Яг түүн шиг: Дуучин Наки ялагч болж дөрвөн сая төгрөгөөр шагнууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-12 22:15 GMT+8

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын хоёр дахь дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Энэ улиралд өмнөх дугааруудын шилдэг найман оролцогч дахин өрсөлдөж байна. Хоёр дахь дугаарын ялагчаар дуучин Наки шалгарч, дөрвөн сая төгрөгөөр шагнууллаа. Сонсох бүрт шууд бүжиглэмээр санагддаг “Luis Fonsi”-гийн “Despacito” дууг яг түүн шиг байж үнэхээр гайхалтай амилуулж чадсан юм. 

Энэ удаагийн дугаарт:

  • Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- “Luis Fonsi”
  • Дуучин Г.Сүндэрмаа- “Hyolyn”
  • Жүжигчин Т.Бархүү- “James Blunt”
  • Дуучин Б.Амархүү- “Elton John”
  • Дуучин Б.Халиун- “Lady Gaga”
  • Дуучин А.Баярцэнгэл- "System Of A Down" Рок  хамтлаг 
  • Загвар өмсөгч С.Сарнай- Д.Отгонжаргал
  • Дуучин Б.Маралжингоо- “Cardi B”-гийн дүрд тус тус хувирч уран бүтээлээ толилуулав.

Дуучин Наки, Сүндэрмаа, Халиун, Баярцэнгэл, Маралжингоо нар "Яг түүн шиг" шоуны тайзыг доргиож чадсан бол жүжигчин Бархүү, дуучин Амархүү, загвар өмсөгч Сарнай нар дуугаараа бид бүхнийг уярааж чадлаа. Дуучин Д.Отгонжаргалын "Миний ээж тэмээчин" дууны үеэр шүүгч О.Энхтуул нулимс дуслуулж, нийт үзэгчдийн зүрх сэтгэл хөдөлсөн нь онцлох үйл явдал байв. 

Тэгвэл ирэх долоо хоногт хэн ямар дүрд хувирах бол? 

  • А.Баярцэнгэл- "Sam Smith”
  • Г.Сүндэрмаа- Г.Батбаяр
  • Б.Амархүү- “Marilyn Manson”
  • С.Сарнай- “X Japan” хамтлаг
  • Т.Бархүү- "Anastacia"
  •  Б.Нацагдорж буюу Наки- Тэнгэр
  • Б.Маралжингоо- “Childish Gambino”
  • Б.Халиун- “Jenifer Lopez”- ийн дүрд тус тус хувирна.

Монгол, гадаадын оддын хит дуунуудыг "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогчид дуулж амилуулсан хувилбараар нь гар утасныхаа дуудлагад татаж тоглуулах боломжтой. Та тухайн дууны харгалзах кодыг 

  • Мобикомын хэрэглэгч бол 455
  • Юнителийн хэрэглэгч бол 1455
  • Жи Мобайлын хэрэглэгч бол 319 дугаарт илгээн татаж аваарай!

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 788 санал өгсөн байна.

Дээшээ