Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
ОХУ-ын олон хотод хүндэтгэлийн жагсаал явагдаж байгаа бөгөөд нийслэл Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар өглөө 10 цагт /Улаанбаатарын цагаар 15 цагт/ цэргийн сүрт жагсаал боллоо.
Улаан талбайд Ялалтын баярын жагсаалд 13600 гаруй цэргийн алба хаагч 130 гаруй нэгж цэргийн техниктэй оролцлоо.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын үзүүлбэрийг цуцалсан бөгөөд энэ жил ёслолын ажиллагаанд зориулан бүтээсэн шинэхэн Aurus машинаа танилцуулсан юм.
Баярын жагсаалын хүндэт зочноор Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уригдан оролцлоо.
Энэ өдөр Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг Улаан талбайд болох Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах юм.
Эргэн сануулахад, МУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлаг энэ оны гуравдугаар сард Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан зохион байгуулсан “Болор од” найрал дууны тэмцээнд түрүүлж, баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах, Байгаль нуур явах эрхээр шагнуулсан билээ.