2019.05.09: Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-09 18:28 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан Офицеруудын ордноос Жуковын хөшөө хүртэл "Мөнхөд дурсагдах дайчид" /Үхэшгүй мөнхийн хороо /хүндэтгэлийн жагсаал алхлаа.


"Үхэшгүй мөнхийн хороо" нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм.  2012 оны тавдугаар сарын 9-нд энэхүү хөдөлгөөнийг орчин үеийн хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Москва хотын Улаанталбайд болсонг Ялалтын баярын жагсаалын фотог эндээс харах боломжтой. 

-
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага  багтаамжийн автобус, такси болон ажилчдын автобусны 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60,3% нь хамрагдсан бөгөөд 72 тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, цэвэрлэгээ, иж бүрдэл, замналын нэр, хаягжилт, зураглал, дугаар бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна.

-Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн “МИАТ” ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаагийн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад зарим зөрчил илэрчээ. 

Б.Амарсанаа нь өөрийн болон гэр бүлийн гишүүний цалингийн орлогыг дутуу мэдүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг 2017 онд худалдсаны орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн хүүгийн орлогыг мэдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн тул ажлаас чөлөөлсөн байна. 

-Хоолойн ангин хүндэрч даамжирсаар хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг хэрх өвчин, цаашлаад хэрхийн шалтгаант зүрхний өвчин үүсэх зэрэг амь насанд аюул учруулах өвчний үндсийг тавьдаг. ДЭМБ-ын Ерөнхий Ассамблей 2018 оны тавдугаар сарын 25-нд Женевт хуралдаж, ХЭРХ өвчнийг нэн тэргүүнд анхаарал тавих шаардлагатай өвчнүүдийн жагсаалтад оруулжээ.

Хэрхийн өвчлөл дэлхий нийтэд 5-15 насныханд түгээмэл тохиолддог бөгөөд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн гурван сургуульд хийсэн судалгаагаар дэлхийн дундажтай ойролцоо дүн гарсан байна. 

-Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг БНХАУ-д болсон хорт хавдрын эсрэг олон улсын хуралд оролцоод иржээ. Уг хурлаар умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах арга туршлагаас солилцсоноос гадна ДЭМБ манай улсад хандан зөвлөмж хүргүүлсэн байна.

Хурлаар яригдсан асуудал болон уг хавдрын учир шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замын  талаар ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан ярилцага өгчээ. "
Жилд тэрбум төгрөг зарцуулахад умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж болно" ярилцлагыг унших бол ЭНД дарна уу. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ