Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
-Нийслэлийн боловсролын газраас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэлийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтлоо.
Ирэх хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ.
-Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.
-АТГ-ын ажлын гүйцэтгэл 77 хувьтай байгаа ч тус байгууллагад хөндлөнгийн нөлөөлөл 59 хувьтай байна гэж Трансперенси интернешнл байгууллагаас мэдээллээ.
Трансперенси интернешнл компанийн ТУЗ-ын дарга Л.Төр-Од “Авилгын шүүхээр шийдвэрлэгдсэн байдал нь АТГ-ын мөрдөн шалгасан, прокурорт шилжүүлсэн тоотой харьцуулахад дэлхийн жишгээс харьцангуй доогуур, хангалтгүй байна. Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг төрөөс хараат бус болгох хэрэгтэй. Тэр дундаа удирдлага нь бизнесийн бүлэглэлээс хараат бус байх хэрэгтэй. Мөн тухайн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ёстой” гэсэн юм.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг тус албан тушаалд томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжлээ. Тэрбээр өчигдөр орой ажлаа хүлээн авлаа.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Б нарын 25 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдрийн турш шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр шийдвэрээ гаргажээ.
Анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б-г 2017 оны 5-12 дугаар саруудад Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох гэрчилгээ, импортлох мэдэгдэл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах аргаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн хамгийн дээд хэмжээ болох 40.000.000 төгрөгөөр торгов.