Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1941 оны тавдугаар сарын 12. Дэлхийн анхны бүрэн автомат дижитал компьютер бий болов
Германы инженер Конрад Цузегийн загварчилсан Дэлхийн анхны программаар ажилладаг, бүрэн автомат, дижитал компьютерыг 1941 оны энэ өдөр Берлин хотноо бүтээжээ. “Z3” гэх нэртэй уг компьютер нь 2600 гаруй ширхэг ялтастай, 4-5 герцийн давтамжаар ажилладаг байв. Эхний кодыг гар аргаар оруулсан бөгөөд 22 бит үсгийн хэмжээгээр бичдэг байсан байна.
1956 оны тавдугаар сарын 12. Симпсон мэндлэв
Насанд хүрэгчдийн алдарт цуврал хүүхэлдэйн киноны дүр Хомер Симпсон 1956 оны энэ өдөр мэндэлжээ. Америкийн кино зохиолч Мэтт Грёнингийн бүтээл уг дүр анх 1986 онд “Сайхан амраарай” богино хэмжээний хүүхэлдэйн кинонд амилсан юм. Түүний дууг Америкийн жүжигчин, дуу оруулагч Дан Кастеланета оруулдаг байна. АНУ-ын Спрингфилд хотод төрж, өсөж, амьдарч буй Хомер Симпсоны мэргэжил нь Атомын цахилгаан станцын оператор аж.
2008 оны тавдугаар сарын 12. Сычуанийн газар хөдлөлт болов
БНХАУ-ын Сычуань мужид 2008 оны энэ өдөр 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж байв. 2 минутын турш үргэлжилсэн уг гамшгийн улмаас нийт 70 мянга давсан хүн нас барж, 374,6 мянга орчим хүн бэртэж гэмтэж, 18 мянга гаруй хүн сураггүй алга болж, 150 тэрбум долларын хохирол учирчээ. Ойр орчмын 240 км газрыг хамарч 19 км гүн ангал үүссэн энэ газар хөдлөлт 1500 км-ын цаана хүртэл мэдрэгдсэн байна.