Тоёота брэндийн бүрэн шинэчлэгдсэн RAV4 автомашины нээлт боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-13 13:05 GMT+8

Тоёота брэндийн хамгийн өндөр борлуулалттай машинуудын нэг бүрэн шинэчлэгдсэн, тав дахь үеийн RAV4-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт боллоо.

Тоёота Мотор Корпораци 1994 онд амралт чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэхэд зориулсан дунд оврын SUV ангиллын RAV4 автомашиныг анх худалдаалж эхэлсэн юм. Уг машин түүхийнхээ явцад дөрвөн удаа шинэчлэгдэж байжээ. Дөрөв дэх үеийн RAV4 автомашин нь 2017 онд дэлхийн хамгийн их борлуулалттай SUV автомашин болсон төдийгүй борлуулагдсан тоогоороо дэлхийд хоёрт жагссан байна.

Харин тус компани тав дахь үеийн бүрэн шинэчлэгдсэн загвартаа “Robust Accurate Vehicle 4 Wheel drive” буюу “хүчтэй, найдвартай, туулах чадвар сайн” байдлыг илүү чухалчилсан. Энэ нь хэрэглэгчдэд ямар ч авто замын нөхцөлд аюулгүй, тухтай аялах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.

RAV4 АВТОМАШИН МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ХАМГИЙН ИХ ТОХИРСОН МАШИН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши нээлтийн үеэрМанай компанийн эрхэм зорилго бол Монголын хэрэглэгчдэд илүү чанартай, тохилог автомашиныг хүргэх юм. Бүрэн шинэчлэгдсэн, тав дахь үеийн RAV4 автомашин Монголчуудын амьдралын хэв маягт хамгийн их тохирсон машин гэж үзэж байна. Учир нь хот газар унахад тохилог, загварлаг төдийгүй гэр бүлээрээ хөдөө газар явахад ч тохиромжтой.

Одоогийн байдлаар манай компанийн зах зээлд нийлүүлж байгаа хамгийн их борлуулалттай машинаар “Land Cruiser” 200 тодроод байна. Цаашдаа Монголын зах зээлийг өргөжинө гэж харж байна. Тиймээс бусад хэрэглэгчдэд зориулан бүрэн шинэчлэгдсэн RAV4 автомашинаа оруулж ирлээ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.     

Монголын автомашин хэрэглэгчид зөвхөн хот бус хөдөөний бартаат, уулын замаар явж, гол ус гаталдаг тул эвдрэл их гардаг. Тиймээс цаашдаа эвдэрсэн машиныг хурдан хугацаанд шинэ болсон мэт засварлах үйлчилгээнд анхаарал хандуулан ажиллах юм байна.

Үнийн хувьд:

  • Бензин хөдөлгүүртэй RAV4 автомашин- 126.5 сая
  • RAV4 HV Hybrid Medium- 117.7 сая
  • RAV4 HV Hybrid High- 134.9 сая төгрөгөөр Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дилер болох “Таван Богд” болон “Мөнххада” компаниуд борлуулж байна.

ХӨДӨЛГҮҮРИЙН ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДСЭН Ч ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫГ 9 ХУВИАР БУУРУУЛЖ ЧАДСАН

Нээлтийн ажиллагааны үеэр бүрэн шинэчлэгдсэн RAV4 автомашины давуу талуудыг танилцуулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид өөрийн биеэр машинд сууж, өмнөх загвараасаа өөрчлөгдсөн давуу талтай нь танилцлаа.

Шинэ загварын хувьд Hybrid буюу цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэжээ. Дэлхий нийтээр байгаль орчны асуудалд мэдрэг хандаж, үйлдвэрлэгчид байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх болсон энэ үед цахилгаан болон цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа юм.

Мөн шинэчлэгдсэн 2.0 багтаамжтай бензин хөдөлгүүр нь 8 шатлал бүхий CVT хурдны хайрцагтай, хүчин чадал нь өмнөх загвараас 21 хувиар нэмэгдсэн байна. Хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдсэн ч шатахуун зарцуулалтыг 9 хувиар бууруулж чадсан нь бас нэг давуу тал болжээ.

ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИЛҮҮ АНХААРСАН

Цахилгаан зогсоолын тормоз, түр зогсолтын үед идэвхжих автомат тормозны системийг шинээр суурилуулсан. Стандарт хувилбараасаа эхлэн нийт 8 аюулгүйн дэртэй болсон гэдгээрээ давуу талтай. Түүнээс гадна 4 дугуй хөтлөх системд сайжруулалт хийж шинэ технологийг нэвтрүүлснээр автомашины тойрог зам дээр тэнцвэрээ хадгалах чадвар нэмэгдсэн зэрэг нь зорчигчдын аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж чаджээ.

Шинэ загварын RAV4-ийн удирдлагыг сайжруулахын тулд ихээхэн анхаарал хандуулсан байна.

  • Шинээр нэвтрүүлсэн Dynamic Torque Vectoring AWD системийн тусламжтай эргэлт хийх үйлдэл илүү тогтвортой болсон бөгөөд автомашины жолоодлого дуулгавартай зөөлөн болсон байна.
  • Замын нөхцөлд (элс, шавар, хайрга чулуутай гэх мэт) тохируулан жолоодлогын тохиргоог сонгож болдог болсноор илүү аюулгүй болж, жолоо барихад хялбар тухтай болсон.

80 гаруй жилийн түүхтэй Тоёота брэндийн автомашинууд хэрэглэгчидийн шаардлагыг хангасан, найдвартай, чанартай гэдгээрээ дэлхий дахинд танигдсан. Энэ удаад тав дахь үеийн RAV4 автомашин албан ёсоор нээлтээ хийн ийнхүү худалдаалагдаж эхэллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ