"Шинэ эдийн засгийн форум" Blue sky зочид буудалд үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол улсын эдийн засгийн төлөв 2020 онд" сэдвээр илтгэл тавьж байна.
"БИЗНЕСИЙН САЛБАРТ ТӨР ХЭТ ИХ ХУТГАЛДАЖ ТҮҮНИЙГЭЭ ДАГААД АВИЛГАЛ НЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ БОЛСОН"
Тэрээр илтгэлдээ "Засгийн газар өөрөө тендер зарлаж түүндээ өөрөө оролцож, бизнесийн салбар, аж ахуйтай хутгалддагаа багасгаж танхимд байгаа бизнесийн холбоодууддаа боломж олгох ёстой. Жишээ нь томоохон бизнес эрхэлдэг, банкны салбарын удирдлага өөрөө уул уурхайн компанитай хэр нь тавилганы тендер авахын оронд тэр тендерийг тавилганы компани аваг л дээ. Гэх мэтчилэн асуудлуудаа жигдэлмээр байна. Цөөхөн хүн амтай учраас нэг жигдэрчихвэл цаашдаа хэвшчихнэ.
Манай улсын гол нүүр царай урлаг соёл, спортынхон болоод байна. Одоо бид тэднээс үлгэр авмаар юм. Манай бизнесийн салбарынханд боломж их байгаа ч төр хэт их хутгалдаж, хөл толгой нь олдохоо байсан. Үүнийгээ дагаад авлига нэн тэргүүний асуудал болсон. Тиймээс ойрын хугацаанд бизнес эрхлэгч, татвар төлөгчидтэй уулзалт хиймээр байна.
Зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил боллоо, энэ хугацаанд бид маш их зүйлийг харж үзлээ. Тиймээс одоо бизнесийн ямар чиглэл рүү хэрхэн орох вэ гэдгээ тодорхойлох болсон, залуу үе буюу 80-аад оныхон бизнес рүү хүч түрэн орж ирж байна, 90-ээд оныхон ч энэ талаар ярьж эхэлж, тэд асуудлыг хэрхэн шийдэх тухай зааж байна. Сар гаруйн хугацаанд яригдаж байгаа зүйлийг шинэ үеийнхэн ганцхан цагийн дотор ярилцаад шийдлийг нь олдог болсон байна. Эдгээр давуу тал бидэнд байна"
Дэлгэрэнгүйг дараах шууд видеоноос хүлээн авч үзнэ үү.

"Шинэ эдийн засгийн форум" Blue sky зочид буудалд үргэлжилж байна.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ДОХИО
-ЭДИЙН ЗАСАГЧДЫН ЦАГ БУЮУ "ДАРААГИЙН ХЯМРАЛД МОНГОЛ УЛС БЭЛЭН ҮҮ?"-
Эхний хэсгийн хэлэлцүүлэгт Монгол улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Эдийн засагч М.Болд, чиглүүлэгчээр эдийн засагч, Монгол Банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, эдийн засагч С.Дэмбэрэл, эдийн засагч Ч.Хашчулуун нар оролцлоо.
Эдийн засагч С.Дэмбэрэл:
"ЗЭЭЛДҮҮЛЭГЧИЙН ЭРХ САЙН Ч ЗЭЭЛДЭГЧИЙН ЭРХ НЬ ДУТУУ БАЙНА"
"Хөрөнгө оруулалтын сонголтуудыг бодолцох шаардлагатай. Хувийн хэвшил тодорхой хөтөлбөр дээр суурилсан төслүүдийг л санхүүжүүлэх шаардлагатай. Хөтөлбөр зохиогоод, саналаа өгөхөөс илүүтэй мэдэгдэл гаргаад түүгээрээ өөрсдийн бодлогыг оруулахад л хангалттай. 2006-2018 онд хийсэн анализаар арилжааны банкнууд эдийн засийн өсөлттэй байсан. Төв банкны ч нөөц нэмэгдсэн.
Энэ бол зөвхөн эдийн засагчдын шийдэх асуудал биш Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сүүлийн үед ихэд яригдах болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч анхаармаар байна.
Худалдаа экспорт тэнцүү байх ёстой. Бизнес эрхлэгчид нууцхан итгэл тээж явж болохгүй, тэд хийж буй зүйлдээ бүрэн итгэлтэй байх ёстой. Бид гадаадын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулаагүй байна. Нэгж өрхийн эдийн засгийн байдал сайнгүй байна. Тэдний өр орлогын харьцааг анхаарах хэрэгтэй. Зээлдүүлэгчийн эрх сайн ч зээлдэгчийн эрх нь дутуу байна. Тиймээс тэдний эрхийг баланслах шаардлагатай.
Сүүлийн 10 жилд мөнгөний нийлүүлэлт ДНБ-ий өсөлтийг дагаж байна. Тиймээс 2019 оны төгсгөлд эдийн засаг таагүй болж эхлэх таамаглал байна. Үүнд чиглэсэн уян хатан бодлого явуулаасай. Эдийн засгийн саарал жагсаалтад нэгэнт орвол гарах гэж маш хэцүү байдалтай нүүр тулах болно. Энэ бол зөвхөн эдийн засагчдын шийдэх асуудал биш Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сүүлийн үед ихэд яригдах болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч анхаармаар байна.
Зээлжих зэрэглэлээ алдахгүй, Монгол Улсын эдийн хоёр багана болсон хувийн хэвшил, өрхийн эдийн засгаа дэмжих хэрэгтэй. Бидний хүлээлт биелвэл мэдээж эдийн засагт эерэг нөхцөл байдал үүснэ. Мөн төрийн өмчит компаниуд хөрөнгө оруулалтын үйл явц, гэрээгээ ил тод болгох ёстой. Нэг үгээр капиталын хяналтын системийг хийх юм. Би 2000-2018 онд ДНБ-д нэлээн анализ хийсэн. Эндээс анзаарахад эдийн засгийн өсөлтийн хүртээмж, түүний тогтвортой байдлыг хангах нь чухал. Эдийн засгийн аливаа өсөлт нэгж өрхөд эергээр нөлөөлнө" гэлээ.
Тэрээр Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн “2020 оны улс төрийн намууд эдийн засгийн хямралыг даван туулах мөрийн хөтөлбөртэй байх хэрэгтэй” гэсний хариуд “2020 онд улс төрийн намууд нэг ч мөрийн хөтөлбөргүй орсон ч болно. Бараг мөрийн хөтөбөргүй нь ялах байх” хэмээх хариултыг өгсөн юм.

Эдийн засагч Ч.Хашчулуун:
2019 ОН, 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засагт чиглэсэн ажлуудын үр дүн хангалттай сайн гарах байх. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт хэвийн явж байна. Эрсдэл талаас нь дурдвал энэ хугацаанд Тавантолгойн станц цаг алдаж байна, мөн IPO, төмөр замын асуудал гэх мэт байна. 2019 онд болон 2020 оны эхний хагаст эдийн засаг байдал сайн байна байх гэж харж байна.

Эдийн засагч М.Болд:
УИХ, ЗАСГИЙН ГАЗАР БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭТ ОРОЛЦОХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
Төсвийн алдагдлыг үндэсний нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр байдаг. Эдийн засаг хэчнээн өсөөд сайхан болсон ч Засаглал өөрчлөгдөхгүй бол сайжрахгүй. Учир нь УИХ болон Засгийн газрын бизнесийн салбарт оруулж байгаа нөлөөлөл хэт их байна.
Цаашлаад төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх нь сөргөөр нөлөөлж байна. Энэхүү байдлыг өөрчлөхгүй бол эдийн засаг хэзээ ч сайжрахгүй. Мөн цаашид юу хийж болохгүй вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Шинэ бодолтой, чадварлаг залуу үе гарч ирж байна. Тэднийг дэмжээд, энэ салбарт түрж оруулмаар байна. УИХ, Засгийн газар бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцох нь эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна.

МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай:
"БИЗНЕС ЭРХЛЭХЭД АЛИВАА ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ХҮНДРЭЛТЭЙ, ШАТЛАЛ ИХТЭЙ"
Монгол улсад хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгийн өгөөж, ханшны савлагаа нь үүнд нөлөөлдөг. Хоёрдугаарт тоглоомын дүрэм маш тодорхой байх ёстой. Тэр төсөл хэчнээн амжилттай байсан ч бодлого ил тод, тодорхой бөгөөд тогтвортой байх ёстой юм. Хөрөнгийн зах зээл дээр урт хугацааны, өртөг багатай хөрөнгө оруулалт байгаа учир сонирхогчид ихэссэн. Бизнес эрхлэхээр аливаа зөвшөөрөл авахад хүндрэлтэй, шатлал ихтэй. Компани байгуулах үйл явц харьцангуй гайгүй ч капиталын эх үүсвэрүүд бэрхшээлтэй байдаг.
“Steppe Gold” компанийн Санхүү хариуцсан захирал Жереми Саут:
"МОНГОЛ УЛС ЗӨВХӨН УУЛ УУРХАЙ Ч БУС ХҮНИЙ НӨӨЦӨӨ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ"
Бидний уул уурхайн салбар дахь ажил бусад төслүүд шиг олон талын бэрхшээлтэй нүүр тулж байна. Уул уурхайн орлогоос шалтгаалсан эдийн засагтай учир энэ төрлийн үйл ажиллагааг явуулахад үүнд ач холбогдол өгөх нь их гэдгийг ойлгож байна.
Би Шинэ Зеланд улсад төрж өссөн бөгөөд хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засагтай, хүн ам олонтой улс. Монголын хувьд олон талын нөөц баялагтай. Зөвхөн уул уурхай ч бус чадварлаг хүмүүс, боловсон хүчинтэй гэж боддог. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Газар нутгийн хувьд ч том улс, тиймээс эдийн засгаа хөгжүүлэх боломж маш их бий.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
"ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ"
Хоёр бондоор 350 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. IPO маш чухал ч үүнийг гаргана гэдэг маш эрсдэлтэй. Өмнөхөө амжилттай гаргаж чадаагүй үед дараагийнх нь амаргүй байх болов уу гэж бодож байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт тогтвортой байх нь чухал. Мөн 2020 оны улс төрийн намууд эдийн засгийн хямралыг даван туулах мөрийн хөтөлбөртэй байх хэрэгтэй. 2019-2023 онд эдийн засгийн хувь нэлээн хүнд жилүүд болох төлөвтэй байна.

ФОРУМЫН ГУРАВДУГААР ХЭСЭГ: Жижиг дунд үйлдвэрлэл эдийн засагт
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЦАГ: АЖ ҮЙЛДВЭРИЙН ЭРИН МОНГОЛ УЛСАД ЭХЛЭХ ҮҮ?”
Чиглүүлэгчээр Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес оролцлоо.
- “Steppe Gold” компанийн Санхүү хариуцсан захирал Жереми Саут,
- МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай,
- Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн нар зочдоор оролцлоо.
Тус хэсгийн чиглүүлэгч Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалтыг хэрхэн урт хугацаанд барих вэ” мөн “Монголд бизнес эрхлэхэд хэр хэцүү байдаг вэ” хэмээн зочдоос асуулаа.
Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн:
ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭЛТГЭХЭД ДООД ТАЛ НЬ 15 ЖИЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ГЭТЭЛ УЛС ТӨРИЙН БОДЛОГО МААНЬ ДӨРӨВХӨН ЖИЛЭЭР ЯВЖ БАЙНА
Оюу толгой бол манай улсын гол амжилтуудын нэг. Дэлхийн олон компаниад байдаггүй гүний уул уурхайн технологитой. Ард түмний амьжиргаа ч сайжирч байна. Монголын давуу тал дэлхийн хурдтай хөгжиж байгаа эдийн засгийн хоёр улстай хөрш зэргэлдээ оршдог. Бид цаашлаад дэлхийн зах зээлд байр сууриа олох, баталгаажуулах шаардлагатай байна. Ази нь Дэлхийн эдийн засгийн төвлөрөл болж байна.
Монгол улсын хөрөнгийн зах зээл 57 хувь өссөн нь гадныхны сонирхлыг татах болсон. Тэр дундаа урт хугацааны хөрөнгө оруулалт сайжруулалт шаардлагатай байна. Япон, Солонгосын хөрөнгө оруулагчид их сонирхдог ч хөрөнгийн зах зээлийн санд зөвхөн төгрөг байршуулах санал тавьдаг нь тэднийг үргээх шалтгаан болдог. Төгрөгийн ханш унаж байгаа нь өөрөө их эрсдэлтэй. Үүнийг бодлогын түвшинд зохицуулалт хийвэл хөрөнгө оруулалтын зах зээлд дэмжигдэх сайн талтай. Манай улс хөрөнгө оруулалтын -40 хувийн өгөөжтэй гэж үнэлэгдсэн. Үүний эсрэг бидний аль аль нь буюу монголчууд төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид ч анхаарах хэрэгтэй байна.
Бизнес эрхлэх тал дээр ний нуугүй хэлэхэд, бизнес эрхлэгчид төлөвлөгөөгөө гаргахдаа Оюу толгой хэрхэн ажиллах бол, улс төрийн байдал ямар байх бол гэдэгтэй уялдуулахыг зорьдог болсон. Монголд бизнес хийхэд маш хэцүү. Мөн хүний нөөц маш чухал. Оюу толгой компаниас их зүйл хамаарч байна. 2003 онд Айвонхоу Майнз компанид орчуулагчаар ажиллаж байхад өрөмдлөгийн мастерууд гадаад байсан бол өдгөө бүгд монголчууд болсон.
Тиймээс хүний нөөцийг бэлтгэхэд доод тал нь 15 жил хэрэгтэй байна. Гэтэл улс төрийн бодлого маань дөрөвхөн жилээр явж байна. Монгол улсын дундаж цалин 1 сая төгрөг байгаа бол уул уурхайн салбарт дунджаар 2 сая төгрөг байдаг.

ФОРУМЫН ГУРАВДУГААР ХЭСЭГ: "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭДИЙН ЗАСАГТ"
“ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГУУДЫН ЦАГ: Хувийн хэвшлийн оролцоо-Жижгээс том руу” хэсэгт чиглүүлэгчээр АмЧам Монголиагийн ТУЗ-ийн дарга Ойбек Халилов, зочноор Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан, Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Алтай Холдинг Группийн Захирал Д.Зоригт нар тус тус оролцлоо.
Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан:
"БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОМЖУУДЫГ АЛДАЛГҮЙ, ШИНИЙГ САНААЧИЛЖ, ӨӨРСДИЙГӨӨ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ"
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь уул уурхай, дэд бүтцийн хөтөлбөрүүд, бусад томоохон төслийн хэрэгжилттэй шууд холбоотой. Хэрэв тэдгээр төсөл хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгжээд явбал Монголын ЖДҮ-ийн салбарын үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хэрэгжих боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар хэдий чинээ хөгжинө, төдий чинээ эдийн засгийн хөгжилд нөлөөтэй.
Жижиг дунд үйлдвэрлэл гэхээр зөвхөн оймс үйлдвэрлэдэг гэсэн сэтгэлгээг халах хэрэгтэй. Тиймээс бизнес эрхлэгчид боломжуудыг алдалгүй, шинийг санаачилж, зөв сэтгэлгээтэй байж, өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй.
Олон улсын хэмжээнд яригдаад байгаа технологийн шилжилт, шинэчлэлт, стандартын шаардлага бизнесийн салбарт маш чухал байна. Бид дэлхийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлснээр олон улсын стандартыг хангаж эхэлсэн.
Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада:
"ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ЧУХАЛ"
Монголын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Гэхдээ эдийн засгийн байдалд жижиг дунд үйлдвэр ч маш ач холбогдолтой. Тэр дундаа хүний нөөцийг чадавхижуулах түүнийг хөгжүүлэх нь чухал. Эдийн засгийн хөгжилд дижитал шилжилт чухал, хөгжингүй орнууд ч энэ жишгээр явж байна.
Амазон, Uber хэдхэн хүнтэй эхэлж байсан компаниуд өдгөө үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тэд дижитал шилжилтийг л амжилттай ашиглаж чадсанд байгаа юм. Монгол улсын аливаа компаниудад энэ талаарх боломж маш их бий. Мөн Монгол улсын хувьд мэдээлэл технологи нь нэр тэргүүний чухал салбаруудын нэг юм. Тиймээс хэрэв мэдээллийн нөөц, хүний нөөц, дижитал шилжилтийг ухаалгаар ашиглаж чадвал эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй. Тэр дундаа гарааны бизнесийг бий болгох, үйл ажиллагааг тогтвортой явуулахад дижитал шилжилт багагүй үүрэг гүйцэтгэнэ. Нийт Япончуудын 60 гаруй хувийг жижиг дунд үйлдвэрүүд ажлын байраар хангадаг. Тэдний 59 хувь нь бүтээгдэхүүнээ экспортлодог.
Монголын шинэ үеийн, мундаг бөгөөд чадварлаг залуус гадаадын улс руу гарах, тэндээ ажиллахыг эрмэлзэх болсон энэ урсгалыг цөөлөх хэрэгтэй. Учир нь тэдний ур чадвар Монгол улсын хөгжилд цаашлаад эдийн засгийн байдалд эерэг нөлөөтэй юм.
"Алтай Холдинг" Группийн Ерөнхийлөгч Д.Зоригт:
"ТОМ КОМПАНИУД ЦӨӨН УЧРААС ТЭДЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОМЖ ХОМС"
Монголд нийт экспортын ихэнхийг уул уурхай бүрдүүлдэг. Үүнийг үйлдвэрлэж байгаа нь ихэвчлэн топ компаниуд байдаг. Жижиг дунд үйлдвэрүүдэд төр болон хувийн хэвшлийн байгууллага нь тэдэнд маш том жишээ загвар болох ёстой. Хоёрдугаарт бодлого маш чухал. Үүнд санхүүжилт, бодлогын эрх зүйн орчин, эдийн засгийн том компаниудтай хамтран ажиллах боломж тулгамдсан асуудал болдог.
Санхүүжилт шийдэх хоёр асуудал бий, үүнд гадаадын банкуудыг оруулж ирэн орчныг нь бүрдүүлэх, банкны бус хөрөнгө оруулалт хийх орчныг нь тогтвортой байлгах, хоёрдугаарт хөрөнгө оруулалтын сангийн бодлогыг зохицуулах хэрэгтэй байна. Учир нь жижиг дунд үйлдвэрийн сан нь жижиг, зах зээл нь ч жижиг байна. Тэдэнд МҮХАҮТ гэх мэт мэргэжлийн байгууллагын зөвлөгөө хэрэгтэй. Нэг танил маань дөрөвхөн хүнтэй үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнээ Тоёота компанид нийлүүлдэг. Тэгэхээр нийтлэг асуудал нь том компаниуд цөөн тоотой байгаа учраас тэдэнтэй хамтарч ажиллах жижиг дунд үйлдвэрлэлийн боломж хомс байна.

ЧУУЛГАНЫ ДӨРӨВ ДЭХ ХЭСЭГ: ДЭЛХИЙ НИЙТИЙН ДЭВШИЛ БА МОНГОЛ УЛС
НӨЛӨӨЛӨГЧДИЙН ЦАГ: Монголчууд хөгжилд бэлэн үү?
Уг хэсэгт чиглүүлэгчээр эрх зүйч Б.Лхагважав, зочдоор нийтлэлч, НЭПKО паблишинг ХХK-ийн үүсгэн байгуулагч Б.Батбаяр, Deloitte Onch компанийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн, Монос группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар нар оролцлоо.
Дэлгэрэнгүйг дараах шууд видеоноос хүлээн авна уу.