М.Болд: Засгийн газар хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, бизнест хутгалддаггүй эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч О.Ариунбилэг

2019-05-13 11:21 GMT+8

"Шинэ эдийн засгийн форум"-ын эхний хэлэлцүүлэг "Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?"  сэдвээр өрнөлөө.

Энэ хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч М.Болдтой ярилцлаа.

Эдийн засагч Магваны Болд Хас банк, Монголбанк, Олон улсын валютын сан, Дэлхийн
банк зэрэг гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудад удирдах болон зөвлөх албан
тушаалд ажиллаж байсан, банк санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.

Тэрбээр "УИХ бизнесийн үйл ажиллагаанд хутгалдан орж байгаа нь ойлгомжтой байна.  Төсвийн алдагдлыг нэмэгдүүлж батлах, төсвийн зарцуулалтыг тойрог тойрогтоо хуваарилж, иргэдийн хүслийг биелүүлэх нэрээр бизнесийн үйл ажиллагаанд хутгалдан орж байна. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлнэ гэдэг нь төгрөгийн ханшийг сулруулж, гадаад дотоодын өр зээлийг нэмэгдүүлэх асар их хүчин зүйл болж байна. Эцэстээ дараагийн мөчлөгтөө УИХ, Засгийн газар сонгогдох үед энэ нь эргээд хямрал бий болгодог" гэлээ. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ