Д.Анар начин томоохон барилдаанд дахин түрүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-13 15:05 GMT+8

Аймаг, орон нутагтаа олон жил багш дасгалжуулагчаар ажилласан Балжирын Халтар агсны үр хүүхдүүд санаачлан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг Дундговь аймагтаа зохион байгууллаа. Бай шагнал өндөртэй энэхүү барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сангисүрэн, Ц.Одбаяр нарын тэргүүтэй 64 бөх зодоглов.

Бөхийн барилдааны гурвын даваанд Дорноговь аймгийн арслан М.Бямбадорж, улсын харцага Б.Бат-Өлзийг шуудагдсан барьцнаас шахаж татаж, давхар тахимдан давж үзэгч олныг баясгасан тул “Уран барилдааны шагнал” гардав. Түүний хувьд саяхан Монгол Бөхийн Өргөөнөө болсон барилдаанд улсын харцага О.Хангайг мөн орхисон юм.

Энэхүү барилдааны дунд шөвөгт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан М.Бямбадорж нар, их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын начин Б.Серик нар шалгарав. Харин үзүүрт улсын арслан Р.Пүрэвдагва үлдсэн бол улсын начин Д.Анар тун ч төвөггүй түрүүлсэн юм.

Б.Халтарын нэрэмжит барилдааны түрүү бөх гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр хагас сая төгрөгийн бай гардлаа.

Барилдааны оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа

  1. Р.ПҮРЭВДАГВА у.а – М.Батцэнгэл а.а
  2. Б.БАТМӨНХ у.з – Н.Баттүвшин а.х.а
  3. Б.СОРОНЗОНБОЛД у.з – Ч.Эрдэнэсайхан а.а
  4. Б.Бат-Өлзий у.х – М.БЯМБАДОРЖ а.а
  5. Б.Сангисүрэн у.н – Б.ДАВАА-ОЧИР у.н
  6. Ц.Одбаяр у.н – Ч.ХӨХЧИРЭНГЭР у.н
  7. Д.АНАР у.н – Г.Ганжад у.н
  8. Б.СЕРИК у.н – Э.Ууганбаяр а.х.а

Дөрвийн даваа

  1. Р.ПҮРЭВДАГВА – М.Бямбадорж
  2. Б.БАТМӨНХ – Б.Даваа-Очир
  3. Б.Соронзонболд – Б.СЕРИК
  4. Д.АНАР – Ч.Хөхчирэнгэр

Тавын даваа

  1. Р.ПҮРЭВДАГВА – Б.Серик
  2. Б.Батмөнх – Д.АНАР

Зургаагийн даваа

  1. Р.Пүрэвдагва – Д.АНАР

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ