Ш.Раднаасэд: Ц.Цолмон шиг боловсон хүчин Монголын төрд дахиж олдохгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-05-09 12:10 GMT+8

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөх, Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Ингээд УИХ-ын 51 гишүүний 80.4 хувийн саналаар Ц.Цолмонг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Өлзийсайханыг 88.2 хувиар томилохыг дэмжлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ УИХ-ын дарга Г.Занданшатарын удаа дараагийн хүсэлтийн дагуу өргөдлөө өгсөн талаараа дурдсан.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ц.Цолмон дарга бол бэлтгэгдсэн хүн. Одоо Монголын төрд ийм боловсон хүчин дахиж олдохгүй. Удаа дараагийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж бичсэн байна лээ. Мэргэшсэн төрийн алба хаагчдыг өөрчилдөг горимыг өөрчлөх хэрэгтэй. Хуулийн тал дээр чамбай, хууль номтой холбоотой олон ажлыг зохицуулж, хаана ямар алдаа гаргасныг нягталдаг хариуцлагатай албан тушаал” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж “1998-1999 оны үед их сургуулийн шалгалтын комисст орох үед ганц хуруунд өлгөгдөх залуу байсан нь Ц.Цолмон. Сүүлд хэрэг болгон хайж байж олж авсан. Гадаад дотоодын хуулийн талаар судалсан. Хувь хүнийхээ хувьд ч ийм тийм гээд өөлөх юмгүй. Ийм боловсон хүчнийг Монголын төр ашиглаж байх ёстой” гэсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ