Хөлд оруулагчийн сөрөг нөлөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-05-12 12:45 GMT+8

Гол төлөв  3-5 насны багачуудтай ажилладаг бидний хувьд хүүхдийг ажиглаж аав ээжээс асуулга авч судалснаар хоолны халбага, үзэг харандаагаа буруу барьдаг, амархан бүдэрч унадаг, тэгш гишгэж тэнцвэрээ олохгүй байгаа хүүхдүүдийн 99% нь багадаа хөлд оруулагч хэрэглэж хөлд орсон байдаг.

Хөлд оруулагч бидний хөдөлмөрийг хялбарчилж өгдөг ч хүүхдийн хөгжлийг хэрхэн саармагжуулж байгааг анхаараарай.

1. Гар хөлийн том, жижиг булчингийн хөгжлийг удаашруулдаг. Учир нь бид хүүхдийг МӨЛХӨХ гэсэн байгалийн дамжлагыг товчилж хурдасгах гэснээс болж тэд гар дээр суниаж босох, хөлөө жийж хүчлэх, юм түших гэж оролдох гэсэн өөрийн үйл буюу булчингийн дасгалжуулалт нь алдагддаг.

Тиймээс хүүхэд 5 нас хүрчихсэн ч товчоо товчлох, гутлаа үдэх дургүй, харандаа халбагаа зөв барихгүй, зураг зураад маш удаан буддаг, амархан бүдэрч унадаг, алхах дургүй амархан цуцдаг болчихдог.

2. Орон зайг баримжаалах мэдрэмж, байрлал тэнцвэрээ тооцоолох мэдрэхгүй нь хөгжөөгүйн жамаараа улмаас сэтгэхүйн хөгжил нь удаашрахад нөлөөлнө.

3. Хөлд оруулагчид ихэнхдээ өлмий дээрээ явсаар ул хавтгайрах, шилбэ гадагшлах, хөл майга болох магадлал нь өндөр болно.

Харин хүүхэд нь ой таван сартай болсон хэдий ч хөлд орохгүй бол тодорхой хөдөлгөөн засалчийн удирдлага дор ашиглаж болох юм.

Хүүхэд хөлд орохгүй удах болон хөлд оруулагч ашиглаад дээрх шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн хөдөлгөөн засалчаас зөвлөгөө аваарай.

Жич: Хуучин цагт хүүхэд сандал түрж явах, мөлхөж байгаад юм түшиж даган алхаж байгаад хөлд ордог байсан. Энэ нь алхам алхмаар хүүхдэд маш олон дадлыг олгож байдаг хамгийн эрүүл сонголт шүү.

Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Эх сурвалж: www.maamuu.mn

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 90 санал өгсөн байна.

Дээшээ