Шинэ апп: Хүнтэй танилцахад зөвхөн Story л хангалттай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-13 14:05 GMT+8

Та өдөр тутамдаа Фэйсбүүк эсвэл Инстаграмдаа стори хийдэг үү? Дасгал хөдөлгөөн хийж байгаа, нохойгоо салхилуулж байгаа, дуртай киногоо үзэж байгаа гээд өдөр бүр оруулдаг сторинууд тань таныг бүрэн илэрхийлж чаддаг л биздээ?

Ер нь орчин үед “стори” гэх мэдээлэл дамжуулах цоо шинэ хэлбэр бий болж үүнийг ч дэлхий нийтээрээ ашиглах болжээ. Өдөр бүр Фэйсбүүкт 500 сая стори, харин Инстаграмд үүнээс ч олон стори нэмэгддэг байна. Эндээс нэг сонирхолтой санаа төрж болно. Хэрэв стори тухайн хүнийг бүрэн илэрхийлж чаддаг юм бол яагаад зөвхөн сторигоороо дамжуулан шинэ хүнтэй танилцан болзоонд явж болохгүй гэж?

Яг л энэ шийдлийг бодит үйлчилгээ болгохоор салбар бүрийн залуус нэгдэн өнгөрсөн жилийн 9-р сараас эхлэн Yodek нэртэй аппыг хөгжүүлж эхэлжээ. Yodek аппын үндсэн санаа болох “зөвхөн сторигоор дамжуулж хүнтэй болзох”-ыг ашигласан апп хаана ч байхгүйг хөгжүүлэгчид нь онцолсон юм. 

Одоогоор тус аппын Андройд үйлдлийн систем дээрх хувилбарыг 2000 гаруй хэрэглэгч хэрэглэж байгаа бол iOS-д зориулсан хувилбар нь 5-р сарын 20-нд App Store-д тавигдах юм байна.

Хэрэглэгчийн оруулах стори нь аудио, видео, зураг, текст гээд ямар ч хэлбэртэй байж болох аж. Дор хаяж гурван стори оруулсны дараа хэрэглэгчид бусад хэрэглэгчдийн оруулсан сториг үзэж (Like) эсвэл (Pass) товчийг дарна. Үүний дараа систем автоматаар Бие биенийхээ стори дээр харилцан (like) дарсан хэрэглэгчдийг холбон өгч (match) үүсгэнэ. Үүний дараа тухайн хэрэглэгчид холбогдох хаягуудаа солилцон илүү дотно танилцах боломжтой болох гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Yodek

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 915 санал өгсөн байна.

Дээшээ