Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-10 08:20 GMT+8

Нийслэлийн хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-25-нд хийхээр боллоо. 

Дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудад түр цэг байгуулан хийнэ. 

Мөн Төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алслагдсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг зэрэг газруудад явуулан баг ажиллан дархлаажуулах ажлыг зохион байгуулна хэмээн НЭМГ-аас мэдээллээ. 

 

 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 903 санал өгсөн байна.

Дээшээ