байгаа учраас бүх асуудлыг цогцоор нь харах ёстой байна.
Зөвхөн мөнгө санхүү, эрүүл мэндээр хязгаарлагдахгүй. Бидний олж хараагүй маш олон үр дагавар гарна.

Агаарын бохирдол хөгжлийн гажуудлын илрэл.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд бид утагдсаар байх уу?
Эрдэс баялгийн салбар ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх сэдвээр Хил хязгааргүй алхам ТББ-ын Тэргүүн Н. Баярсайхан илтгэл тавилаа.
Уул уурхайн тоосжилтын эх үүсвэр, бохирдуулагч: Олборлолт, тээвэрлэлт, химийн аюултай хог хаягдал
Нэг эмэгтэйн хүүхэд төрөлхийн гажигтай төрж, зургаан нас хүртлээ хөлд ороогүй.
Олборлолтоос үүдэлтэй ялангуяа нүүрс жоншны олборлолтоос агаарын бохирдол үүсч байна. Нүүрсний уул уурхайн компаниудаас агаарын бохирдлын төлбөрийг авдаг. Тухайн орон нутагт тэр төлбөрийн 50 хувийг төвлөрүүлдэг. Олборлолт бол зүгээр нэг тоосжилт биш хүнцэл болон хүнд металл агаарт маш их дэгдэж байна.
Үүнээс гадна тээвэрлэлт хилийн боомтуудаар борлуулагддаг. Экспортын зам хүртэл малчны бэлчээр, аймаг сумаар дайран өнгөрдөг учраас маш өргөн хүрээг хамардаг.
Агаарын төлбөр авдаг ч гэсэн уушгинд ороод хатуужилт үүсгэх тоосжилт байдаг.
Зөвхөн Айраг сумд нэг дор 6 уурхай ажиллаж байна. Энд 11 айл амьдарч байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлэх болоод байна. Гэтэл эрх зүйн зохицуулалт байхгүй. Ядуу байгаа иргэд идээшиж дассан өвөлжөөнөөсөө нүүж чадахгүй байсаар байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумд найман хөлтэй ишиг, гаж хөгжилтэй ботго төрсөн. Уул уурхайн агаарын бохирдлоос хүн малгүй хохирч байна. Ирээдүйгээрээ хохирч байна.
Аливаа уул уурхайн төслүүдэд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх нөхцөл хангалттай хэмжээнд байхгүй. Яах аргачлал, аргазүй боловсон хүчин байхгүй.
Уул уурхайн салбараас үүсч байгаа тоосжилт нь хүний болон малын эрүүл мэндэд ямар хохирол үзүүлдэг гэдэгт үнэлгээ хийх хэрэгтэй байна.
Улаанбадрах сумд ураны олборлолтоос 20-иод км-ийн зайд амьдарлаг нэг эмэгтэйн хүүхэд төрөлхийн гажигтай төрж, зургаан нас хүртлээ хөлд ороогүй. Хоёр дахь хүүхдээ дутуу төрүүлсэн, гурав дахь хүүхдээ аймгийн төвдөө байсан учраас хэвийн төрүүлсэн гэсэн баримт байна.