Нөхөр бид хоёр ойрд таарамж муухан. Хоёр өрөө байрныхаа нэг нэг өрөөнд шигдэж, салан тусгаарлаж, хоорондоо таван үг ч солихоо больсон. Хэдийгээр бид хамтын амьдралаа зохиогоод хорин жил болсон ч тэр намайг ойлгохоо байж, хэтэрхий хүйтэн хөндий, хөлдүү гэж хэлэхүйц аашлах болсон учраас бид сүүлийн үед гэр оронд үүсээд байгаа асуудал битгий хэл хоорондоо ч ярилцахаа байсан. Би лав тэрнийг гуйж царай алдахыг хүсэхгүй. Болох ёстой юм болдгоороо л болог ... гээд хувь заяанд бүгдийг даатгаад орхичихсон юм.
Хэн хэн нь бусдыг илүү харж билүү долоохгүйгээр ажил гэр гэсэн маршруттай ч бид урьдных шигээ халуун дотно байхаа больж, нэг бол үхэтлээ ингэж сөнөсөн гариг дээр байгаа мэт амьдрах эсвэл салж сарних сонголтын өмнө ирээд байгаа юм. Бидний энэ таагүй харьцаа, хүйтэн уур амьсгалаас болж, хүүхдүүд ч хоорондоо шивнэх шахам ярьж, манайх гэдэг айлд нам гүм ноёлох болов.
Нэг өдөр том охиноос маань мессеж ирэв. Орой яг 19 цагт гэртээ ирээрэй. Би хадмуудтайгаа танилцуулна. “Юу вэ? Дөнгөж арван наймтай... Юун хадам. Юу яриад байна аа. Чи” Хариу алга. Хичнээн залгаад ч утсаа авсангүй.
Надаас юу нууж явсан гэнээ. Бүүр хадамлахдаа туллаа гэж үү? Юу болоод байна аа. Зүрх гомдол уур хилэнгээр буцалж арайхийн ажлын цаг дуусгаад, яг 19 цаг гээд орцныхоо үүдэнд нөхөртэйгээ таарлаа. Охиноос адилхан мессеж иржээ. Бид 2 гэртээ халгасхийгээд оров.
Хэн ч алга. Харин өрөөний бүх хөшиг хаалттай болохоор гэр тэр чигтээ харанхуйд автжээ. Өрөөний голд зассан ширээн дээр лаа асаачихсан, хоёр тавганд хоол хийчихсэн, нэг шил дарс тавьсан байлаа.
“Өнөөдөр та хоёр сайхан болзоорой. Дарс та хоёрын сэтгэлийг нээх бизээ. Би дүү нараа аваад өвөөгийнх рүү явлаа гэсэн байв” Зурвасын дэргэд дүү нартайгаа авахуулсан жаазтай зургаа тавьсан нь бид нарыг бодож үзээрэй ... гэх шиг санагдана.
- Энэ дарсны шил яагаад далий хүзүүтэй болсныг мэдэх үү?
Хэн нэг нь яриа өдөх хэрэгтэй биз дээ.
- Мэдэхгүй.
- Напеолеон Бонапортад зориулсан дарсны шилийг хийж байсан хүн хавчиж авахдаа ингээд хонхойлгочихсон гэсэн. Тэгээд далий хүзүүт гэдэг гэсэн.
- Эртний түүхтэй дарс байх нь... Нэр нь надад загвар зохион бүтээгчийнх шиг санагдаж байна...Тэр дарсыг үнэрлэж, амтыг нь таашаах мэт тамшаалан, нүдээ анисхийв.
- Үгүй ээ. Үйлдвэрийнх нь эзний нэр. Дарс чинь усан үзэмнийхээ сортоос болоод олон янз. Цагаан, улаан, ягаан... Хүний зүрх, тархи, цусны эргэлтэд сайн...Улаан нь дотроо усан үзэмнийхээ сортоос болоод бас олон янз...
Тэр миний мэдэмхийрэхийг харж сууснаа инээмсэглэв.
- Чамайг чалчаа байхад би дуртай. Харин чи сүүлийн үед буруу зүг рүү чалчаад л юм хэлэхээр хэдэр ёдор хийгээд л, хэнд ч хамаагүй намайг муулаад л... Би чинь эр хүн...
- Харин чи өөрөө ...
Бид хоёрын яриаг дарс амталж байлаа. “Чи” гэж нэгнийгээ буруутгаж эхэлсэн яриа төд удалгүй “Бид” болж хүүхдүүдээ хаана дамжаанд сургах вэ, бүгдээрээ зун хаашаа аялах вэ болж хувирав.
Маргааш өглөө нь тэр духан дээр үнэрлэж сэрээхдээ, “Хамгийн тачаангуй эмэгтэй бол халамцуу эхнэр” гэж тоглоом хийсэн юм.
Бид хоёр 40 шүргэж яваа залуу гэр бүл. Гэр бүлд даван туулах ёстой хэд хэдэн мөчлөг үе байдаг гэсэн. Энэ үеэ л давчихвал салж сарниж, үр хүүхдээ ч өнчрүүлдэггүйг сэтгэл судлаачид нотолжээ. Биднийг энэ үеэ давахад, хүйтэн харилцаагаа халуухан болгоход, ухаалаг охины маань зохион байгуулсан тэр амтат дарстай орой аварч билээ.
Хэрвээ таны гэр бүлд асуудал байвал, нэг л ойлголцохгүй байвал та хоёрт хэн ч саад болохгүй орчинд дундаа “Далий хүзүүт” тавиад нэг ярилцаад үзээрэй. Танай гэр бүлд амжилт хүсье.