"Шинэ эдийн засгийн форум"-ын ХӨТӨЛБӨР

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-05-13 09:55 GMT+8

“Шинэ эдийн засгийн форум” өнөөдөр 09:00 цагаас “Blue Sky Tower”-ийн “Sapphire” танхимд эхэллээ.

Bloomberg TV Mongolia “Шинэ эдийн засгийн форум”-ыг Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим (AmCham), Монгол дахь Австралийн Худалдааны танхим (AustCham), Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн холбоо (DMUV), Франц-Монголын Худалдааны танхим хамтран зохион байгуулж байна.

Дэлхийн эдийн засгийн хүч барууны хөгжингүй орнуудаас шинэ эдийн засаг руу шилжиж буй энэ үед шинэ зах зээл, шинэ удирдагчид өмнө нь байгаагүй эдийн засгийн шинэчлэлүүдийг нэвтрүүлж байна.

Эдийн засгийн өмнө тулгамдаж буй сорилтууд хэвээр байгаа ч даван туулах шийдлүүдийг эрэлхийлэх удирдагчдын хандлага улам тэлсээр. Хамтын эдийн засагт суурилж, инновацыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь шинэ эдийн засгуудын гол бодлого болоод байна.

“Шинэ эдийн засгийн форум” нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хамтдаа эрэлхийлэн хэлэлцэх гэж байгаагаараа онцлог юм.

Бизнесийн манлайлагчдын дунд дараах дөрвөн сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөнө. Үүнд:

  • Хөрөнгө оруулагчдын цаг: Аж үйдвэрийн эрин Монгол Улсад эхлэх үү?
  • Эдийн засагчдын цаг: Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?
  • Удирдлагын цаг: Хувийн хэвшлийн оролцоо - Жижгээс том руу
  • Нөлөөлөгчдийн цаг: Монголчууд хөгжилд бэлэн үү?

Форумд үндэсний хөрөнгө оруулагчид, шилдэг эдийн засагчид, шилдэг татвар төлөгч компаниудын гүйцэтгэх захирлууд, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчид зэрэг 300 гаруй эрхэм зөвхөн урилгаар оролцоно. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 444 санал өгсөн байна.

Дээшээ