Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1787 оны тавдугаар сарын 13. “Анхны Флот” Англиас хөдлөв.
11 онгоцноос бүрдэх “Анхны Флот” нэртэй усан онгоцны флот 1787 оны энэ өдөр Английн Портсмут хотоос хөдөлсөн юм. Уг флот сүүлд Австрали тивийг нээж тэндээ анхны Австрали дахь Английн сууринг байгуулсан билээ. Тухайн 11 усан онгоцны 2 нь Хааны Усан цэргийн хүчин, 3 нь хоол хүнс тээвэрлэсэн агуулах бүхий усан онгоц байсан бол үлдсэн 6 нь 1500 гаруй хоригдол, усан цэрэг, далайчин, чөлөөт иргэдийг тээвэрлэж явжээ. Тэдний хоёр нь 1788 оны нэгдүгээр сард эргэн ирсэн юм.
1961 оны тавдугаар сарын 13. Деннис Родман төржээ
Алдарт сагсан бөмбөгчин, NBA-ийн домогт тоглогч Деннис Родман 1961 оны энэ өдөр мэндэлжээ. 5 удаагийн NBA-ийн аварга, хоёр удаагийн “NBA-ийн оны шилдэг хамгаалан тоглогч” түүнийг хөгжөөн дэмжигчид нь “The Worm” гэх хочоор нь сайн мэднэ. Родман хоёр ч удаа гэрлэж байсан бөгөөд хоёр дахь эхнэр Мишель Мойертойгоо 2003 оны төрсөн өдрөөрөө гэрлэж байв. Тэрээр өдгөө 57 настай.
1989 оны тавдугаар сарын 13. Тяньаньмэний талбайн өлсгөлөн эхлэв.
БНХАУ-ын Бээжин хотын Тяньаньмэний талбайд, 1989 оны энэ өдөр хоёр сурагч өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэд Хятадын засгийн газрын анхаарлыг хандуулахыг хүссэн боловч хоёр өдөр өнгөрөхөд засгийн газраас хариу өгсөнгүй. Тиймээс тухайн сарынхаа 15-ны өдрөөс албан ёсоор өлсгөлөн зарлаж, тайван жагсаал хийсэн бөгөөд дараа өдөр нь гэхэд 3100 гаруй сурагчид Тяньаньмэний талбайд цугласан байв.
Жагсаал өргөжсөөр дан ганц оюутан сурагчид гэлтгүй ажилчид, хөгшид гээд бүхий л нийгмийн давхаргынхан оролцож тавдугаар сарын 18 гэхэд 1 сая гаруй хүн уг талбайд цуглажээ. Жагсаал маргааш өдөр нь дууссан бөгөөд гол зорилго нь засгийн газрыг оюутан, сурагчдадаа анхаарал хандуулахыг шаардсан юм.
Эх сурвалж: onthisday.com